Monthly Archives: March 2015

March, 2015

  • 12 March

    Фукушимагаас 750 тонн цацраг идэвхтэй ус алдагджээ

    Японы “Фукушима-1” цөмийн цахилгаан станцаас саяхан цацраг идэвхтэй 750 тонн ус алдагдсаныг тус станцыг ажиллуулдаг  “Tokyo Electric Power” компаниас мэдээлжээ. Станцын баруун хэсэгт цацраг идэвхтэй ус хадгалдаг савыг энэ сарын 10-ны өдөр шалгах үед уг ослыг илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд ус шүүрч байсан эвдрэлийг засч, ус зайлуулах шугам газрын гүнд байгаа тул далайд алдагдах магадлал бага гэдгийг өгүүлсэн аж. Японы Фукушима …

  • 12 March

    “Хөрөнгөлөг хурандаа” нар эргэж “өндийх”-ийг завдаж байна уу

    Одоогоос 3  жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарын талаар хууль бусаар баяжиж буй тухай ард түмний дунд янз бүрийн яриа байдаг, энэ ярианы үнэн худлыг олохын тулд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг шалгах шаардлагатай…, Хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би энд хөндөж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг …

  • 12 March

    Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Ойн ангийн дарга Д.Тэрбишийг 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оноов

    Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын Ойн ангийн дарга Д.Тэрбиш нь 2013 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүдэр суманд үйл ажиллагаа …

  • 12 March

    “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн боллоо

    “Мянганы хөгжлийн 4 дүгээр зорилт-Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 09- 11-ний өдрүүдэд Улаанбатар хотноо боллоо. Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд болон нийслэлийн хүүхдийн зохицуулагч, зарим аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо. Зөвлөгөөнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сү Ньют …

  • 12 March

    Хуримын шилдэг фото агшинууд

    Хүний амьдралд хэзээ ч мартагдашгүй хамгийн жаргалтай мөч бол хуримын үе байдаг билээ. Сүүлийн үед хосууд сонирхолтой аргаар хуримын өдрөө тэмдэглэн өнгөрөөдөг болсон. Энэ удаад хуримын үеэрх хамгийн сонирхолтой агшиныг хүргэж байна. Бэр орж дирлээ. Бэргэн дунд зогсож байгаа өндөр бүсгүйг та ямар нэгэн зүйл дээр гарч зогссон гэж бодож байгаа бол эндүүрчээ. Сүйт бүсгүй хуриманд ирсэн хүмүүсээс 60 гаруй …

  • 12 March

    Хөх хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран ажиллахаар боллоо

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж байна. Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоо нь Шударга худалдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн зохицуулалт, хүнсний хангамжийн хяналт, аж ахуйн нэгжийн бүртгэл, барааны шошго тэмдэгтийн хяналт, зар сурталчилгааны хяналтыг хэрэгжүүлдэг, 18 салбар хэлтэс, 11.000 ажилтантай  ажээ. Айлчлалын хүрээнд ШӨХТГ-ын дарга  Т.Аюурсайхан Үйлдвэр худалдааны …

  • 12 March

    Банкууд ШӨХТГ-т ялагдсан байна

    Шударга өрсөлдөөн, хэрэг-лэгчийн төлөө газар нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй зээл олгосны шимтгэлтэй холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулжээ. Тус газраас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараах зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг. Тодруулбал, банкнуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг …

  • 12 March

    Согтуу жолоочийг сая төгрөгөөр торгодог болно

    Цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Дээрх тоо буурахгүй нь битгий хэл өдөр бүр нэмэгдэж байгаа талаар албаныхан хэлж байна. Тиймээс Замын цагдаагийн газраас Захиргааны хариуцлагын тухай хуульд шинээр санал оруулаад байгаа аж. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодруулахад “Санал оруулж байгаа нь үнэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд …

  • 12 March

    К.Номинжин фэйсбүүкийн найзууддаа зөвлөв

    Олон нийтийн цахим сүлжээнд идэвхтэй байдаг дуучин К.Номинжин фэйсбүүкийн найзуудтайгаа байнгын харилцаатай байдаг. Тиймээс ч түүний цахим найзууд дуучин бүсгүйгээс сонирхсон асуултаа асууж, зөвлөгөө авдаг аж. Багаасаа цагаан хоолтон болсон К.Номинжингоос фэйсбүүкийн найзууд нь мацаг барих ёсны талаар асуусан байна. Дуучин маань тэдэнд “Мацаг барих ёс нь ганц махан хоол идэхгүйгээр хязгаарлагддаг зүйл биш юм. Нэг өдөр мацаг барихын ач …

  • 12 March

    Сэжигтэй онгоцыг буудаж унагахыг албан ёсоор зөвшөөрлөө

    Перу бол дэлхийн хамгийн том кокайн бэлтгэгч улсын нэг бөгөөд хар тамхитай холбоотой гэмт хэргээрээ зартай билээ. Сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчид хар тамхины эсрэг тэмцэлд онцгой анхаарал хандуулан, тодорхой арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрөгч мягмар гарагт Перугийн Дотоод хэргийн сайд Хосе Перез Гуадалупе хар тамхины эсрэг тэмцлийн хүрээнд сэжиг бүхий онгоцыг устгах эрхийг дахин сэргээхээр болсон тухай …

  • 12 March

    Монголын Үндэсний шигшээ баг хожигдлоо

    Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт хийлээ. Тоглолтын 4 болон 7 дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч  14 номертой Chiquito Felipe Do carmo гоол оруулж тооны харьцааг нээсэн.  Тоглолтын эхний хагаст эзэн баг тоглолтын санаачлагыг авч тоглож байсан. Тоглолтын 60 дахь минутад  2 гоолын эзэн 14 номертой тоглогч хаалгачийн …

  • 12 March

    Монголын Үндэсний Маркетингийн Холбооны салбар Дархан хотод байгуулагдана

    Маркетингийн мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уялдаатай хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэрийг салбартаа хэрэгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд Монголын Үндэсний Маркетингийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. …

  • 12 March

    Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээн эхэллээ

    Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээнд ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУИС, Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС,Монголын Үндэсний ИС,МУБИС, ХИС, Отгонтэнгэр ИС, ХААИС, Хууль Сахиулах ИС, Аварга БТДС,Говь-Алтайн аймгийн АШУҮИС, Ховд аймгийн ИС, Плехановын ИС-ын салбар сургуулийн нийт 16 их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 28 бүгд 72 тамирчин оролцож байна. Тэмцээнд ОУМастер -1, Олон улсын шатрын холбооны мастер -5, спортын мастер, …

  • 12 March

    Далан сувгийн цэвэрлэгээ эхэллээ

    Нийслэлийн төвийн 6 дүүрэгт  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг өдөр бүр цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн хог, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн хог, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хогийг тээвэрлэн хүргэж устгалд орууллаа. Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас …

  • 12 March

    Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

    “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13-р хороо  Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/182 …