Monthly Archives: January 2015

January, 2015

  • 26 January

    Талийгаачийг маргааш хөдөөлүүлнэ

    Өнгөрсөн баасан гаригт “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн Өвөрмонголд автын осолд орж харамсалтайгаар нас барсан. Талийгаачийг нөгөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 28-нд хөдөөлүүлэх юм. Тодруулбал, баруун дөрвөн замын МҮЭСТО-д 06:30-07:30 цагийн хооронд салах ёс гүйцэтгэх ажээ. Өнөөдөр урлаг соёлынхон, найз нөхөд нь Гандантэгчэнлин хийдэд талийгаачийн араас зул өргөж, ном уншуулан буян үйлдсэн байна.

  • 26 January

    Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшжээ

    Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө “Улс орныхоо хүчирхэг байдлыг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц нэр дэвшигч” хэмээсэн байна.  Сонгуульд ялбал Трамп “Исламын улс бүлэглэлийг дарж, Иран дахь цөмийн зэвсгийн боловсруулалтыг нэн даруй зогсоон, ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн хомсдолыг багасгана” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний өрсөлдөгчөөр АНУ-ын Төрийн департментын тэргүүн асан Хиллари …

  • 26 January

    Монголын сайтуудын нэгдсэн 2 дугаар чуулган амжилттай боллоо

    Өнгөрсөн бямба гарагт Монголын Сайтуудын Нэгдсэн 2 дугаар чуулган болж, өнгөрсөн 2 жилийн ажлаа хэлэлцэн, удирдлагуудаа шинэчлэх сонгууль явууллаа. Чуулганд нийт 84 вэбсайтын удирдлагууд оролцсон байна. Чуулганаар МОСАХ-ны дүрмэнд зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. МОСАХ-ны удирдлага дүрмээрээ 1/3 нь шинэчлэгдэж байх ёстой бөгөөд энэ чуулганаас дараах бүтэцтэй болж өөрчлөгдсөн байна. Удирдах Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Удирдах Зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч …

  • 26 January

    Сонгодог хөгжмийн концерт болно

    Монгол Улсын Филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна.   Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд  шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн …

  • 26 January

    Украинд онц байдал зарлажээ

    Дайны хүндхэн нөхцөлд байгаа Донецк, Луганск мужуудад онц байдал зарлахаар болсон тухай Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв. Украины Засгийн газар ард иргэдээ аюулаас хамгаалж, тайван амьдруулахын төлөө ийм шийдвэр гаргаж байгаа хэмээн тайлбарлажээ. Онц байдлын хүрээнд Украины Засгийн газрын тусгай комисс зүүн хязгаарт ажиглалт хийх юм. Сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох гэрээгээ зөрчиж, улам тэмцэлдэх болжээ. …

  • 26 January

    Интернэтэд донтохоос сэргийлэх бугуйвч бүтээжээ

    Оросын Пермийн улсын их сургуулийн технологийн академийн оюутан Дмитрий Зотин хүүхэд залуусыг интернэтэд донтохоос хамгаалах ухаалаг бугуйвч зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь компьютерын урд олон цагаар суухаас сэргийлнэ. Хүүхдүүдийн биоритмийг хянаснаар компьютер автоматаар унтрах юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг бугуйвч нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температурын мэдээллийг Bluetooth ашиглан компьютер дээр суурилуулсан програм руу дамжуулдаг байна. Компьютер дээр хэт удаан ажиллах …

  • 26 January

    “Марко Поло” монгол жүжигчдийг тоглуулахаар болсон гэнэ

    Холливудад мөрөө гаргасан анхны монгол жүжигчдийн нэг болох жүжигчин Б.Амарсайханы эхлүүлсэн үйл хэрэг цаашаа олон жүжигчдийг энэ өндөрлөгт хүргэх жим болсон сайхан мэдээ дуулдлаа. Тодруулбал, анхны улирлын 10 ангидаа монгол жүжигчин Б.Амарсайханыг урьж дүрдээ хэрхэн уусч хувирч чадмаг жүжиглэж байгааг харсан найруулагч нь энэ онд хийгдэх хоёрдугаар улирлын 10 ангидаа монгол жүжигчдээс олноор нь тоглуулахаар болсон гэнэ. Зураг авалт Будапешт, …

  • 26 January

    Эдийн засгийн алуурчдыг зарлаж, хариуцлага нэхэцгээе

    МАН-ын Шинэчлэлийн хорооноос дараах нэр бүхий хүмүүсийг “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД”-аар нэрлэж байна. Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг: Түүний толгойлсон Засгийн газрын тооцоо, судалгаагүй, үндэслэлгүй хөтөлбөр, алдаатай бодлогын улмаас Монгол Улс их хэмжээний өрөнд орж, эдийн засгийн хямралт байдал бий болох нөхцөл бүрдэж, 2011 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 2015 онд ДНБ-ний 58,3 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болгож, …

  • 26 January

    Барилгын материалын “Топ 50 үйлдвэрлэгч” шалгаруулалт явагдаж байна

    “Барилга.МН” сэтгүүл Монголд анх удаа эх орны барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг тун удахгүй тодруулахаар зэхэж байна. Шалгаруулалтыг олон нийтийн дунд нээлттэй хэлбэрээр явуулах бөгөөд дэвшилтэт техник технологи ашигласан байдал, үйлдвэрлэлтийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг бүтээгдэхүүнд тулгуурласан шалгуур үзүүлэлтүүдээс гадна ажилтан, албан хаагчдын тоо, улс эх оронд төлсөн татвар төлөлтийн хэмжээ, нийгмийн …

  • 26 January

    Мөнгөн усны хордлогоос сэргийлэх ЗӨВЛӨМЖ

    Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2015 он 1 дүгээр сард Баян-Өлгий аймагт 2 хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдлээ.  Гэрийн нөхцөлд мөнгөн усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.   Иймээс ард …

  • 26 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.27/

    2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД Агаарын чанарын төлөв байдал Улаанбаатар хотын гэр хорооллын орчим агаар “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байлаа. Агаар бохирдуулах бодисын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-51 хувиар тус тус бага байна. Хүснэгт. Агаарын чанарын төлөв байдал, 1 дүгээр …

  • 26 January

    “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.01.27/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлэв.    Тэрээр хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар зүрх судасны өвчний дараа буюу нийт нас баралтын хоёрдугаарт элэгний өвчлөл орж байна. Элэгний …

  • 26 January

    Макро эдийн засгийн Т21 загварыг танилцуулах семинар боллоо

    Монгол Улсын эдийн засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Мянганы хөгжлийн институтийн шинжээчдийн багтай хамтран боловсруулсан “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулах семинар өнөөдөр /2015.01.27/ Төрийн ордонд боллоо. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь …

  • 26 January

    Баян-Өлгий аймагт зөвшөөрөлгүй мөнгөн усны эмчилгээ хийснээс хоёр хүн хорджээ

    Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн  хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх …

  • 26 January

    МАН-ын Эдийн засгийн “шигшээ баг” Хөгжлийн банкыг шалгана

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банк цаашлаад Монгол банкыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл энэхүү ажлын хэсгийг МАН-ынхан бүрдүүлэх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахлан ажиллахаар боллоо. Тэдний багт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нараас гадна үе үеийн шилдэг эдийн засагчид, ажил алба хариуцаж байсан хүмүүс, хэвлэл мэдээлэл PR -ын багийн ажилтнууд ч мөн багтжээ. МАН-аас томилогдсон ажлын …