Yearly Archives: 2014

March, 2014

  • 5 March

    С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс хаслаа

    Ардын намын дотоод зөрчил савнаасаа халиад эхлэв бололтой. Сүүлийн хэд хоногт Нийслэлийн намын хорооны даргын суудлын төлөөх тэмцэл ил, далд үргэлжилж байгаа. Д.Сумъяабазар, Ц.Сандуй нарын хооронд болж буй энэ өрсөлдөөнд хэн ялах вэ гэдэг МАН-ын дотоодод нэн чухал асуудал болоод байна гэсэн дүгнэлтийг зарим хүн хийж байна.  Учир нь нийслэлийн дүүрэг, хороодын Намын хорооны хурлууд уржигдраас эхэлсэн байна. Уржигдар эхэлсэн …

  • 5 March

    Нүүрнийхээ хэлбэрт тохируулан гэрэл сүүдэр тавих арга

    Гэрэл сүүдэр буюу тод ба бараан өнгийн тень оролцуулан өөрийн нүүрний тодорхой хэсгүүдийг далдлан, зарим хэсгүүдийг тодотгон харуулж болно. Мэдээж энийг мэргэжлийн Мэйк ап артистууд өндөр түвшинд хийдэг хэдий ч тэр болгон бид очоод байх цаг зав хийгээд боломж  бололцоо хэр билээ. Гэхдээ энэ бүхнийг та өөрөө хийх боломжтой. Хамгийн гол нь бага будаж, их уусгах нь төгс болох юм. …

  • 5 March

    Сум бүрт 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна

    Барилга хот байгуулалтын сайд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн талаар мягмар гарагт танилцуулга хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд сум бүрт  улсын төсвөөс таван тэрбум төгрөг зарцуулах бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслөөс сум бүрт 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Харин энэхүү санхүүжилтээр инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц барьж байгуулна гэж Барилга хот байгуулалтын сайд Б.Баярсайхан онцолсон. Нийт 100 хүртэлх суманд шинэчлэл хийхээс энэ …

  • 5 March

    ГИХАЭГ цаасан баримтыг цахимжуулж эхэллээ

    ГИХАЭГ-аас “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өөрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхлүүлжээ. Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын …

  • 5 March

    Д.Хадбаатар аваргын амьдралаар кино хийнэ

    Хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатар агсны намтар түүхийг өгүүлэх уран сайхны кино хийх гэнэ. “Хадбаатар” киноны зохиолыг Д.Энхболдбаатар бичиж Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, Ж.Сэнгэдорж найруулах бол ерөнхий зураачаар Н.Батжаргал, зураглаачаар Д.Ангараг ажиллах юм байна. Төрийн наадамд түрүүлж, шоронд адлуулж явсан түүний амьдралын ээдрээ, зөрчил, сургамжаар дамжуулж хүн чанар, нөхөр дайснаа танихын ухаан, ялах, ялагдахын учрыг тус бүтээлээр үзүүлэх нь ээ. Үндэсний …

  • 5 March

    Хүмүүжигчдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэлжээ

    ШШГЕГ-аас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй иргэдийг бичиг баримтжуулахаар Иргэний бүртгэлийн газартай хамтран ажиллаж эхэлжээ. Тус ажлын хүрээнд хүмүүжигчийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, шинэчилсэн бүртгэлд хамарсан боловч иргэний цахим үнэмлэх аваагүй бол үнэмлэхийг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, бусад бичиг баримтын зөрчлийг  арилгуулах зэрэг ажлыг хийжээ. Одоогийн байдлаар ШШГЕГ-ын харъяа хорих 407, 409, 421, 441, Баривчлах ял эдлүүлэх …

  • 5 March

    Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд есөн хувийн хүүтэй зээл олгоно

    Засгийн газраас Японы зах зээлд босгосон “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын үлдэгдлийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар санхүүжилт хүссэн иргэдийн төслүүдийг хүлээн авч шалгаруулахаар болсон. Төслийнхөө танилцуулгыг өгсөн иргэд дор бүртээ “Миний төсөл шалгарч байгаа болов уу. Санхүүжилт олдох уу” гэсэн хүлээлттэй байгаа байх. Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” …

  • 5 March

    Европын холбоонд газрын тосны үнэ нэмэгдлээ

    Украинд болж байгаа улс төр, эдийн засгийн хямрал Европын бараа таваарын үнэд нөлөөлж эхэллээ. Европын холбооны биржүүдэд байгалийн хий, газрын тосны үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Европын холбооны таваарын биржүүд нээгдсэнээс хойш нэг цаг өнгөрөхөд газрын тосны үнэ 1.6 хувиар, шатдаг хий гурван хувиар, улаан буудай 4.5 хувиар нэмэгдлээ. Харин Оросын хөрөнгийн биржүүд дээр өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ …

  • 5 March

    Өмнөд Солонгосын эмч нар ажил хаяна

    Засгийн газрынхаа эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн Өмнөд Солонгосын эмч нар энэ сарын 10-нд ажил хаяхаа мэдэгдлээ. Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын холбооны гишүүдийн олонх нь ажил хаях саналыг дэмжжээ. Өнгөрсөн долоо хоногт тус холбооны гишүүдийн 70 хувь буюу 48 мянган эмч онлайн санал асуулгад оролцож, тэдний 76 гаруй хувь нь ажил хаяхыг дэмжсэн аж. Ашгийн төлөө эмнэлгүүд болон …

  • 5 March

    “Газпром” компани Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсооно

    Оросын төрийн мэдлийн “Газпром” компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсоохоор болсноо зарлалаа. ОХУ-ын Ерөнхий сайд  Дмитрий Медведев “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Үүнээс гадна ОХУ Каспийн тэнгисийн ойролцоо тив дамнан харвах чадалтай пуужинг туршилтын зорилгоор байрлуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдээллээ. ОХУ-ын хувьд өнгөрсөн бямба гарагт Украйны Крымд …

  • 5 March

    Г.Уянга гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзжээ

    УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы завсарлагаанаар Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тэрээр тойргийнхоо бүх хороонд 2 дугаар сарын 24-нөөс эхлэн 08.00-19.00 цагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдтэй уулзан өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаа юм. Уулзалт 3 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Чингэлтэйчүүд дүүргийнхээ иргэдийн дуу хоолой, төлөөлөл болон Улсын Их Хуралд сонгогдсон төрийн түшээгээсээ намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй төсөл …

  • 5 March

    Хүүхдийн тоглоомоос хар тугалга илэрчээ

    -Хүүхдүүдийн маань өхөөрдөн хайрладаг тоглоомоос хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан илэрснийг иргэдэд анхааруулж байна- “Хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрчээ”, “БНХАУ-д эмнэлгийн хаягдлаар хүүхдийн тоглоом хийж байна”, “Хүүхдүүд хавдраар өвчилж байгаа гол шалтгаан тоглоомноос нь үүдэлтэй” гэсэн мэдээллүүд юунаас ч илүү цочирдмоор сонсогдоно. Идсэн хүнс, өмссөн хувцас, амьсгалсан агаар, одоо тоглосон тоглоомноосоо хүртэл хүүхдүүд хордох эрсдэл их байдаг болжээ. Тоглоом …

  • 5 March

    Өнөөдөр “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮР ТӨРХ” стрийт арт бүтээлийн нээлт болно

    Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг  Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд”  ТББ,  Нийслэлийн Соёл урлагийн газар- тай хамтран бүтээжээ. Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг 20 гаруй залуу уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээрээ сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн бөгөөд уг бүтээл нь Улаанбаатар хотын өнгө төрхөд давтагдашгүй …

  • 5 March

    Дахин 250 иргэнийг цэцэрлэгжүүлэгчийн сургалтад хамруулжээ

    Нийслэлийн тохижилтонд хувь нэмрээ оруулан хотын өнгө үзэмжийг нэмдэг ногоон байгууламжийн цэцэрлэгчдийн тоо 250 хүнээр нэмэгдлээ. Эдгээр цэцэрлэгчдийг  бэлтгэх сургалт Улаанбаатар их сургууль дээр эхэлж мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа юм Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтад хамруулж, 65 гудамж буюу 46 га талбайд мод, бут сөөг, цэцэг тарьсан бол энэ онд 85 гудамж буюу 66 га талбайн …