Monthly Archives: March 2015

March, 2015

  • 3 March

    М.Батчимэг: Аюулгүй байдал, хууль сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал байна

    Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагад оролцлоо. Тэрбээр УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн жил тутмын хуралдаанд оролцох үеэр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг хууль …

  • 3 March

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан ажиллахаар болсон. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний …

  • 3 March

    Шадар сайд албан даалгавар хүргүүлжээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай” …

  • 3 March

    03-р сарын 02-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 02-ны өдөр 247 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 92 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 155 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 3 March

    15 минутанд тархиа цэвэрлэе

    Амьдралынхаа өдөр бүрийг аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсдэггүй хүн байдаг гэж үү? Гэвч бүх зүйл хүслээр болох нь үгүй. Гэнэт л ажил төрөл, найз нөхөд гээд эргэн тойрны бүх зүйл орвонгоороо эргэж орхино. Энэ бүхний эцэст бид уурлаж бухимдсан, сэтгэл санаагаар унасан хүн л болж хувирдаг. Мөн бухимдал нь дараа дараагийн азгүйтлийг дуудан авчрах нь бий. Харин эдгээрээс …

  • 3 March

    “Г.Дэнзэнг бариад ав” гэж сануулаагүй юу

    Нэг хүнд хэтэрхий ихэдсэн албан тушаал, чимэг сэтрээр хахаад байсан ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, хамгийн хэрэггүй нь мөртлөө хамгийн чухал тодотгол болох “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн” асан Г.Дэнзэн алга болчихож. Түүнийг оргон зайлсан гэж үзэж буй ч хэрэв сэжигтнээр тогтоогоогүй байсан бол тэр хилээр гарах эрхтэй. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг саатуулсан, тэр ч …

  • 3 March

    МУГЖ Т.Ариунаа эмэгтэйчүүдийн баяраар Харанга хамтлагийн дуунуудаас дуулах нь

    Жилийн бас нэгэн онцгой үдэш буюу “Мартын 8”-ны баярыг дуучин МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулж фенүүдтэйгээ үдшийг доргиж өнгөрүүлэх нээ. Энэ бол 3 дугаар сарын 7-нд “Баянгол” ресторанд 19 цагаас тоглогдох VIP, амьд тоглолт байх юм.    Монголын хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа, дуулж, бүжих ховорхон тоглолтыг “UP MUSIC” продакшнаас санаачлан эмэгтэйчүүдийн баярын хамгийн тансаг …

  • 3 March

    Н.Энхбаярыг гадаад руу зорчихыг хоригложээ

    Солонгос улсад эмчлүүлж байгаад эх орондоо саяхан ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахыг завдсан тухай мэдээлэл олныг шуугиулж байна. Энэ тухай Н.Энхбаяр өөрөө бас тайлбар хийж буй. Тэрбээр, улс төрийн зорилгоор намайг шалгах нь утгагүй зүйл гэсэн юм яриад байгаа. Харин өнгөрсөн намар түүнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт  хэрэгтэй тэмцэх газрынхан дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байв. Энэ нь …

  • 3 March

    Хэсэг нам гүм байсан топ модель Д.Пүрэвсүрэнгийн гэнэтийн бэлэг юу вэ

    10 жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн. Гэтэл нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний миссэд алдаж, тэр явдлаас хойш олон эрчүүдтэй нэр холбогдож явсан билээ. Энэ бүхний эцэст жинхэнэ хайраа олж уул уурхайн салбарт бизнес нь хурдтай өсч яваа Ганбаяр гэх залууг эр нөхрөөрөө сонгосон. Өдгөө …

  • 3 March

    Тэд гуйлга гуйгаагүй, чадлаараа хөдөлмөрлөж сууна

    Өөрөө өөртөө ажил гаргадаг худалдаачдаа төр засаг харж үзэхгүй байна гэж гар дээрээс наймаа хийдэг хүмүүс шүүмжилж байна. Нийслэлийн гудамж талбайд ил задгай буюу гар дээрээс худалдаа хийхийг хотын удирдлагууд хориглосон. Гэтэл улсаас тусламж гуйлгүйгээр ширхэгийн бохь чихэр зарж амьжиргаагаа залгуулдаг тухайгаа гар дээрээс худалдаа эрхлэгчид учирлаж байна. Тэд жилийн 4 улирал бүр халуунд халж, хүйтэнд хөрч, хүн ихтэй газар …

  • 3 March

    Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хасч, барилдах эрхтэй нь үлдээжээ

    Монголын үндэсний  бөхийн холбооноос өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг допингийн төрлийн бодис хэрэглэсэн болохыг илрүүлсэн. Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн дээрх хоёр бөхийн улсын наадамд тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Ингээд хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын …

  • 3 March

    Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнээс тэрбум төгрөг нэхэмжиллээ

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой хэмээгдэж байсан Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Гэвч одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа аж. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдэх нь битгий хэл, шүүхийн шатанд ч шилжээгүй мөрдөн байцаалтын шатанд байхад нь …

  • 3 March

    Хятадад арванзургаан генералыг хорьжээ

    БНХАУ-д тус улсын Ардын чөлөөлөх армийн 16 өндөр албан тушаалын генералыг авлигын хэрэгт татан саатуулан  хорьсон тухай “The South China Morning Post” сонин мэдээллээ. Саатуулагдсан генералуудын дийлэнх нь өнгөрсөн жилээс эхлэн албан тушаал огцом дэвшжээ. БНХАУ-ын даргаар сонгогдсон Си Зиньпин улс даяараа авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлж, албан тушаалтнуудын дунд авлигыг устган иргэдийн нүдэн дээр намын засгийнхаа …

  • 3 March

    Мөс цөмөрч автобус усанд суужээ

    Гуравдугаар сарын 3-ны өдрийн 02:55 цагт Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэст Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суулаа гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашин болон автобусыг голын уснаас татан …

  • 3 March

    Хөвсгөлд “Мөсний баяр” болж байна

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд эхэллээ. Энэхүү баярыг БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулж буй юм. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрх олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчлэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болж байна.