Monthly Archives: March 2014

March, 2014

  • 19 March

    ОХУ /хуучнаар ЗХУ/-аас МАН-д Лениний музейг бэлэглэсэн тухай шинэ нотлох баримтууд иржээ

    ОХУ /хуучнаар ЗХУ/-аас  МАН-д Лениний музейг бэлэглэсэн шинэ нотлох баримтууд иржээ. ОХУ-ын Төв архиваас МАН-ын хүсэлтийн дагуу тухайн үеийн ЗХУ-аас намуудын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг МАН-д бэлэглэж байсан тухай тогтоол, хүлээлгэн өгсөн бичиг баримт сэлтийг явуулсан байна. Эдгээр баримтуудыг үндэслэн МАН-аас шүүхэд дахин шинээр үүссэн нөхцөл байдал хэмээн гомдол гаргах бөгөөд ОХУ-тай …

  • 19 March

    Колумбын ерөнхийлөгч өмдөндөө шээжээ /видео/

    Колумбын одоогийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ард иргэдийнхээ нүдэн дээр өмдөндөө шээжээ. Тодруулбал тэрээр тун удахгүй болох дахин сонгуулийн сурталчилгааны ажлынхаа үеэр Барранкила хотын сонгогчдын өмнө үг хэлж байхдаа өмдөндөө дусаасан байна.

  • 19 March

    Зарим сумын хорио цээрийн дэглэмийг цуцлалаа

    Баянхонгор аймгийн Жинст, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн суманд галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчний улмаас эдгээр суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Харин Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан малын галзуу өвчин, …

  • 19 March

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 85 хоног үлдлээ

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 85 хоног үлдлээ. Дэлхийн хүн төрөлхтөний аугаа их баяр цэнгэлийг “ЕТV”   телевиз  нэг сарын турш фанатууд та бүхэндээ “Тод харуулна”. Бразилд болох энэхүү тэмцээний бэлтгэл ажил дуусах шатандаа орсон мэдээ хүн болгоныг баярлуулж байна. Порту-Алегри хотноо баригдаж буй “Бейра-Рио” цэнгэлдэхийн ажил хугацаанд дуусна гэж зохион байгуулах хорооны удирдлагууд мэдэгджээ. Цэнгэлдэхийн нээлт дөрвөн сарын …

  • 19 March

    ”Ус-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Ус-2014” үзэсгэлэнгийн нээлтийн арга өнөөдөр 10.00 цагт Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болж байна. Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд ус цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах чиглэлээр болон ус дамжуулах хоолой, насос, усны тоолуур зэрэг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг дэлгэн харуулах нь ээ. Хот, суурины ус хангамж, ариутгах …

  • 19 March

    Ерөнхийлөгч МҮЭ-тэй хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлээд тодорхой саналууд гаргаснаа мэдэгдэн Төрийн тэргүүнд гардуулж өгөв. Том төрөөс ухаалаг төр рүү шилжих …

  • 19 March

    Монголын уран бүтээлчид “Universal music mastering”-тэй хамтран ажиллана

    Үндэсний соёл урлагаа хөгжүүлэн, мэргэжлийн түвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere”  нэртэй төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачийгхамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болно. Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм. …

  • 19 March

    Хятадад жирэмсэн Монгол эмэгтэй буудлаас үсэрч нас баржээ

    Өмнөд хөрш хамгийн чанга хуультай. Гэхдээ биеэ үнэлэлтийг өөгшүүлдэг нь олон баримтаас харагддаг.Ширээний үйлчилгээ, улаан дэнлүүний гудамж хятадын бүх хотод бий. Бээжингийн шөнийн цэнгээний газруудын нэг нь хотын төвөөсөө холгүй Салянтуны гудамж. Энд ёстой түм түжигнэж, бум бужигнасан газар. Гадаадын жуулчдын хөлд дарагдаастай. Харин энэ гудамжаас холгүй орших цэнгээний томоохон газруудын нэг “Hollywood” бааранд Монгол, Хятад, орос хүүхнүүд биеэ үнэлдэг …

  • 19 March

    Г.Мандахнаран дэлхийн чансаад 3-рт бичигджээ

    Энэ чансаанд АНУ-ын Д.Шульцийн нэрэмжит, Болгарын Дан-Коловын, Кубын Гранма Цом, Ираны Тахтийн цом, ОХУ-ын И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”, Туркийн Яшар Догугийн нэрэмжит, Францын “Алтан Гран-При”, Шведийн “Клиппан хатагтай”, “Mongolia Open-2014” зэрэг олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж медаль авсан бөхчүүдийн чансаа дээшилсэн байна. Манай бөхчүүд гадаадад Францын “Алтан Гран-При” тэмцээнээс 3 алт, Болгарын Дан Коловын болон Яшар Догугийн тэмцээнээс тус …

  • 19 March

    “Монголын циркчдийн анхдугаар чуулган” болно

      Циркийн урлагийн зүтгэлтнүүд хамтарч энэ хавар “Монголын циркчдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү чуулганаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн болоод цаашдын чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавих аж. Монголын циркчид одоогоос гурван жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байжээ. Түүнчлэн циркийн урлагтай амьдралаа холбож, хүчин зүтгэж …

  • 19 March

    Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар  ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба …

  • 19 March

    Зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар боллоо. Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн урласан бүтээлүүдээрээ оролцох юм.  “БҮСГҮЙН УРЛАН 2014” үзэгслэн худалдаа 2014 оны 03-р сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд 1100-1700 цагийн хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 19 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Монгол ньюсд:  11.00 цагт ухааны академиас Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Наурызын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт НҮБ-аас гуравдугаар сарын 20-ныг Дэлхийн аз жаргалын өдөр болгон зарласантай холбогдуулж “Аз жаргалын зам” ТББ-аас мэдээлэл хийнэ. 12.30 цагт  МоАХ-ны анхдагчид авилга хээл хахуультай холбоотой …

  • 19 March

    Оюутны амьдралыг киногоор дүрсэлбэл

    9 сарын 1: “Намар нахиалсан мод” Анги: “Алтан өргөө” Хөвгүүд: “Гарьд магнай” Охид: “Энэ хүүхнүүд үү” Ангийн дарга: “Хоньчин Найдан” Лекц: “Орхидос” 1, 2 Завсарлагаа: “Хонины найр” Цонх: Зарлаагүй дайны уршиг Сургалтын төлбөр: “Зугтаарай” Жижүүр хийх: “Бушхүүгийн үлгэх” Хуулах: “Татар ажиллагаа” Цайны газар: “Мандухай цэцэн хатан” олны хэсэг Автобусанд: “Амьдрах тасалбар” Гэрийн даалгавар: “Жаргал даахгүйн зовлон” Дүн A – “Алтан …

  • 19 March

    Дуучин Д.Болдын хаус 3 тэрбумын үнэтэй

     Зайсанд байрлах “Грийн хаус”  хотхон нь манайдаа тансаг зэрэглэлийн хотхонд тооцогдох бөгөөд олны танил улс төрч болоод урлагийнхан хаяа дэрлэн оршдог.  Тухайлбал  УИХ-ын гишүүн Г.Бадамжунай, Д.Батбаяр, Э.Мөнх-Очир мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, дуучин Б.Болд , А.Сүхбат  аварга зэрэг эрхмүүдийг дурдаж болно. Уг тансаг хотхон нь … цааш нь