Yearly Archives: 2014

March, 2014

  • 19 March

    Ангела Меркель: “ОХУ-ыг шүүмжилсэн ч “Их 8”-ын бүрэлдэхүүнд багтсан хэвээр байгаа” гэжээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэний дараа Европын холбоо болон “Их 7”-ын орнууд Нидерландад яаралтай хуралдахаар боллоо. Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжилжээ. Түүнчлэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жон Байден Эстоний Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Варшавт хийсэн мэдэгдэл нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэрбээр “АНУ-ын зүгээс НАТО-ийн түнш орнуудаа хамгаалах …

  • 19 March

    Нэг иргэн шинээр өмчлүүлэх 52 газрын бүх байршилд бүртгүүлж болно

    Нийслэлийн өмчийн харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамбатай ярилцлаа. Эдүгээ Улаанбаатар хотод 100 мянга орчим иргэн газар өмчилж авсан нь нийслэлийн сая 200 гаруй мянган иргэний дөнгөж найман хувь нь юм. Газар нутагтайгаа харьцуулахад хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод газар өмчилж авах нь иргэдийн хувьд хүнд асуудал болсон. Хаана ямар газрыг, хэчнээн хүнд, хэдийд, яаж олгож байгаа нь …

  • 19 March

    Ой тогтоолтын УАШТ болно

    Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 22-нд “Монгол-Японы төв”-д болох ажээ. Монголын оюун ухааны академиас санаачлан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний эхний шалгаруулалт гуравдугаар сарын 1-нд болж, 120 тамирчнаас сүүлийн шалгаруулалтад 52 тамирчин шалгарчээ. УАШТ нэр-царай тогтоолт, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, …

  • 19 March

    Х.Баттулга: Крымийн ард түмэн Оросын талд сонголтоо хийсэн. Мэдээж бид хөрш орноо дэмжинэ

    Оросын “Firstnews.ru”-гаас ҮХАА-н сайд Х.Баттулгатай утсаар холбогдож, Крымийн санал асуулга, Орос-Монголын төмөр замын талаар асуужээ. Монголоос Орост байр сууриа илэрхийлэх хамгийн жинтэй хүн нь Х.Баттулга. Тиймээс түүнийг сонгож энэ талаар асуужээ. Х.Баттулга: Крымийн ард түмэн Оросын талд сонголтоо хийсэн Монголын Ардчилсан хүний удирдагч, ҮХАА-н сайд Халтмаагийн Баттулга Крымийн санал асуулга хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзжээ. Түүнтэй “Firstnews” утсаар холбогдож, энэ …

  • 19 March

    Хилийн боомтууд 4 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ зохион байгуулалтаар ажиллана

    Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй …

  • 19 March

    Орхон аймагт 2030 он гэхэд 11000 айлын орон сууц ашиглалтад орно

    Эрдэнэт хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал Улаарбаатар хотод очиж Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдаж буй орон сууцтай танилцсан байна. 7 дугаар хороололд нийт 18.14 га талбай чөлөөтэй байгаа. Үүний 3.24 га- д эхний ээлжинд 300 айлын орон сууц барина. Энэ газар 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр “Набсан” ХХК гадна цэвэр усны хангамжийн 1592 м, дулаан хангамжийн 1300 м шугам, …

  • 19 March

    Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай

    ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм. Экспорт, импортын гаалийн …

  • 19 March

    Албадан буулгасан самбарыг харъяа дүүргийнхээ ЗДТГ-аас авч болно

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх “Гадна зар сурталчилгааны зөвлөл”-ийн хурал боллоо. Хурлаар гадна сурталчилгааны байгууламж байрлуулахаар төлөвлөж буй гудамжуудын зургийн даалгаврыг боловсруулах, аль гудамжны самбарт  ямар шаардлага тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, зургийн даалгаврын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг авч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар зургийг батлуулахаар боллоо. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн “Бараа, ажил үйлчилгээ, хуулийн этгээдийн нэрийн …

  • 19 March

    Авто тээврийн албан татварын хураалт маргаашаас эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр,   автозам ашигласны төлбөр хураах ажлыг  2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг …

  • 19 March

    Өөрийгөө 201 сая ам.доллараар даатгажээ

     АНУ-ын “Silicon Valley” буюу Цахиурт хөндийн нэгэн тэрбумтан өөрийгөө 201 сая ам.доллараар даат­гасан байна. Тэрбумтны нэрийг нууцалж байгаа бөгөөд 19 даатгалын ком­пани түүний даатгалыг хий­хээр долоон сарын ху­га­цаанд ажилласан гэдэг мэдээлэл тодорхой болсон аж. Учир нь даатгалын нэг компани тийм их хэм­жээний мөнгөн даатгал хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Гиннесийн амжилтын номд энэхүү даатгалын хэмжээг бүртгэхийн тулд гурван сарын турш няг­талж …

  • 19 March

    Манай хоккейчид анхны ялалтаа байгууллаа

    Абу Даби хотноо Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнээс манай хоккейчид анхны ялалтаа байгуулжээ. Дөрөв дэх удаагаа оролцож буй тус тэмцээнд манай хоккейчид эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 3:10-аар хожигдсон бол уржигдар Хонконгийн багийг 9:2-оор буулган авчээ. Сонирхуулахад, тус тэмцээнд зургаан орны баг оролцож байгаа бөгөөд аваргууд энэ сарын 22-нд тодрох юм байна. Мөн манай тамирчид тус тэмцээнээс өнгөрсөн …

  • 19 March

    Ч.Амарболдыг Хорих ангийн аргазүйн зөвлөл суллах боломжтой гэж үзжээ

    2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболдыг суллаж магадгүй болжээ. Учир нь түүнийг ялынхаа тал хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах боломжтой гэж Хорих ангийн аргазүйн зөвлөл үзжээ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “ШШГЕГ-ын харъяа …

  • 19 March

    2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ

    Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлажээ. Үүнтэй холбогдуулан логоны загвар шалгаруулах уралдааныг Гадаад харилцааны яамнаас зарлаж байна. Шалгарсан логог “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн үеэр зохион байгуулах улс төр, соёл, урлаг, …

  • 19 March

    Баянхонгор болон Архангайчууд засгийн газрыг огцрохыг шаарджээ

    Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн.  Гэтэл улс орныг удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын …