Monthly Archives: January 2015

January, 2015

  • 26 January

    Илүү өлсгөх хоол хүнс

    “Өлсөх нь ходоод, гэдэс, тархи, нойр булчирхай, мөн цусанд тохиолдох олон ээдрээтэй харилцан ажиллагааны үр дүн юм” Өлсөж байна уу? Та хооллох хэрэгтэй. Гэхдээ таныг бүр их өлсгөдөг хоол байдгийг мэдэх хэрэгтэй. Цагаан талх Цагаан гурилаар талх барих нь ислэгийг багасгаж цусан дах сахрын хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Саяханы 9 мянган хүнийн дунд явуулсан судалгаагаар их иддэг хүмүүс өдөрт 2 удаа …

  • 26 January

    Ц.Төмөрбаатар: Залуу эхнэр авчихаад тэрэндээ толгойгоо мэдүүлж амьдрах юм бол хохь нь

    25-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар  дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна. Ц.Төмөрбаатар “Монголчууд өөрөөсөө бусдыг их …

  • 26 January

    Зам тээврийн ноцтой хэргүүдэд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

    Ж.Баянжаргал нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 7 цаг 19 минутын үед “Эсто” ХХК-ны эзэмшлийн 55-87 УНХ улсын дугаартай “Норд Бенз” маркийн автомашиныг жолоодож Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах УБТЗ-ын 416 дугаар километрийн 2 дугаар зуутдахь хаалттай гармаар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн14.1 дэх хэсэгт заасан “Жолооч төмөр замын зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ …

  • 26 January

    Жүжигчин Г.Ундармаагийн цуглуулга

    “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлан кино урлагт хүчин зүтгэх болсон жүжигчин Г.Ундармаа саяхан өөрийн найруулсан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Тютю” уран сайхны киногоо дэлгэцэнд гаргаад удаагүй байгаа билээ. Тэрээр кино урлагт зүтгэхээс гадна нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс санаачлан хэрэгжүүлсэн нь олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Авъяаслаг, жүжигчин, найруулагч бүсгүйн талаар бас нэгэн сонирхолтой мэдээллийг …

  • 26 January

    “Титаник”-ийн ослоос амьд үлдсэн зорчигчийн захидал 11 мянган долларт хүрлээ

    Дэлхийн түүхэн дахь хамгийн эмгэнэлтэй үйл явдал бол 1912 оны тавдугаар сард болсон “Титаник” хөлгийн осол юм. Энэ ослоос үлдсэн ул мөр цөөхөн байдгийн нэг нь тэрхүү хөлөг онгоцон дээр зорчиж явсан чинээлэг хүмүүст хувцас урлаж өгдөг загвар зохион бүтээгч Люсиль Дафф-Гордон хэмээх эмэгтэйн захидал юм. Люсиль осол болох үеэр өөрийн нөхөр болон бусад 10н хүний хамтаар 40-н хүний суудалтай …

  • 26 January

    Анжелина Жолигийн хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр байна

    Дэлхийн алдарт жүжигчин, хамгийн сайхан бүсгүй Анжелина Жолиг бид сайн үйлсийн ажилд идэвхийлэн оролцдог гэдгийг мэднэ. Жүжигчин бүсгүй маань хүчирхийлэл, дайн түрэмгийлэл, ядуурал өлсгөлөнд нэрвэгдсэн олон мянган иргэдэд туслах зорилгоор сайн үйлсийн аянгаа явуулдаг билээ. Энэ ч утгаараа түүнийг өнгөрсөн 2012 онд НҮБ-ын дээд комиссарын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч болгожээ.    Тэрээр саяхан Иракийн хойд хэсэгт орших дүрвэгсдийн хуаранд …

  • 26 January

    Мөнгөө хэмнэх 5 арга

    Ирээдүйгээ баталгаатай байлгахын тулд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй хараат бус шаардлагатай. Үүнийг төлөвлөлт хийж одоо үед мөнгийг бага үрж ирээдүйдээ хуримтлуулах хэрэгтэй ч бид үүнийг хангалттай биелүүлж чаддаггүй. Төлөвлөгөө гаргасныхаа дараагаар түүнийг дагаж мөрдөх гэдэг санхүүгийн бус таны өөрийн сэтгэлийн асуудал. Үүнийг хэрэгжүүлэхэд таньд туслах 5 аргаас хуваалцаж байна: 1.    Юунд зорьж байгаагаа нарийн тодорхойлох. Сар болгон мөнгө хадгална гэдэг …

  • 26 January

    Цахим газар өмчлөлтийн 2 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж өчигдөр /01.26/ эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар …

  • 26 January

    Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно

    Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбох ажил хийгдэнэ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам  /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 …

  • 26 January

    Хакухо Сумогийн шүүгч нарыг шүүмжилж, “Хүүхэд ч харчихаар юмыг хараагүй” гэжээ

    Мэргэжлийн сумогийн албан ёсны башё болгоны маргааш Сумогийн холбооны Ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хороо хуралддаг уламжлалтай.  Тэгвэл Хацу башёгийн маргааш болсон тус хорооны хурал дээр ёкозүна Хакухо М.Даваажаргалд анхааруулга өгөх бүр шийтгэх тухай яригдсан гэнэ. Хэргийн учир нь ёкозүна Хакухо Хацу башёгийн маргааш өглөө нь хэвлэлийн бага хурлын үеэр 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато-г илт давчихаад байхад нь шүүгч …

  • 26 January

    Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга

    Гэдэс ходоод болон бөөр давсагаа хэрхэн цэвэрлэж угаах талаар зөвлөгөө өгье. Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд …

  • 26 January

    А.Ганболд: Налайхыг хот болгох гэсэн иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон 

    Нийслэлийн алслагдсан Налайх дүүрэгт  өнгөрсөн 21-ний өдөр орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд “Налайх дүүргийг хот болохыг дэмжиж байгаа эсэх”  асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон иргэдийн 96.1 хувийн саналаар дагуул хот болохыг дэмжсэн байна.  Тус дүүргийн хувьд 34575 иргэнтэй бөгөөд 19535 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, үүний 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгсөн ажээ. Ингэснээр …

  • 26 January

    Тавантолгойн төсөл 94 тэрбум ам.долларын үр ашигтай байх тооцоо гарчээ

    Тавантолгой стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээр хийж байгаа. Засгийн газраас гарсан Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Ажлын хэсгийнхний зүгээс харилцан ашигтай стратегийг хөрөнгө оруулагчидтай боловсруулна гэж байгаа. Энэ дагуу концессийн, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг ярьж байна. Нэг гэрээний хувьд гэхэд л 80 орчим асуудал ярьж байгаа. Иймд Тавантолгой гэрээ бол нухацтай …

  • 26 January

    ШУТИС-ийг 65 настай оюутан төгслөө

    ШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр болж  1600 оюутан магистр бакалаврын зэргийг гардан авлаа. Энэ удаагийн төгсөлтийн  үеэр  65 настай Н.Нямжав гуай тус БАС-ийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаварын зэрэг гардан авсан олны анхааралыг өөрийн эрхгүй татсан юм. “Сурахад  оройтохгүй”, “Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй” зэрэг үгийг нотлож 65 насандаа их сургууль төгссөн Н.Нямжав гуай 40 гаруй жил дипломат …

  • 26 January

    Далайн ёроолоос 10 мянган жилийн настай ой олджээ

    45 настай шумбагч Даун Уатсон Британийн Норфолк хотын далайн эргээс 300 метрийн зайд орших “алдагдсан ойг” нээжээ. Үүнийг Европын судлаачид 10 мянган жилийн настай балар эртний ой мөн гэж үзсэн байна. Зарим нь мөстлөгийн үеэс үлдсэн ул мөр гэж үзжээ. Далайн ёроолд 8 метр өндөртэй царс моднууд дарагдсан байжээ. Далайн түвшнээс дээш 120 метрийн өндөрт байрлаж байсан ой мод мөс …