Хайртай залуудаа хаягдаад сэтгэлийн шаналалд автсан нэгэн хятад бүсгүй амиа хорлож байгаа зургаа интернэт дэх хуудсандаа байршуулсан нь шуугиан тариад байна. Энэ явдал Хятадын Шанхай хотод болсон бөгөөд залуухан бүсгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр дотуур хувцастайгаа авахуулсан зурган дороо “Би хэнд ч хэзээ ч муу зүйл хийж байгаагүй. Би яагаад ийм сэтгэлийн шаналал эдлэх ёстой гэж?. …
Monthly Archives: March 2014
March, 2014
-
19 March
Польш, Турк улсад визгүй зорчдог болно
Монгол Улсын дипломат болон энгийн паспорт бүхий иргэд Польш болон Турк улсуудад визгүй зорчих боломжтой боллоо. Засгийн газраас дээрх орнуудын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дагуу визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ийнхүү шийдэлд хүрчээ. Визний хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс үйлчилж эхлэх бөгөөд хоёр улсын иргэд тус тусын газар нутагт 90 хүртэлх хоногоор зорчих боломжтой болж байна. Манай улсын иргэд БНХАУ, …
-
19 March
Хонконгт “Монголын өдрүүд” зохион байгуулагдаж байна
Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ энэ сарын 18-наас эхэллээ. Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын ассоциаци болон Хонконгт төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications” зэрэг байгуулагаас санаачлан БНХАУ-ын Засаг …
-
19 March
Нөхрөө нууц амрагтай болоход эхнэрүүд яадаг вэ…
Энэхүү судалгаа нь таны нөхөр араар тань тавьж байсан уу, нөхөр тань таныг хуурч байсан бол та нууц амрагтай хэрхэн тэмцэж байв, гэсэн хоёрхон асуулттай аж. Сонирхолтой нь таны нөхөр араар тань тавьж байсан уу гэсэн асуултанд 59 хувь нь нөхрөө үнэнч гэдэгт итгэдэг хэмээн хариулсан байна. Гэхдээ “Нөхөр маань намайг хуурдаггүй юм шиг санагддаг. Үүнд итгэхийг хүсдэг” хэмээн хариулсан …
-
19 March
Хар арьст бүсгүй цайруулах тос хэрэглээд цав цагаан болжээ
Хүн бүр л арьсаа цайруулахыг хүсэх болсон өнөө үед Нигер, Камеруны поп од Денсиягийн огцом өөрчлөлт урлаг сонирхогчдыг гайхшруулж байна. Өнгөт арьсаа цагаан болгон хувиргасан бүсгүйн нууц нь гоо сайхны хагалгаа биш “Whitenicious” хэмээх цайруулах тус гэнэ. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хар толбо нь арилж долоо хоногийн дотор арьс нь гэрэлтэж эхэлсэн байна. “Whitenicious” тос нь Баруун Африкийн бүсгүйчүүдийн дунд ихээхэн …
-
19 March
Шарагчин үхэр өдөр
Билгийн тооллын 18, Гурван хөх мэнгэтэй, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба …
-
19 March
“Рио Тинто” Монгол Улсад 220 сая ам.долларыг татвар төлжээ
“Рио Тинто” компани өнгөрсөн онд Монгол Улсад 220 сая ам.долларыг татвар болон бусад төлбөрт төлсөн талаар татварын тайландаа дурдсан байна. Энэхүү тайланд дурдсанаар бусад улс оронд төлсөн татварын дүнтэй харьцуулахад Монгол Улс дөрөвдүгээрт жагсчээ. Тус компани өнгөрсөн онд Австралийн Засгийн газарт 5.7 тэрбум ам.доллар, Канадад 523 сая ам.доллар, Чилид 380 сая ам.долларын татвар төлсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа …
-
19 March
Улаанбаатарт 0-2 хэм дулаан
2014 оны 03дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 4-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын сав …
-
18 March
Өнөө цагийн үндэсний бөхчүүд төрмөл үү, таримал уу…
Монголчууд эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Бөхдөө дуртай, бөхчүүддээ хайртай монгол түмэн маань үндэсний бөхчүүдтэй холбоотой олон сөрөг үйлдлийг тэгэсгээд “уучлаад” өнгөрүүлдэг. Ер нь улсын цолтой бөх болно гэдэг бол нэг талаас эцэг эхийн удам генийг өөртөө шингээж төрөхөөс гадна, нөгөө талаас өөрийн уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл мэрийлтийн үр дүн байх гарцаагүй. Хэрэв удам …
-
18 March
Б.Лхагвасүрэн: “Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна”
Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. …Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж …
-
18 March
Шүүгчийн шийдвэр оргодлуудыг оодруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэлийг санаачлан эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх улам бүр хараат бус болсоор байгаа ч ний нуугүй хэлэхэд Монголд хамгийн их цалин пүнлүү авдаг шүүгчдийн зарим нь авлигын хүлээснээс гарч чадахгүй байна. Ганцхан жишээ татъя. Энэхүү урт настай, удаан зовлонтой Тээвэр хөгжлийн банктай холбоотой хэргийн дотор авлига, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, …
-
18 March
Төрийн эсэргүү гэгдсэн найруулагч Г.Бадамрагчаа өргөдөл гаргажээ
Одоогоос хоёр жилийн өмнө төрийн эсрэг гэмт хэрэгтнээр баривчлагдаад байсан кино найруулагч Г.Бадамрагчаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар түүний гэм буруугүйг нь тогтоож цагаатгасан байна. Олон сар жилээр үргэлжилсэн зохиомол гүтгэлгийн нууц хийгээд түүний үнэн мөнийг олж тогтоож өгөхийг хүссэн өргөдлийг Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Ерөнхий прукрорын газарт гаргаж байгаа тухайгаа …
-
18 March
Араг ясаар хийсэн мотоцикль худалдана
АНУ-ын Флорида мужийн оршин суугч Риз Мур амьтны ясаар мотоцикль хийжээ. Тэрбээр энэхүү өвөрмөц унаагаа «Cowasaki» гэж нэрлэсэн нь “cow” /үхэр/, Японы “Kawasaki” концерны нэрийг нэгтгэсэн үг гэнэ. Ясан мотоциклийг 55 мянган ам.доллараар худалдах аж. Мэдээж замаар явж болохгүй уг тээврийн хэрэгслийг музейн үзмэр юм уу этгээд юм цуглуулдаг хүмүүс авч магадгүй юм. Мотоциклийг хийхэд түүнд хөвгүүд нь тусалжээ. Хэдэн …
-
18 March
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдүүл Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Дээл бүсэн гоёлтой Дээрээ малгай хиймортой Андынхаа дэргэд цовоожиж Аавынхаа харцанд томоождог Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг Янжинлхам минь оршоо …
-
18 March
Сексийн амтыг намхан эрчүүд сайн мэдрүүлдэг гэнэ
Намхан эрчүүд сексдээ сайн Намхан эрчүүдийн бэлгийн бойжилт эрт явагдсан байдаг бөгөөд тэд гайхалтай хамтрагч байж чаддаг гэнэ. Хөл нь богино, цээж нь урт буюу эсвэл хөл, цээж хоёрын харьцаа яг зохицсон эрчүүд бэлгийн чадавхийн хувьд сайн байдаг бөгөөд удаан хугацаанд идэвхитэй байж чаддаг аж. Харин хэт урт хөлтэй эрчүүд бол бэлгийн чадвар, чадавхийн хувьд мэдэгдэхүйц сул байдаг ба сексийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл