Сара Макдэниэл (Sarah McDaniel) хэмээх 20 настай Америк бүсгүй бусад загвар өмсөгч моделиудын ижил өндөр гуалиг эсвэл үзэсгэлэнтэй биш энгийн л нэгэн. Харин түүнийг алдарт хүргэсэн гол шалтгаан нь үнэхээр итгэмээргүй ажээ. Тэрээр төрөлхийн хоёр өөр нүдтэй бөгөөд “LA Models” агентлагт загвар өмсөгч хийдэг ажээ. Түүний тухай гэрэл зурагчин Gregorio Campos хэлэхдээ: “Үнэндээ төгс биш зүйл л хамгийн ТӨГС байдаг …
Yearly Archives: 2015
October, 2015
-
21 October
Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэл гаргалаа
Шүүх аливаа хэрэг маргааныг төвийг сахиж, шударга, алагчлахгүй эцэслэн хянан шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг ардчилсан төрийн бие даасан нэг эрх мэдэл билээ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдлыг төр бүрэн хариуцаж, хүрэлцээтэй хангалттай цалин хангамж олгох замаар шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг. Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг суурь нөхцөл бол …
-
21 October
НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт болно. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн …
-
21 October
300 айлын орон сууцыг ирэх сард ашиглалтанд оруулах ёстой гэв
Их хүлээлтийг үүсгэсэн цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц тун удахгүй ашиглалтанд орох нь. Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэсээр байгаагийн нэгэн тод илэрхийлэл нь тун удахгүй ашиглалтанд орох 300 айлын орон сууц юм. Тус барилгын үйл явц 2011 оноос эхэлсэн ч, барилгыг барьж буй компанийн зүгээс хамааралтай хүлээлт үүсгээд байсан юм. Батлан хамгаалахын …
-
21 October
” Төмөр нар ” монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ
” Төмөр нар ” монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү кинонд ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ганэрдэнэ, Зохиолч продюсер Жанцмаагийн Буянтөгс, Продюсер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Продюсер Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажилласан байна. Төмөр нар уран сайхны кино: Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн …
-
21 October
Эрүүл мэндийн салбарын орон нутгийн удирдлагуудад салбарын сайд мэдээлэл өглөө
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгуудынхаа эрүүл мэндийн газрын дарга нарын дунд харилцан туршлага солилцох, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ололт амжилтаа хуваалцах уулзалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, газрын дарга нарын хамт оролцож, эрүүл мэндийн салбарын бодлого, болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын …
-
21 October
24 жилийн ялтай Г.Маралмаа хүүтэй болжээ
Дөрвөн настай, дагавар охиныхоо үхэлд буруутгагдан шүүхээс чанга дэглэмтэй 24 жилийн ял сонсоод буй Г.Маралмаа амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр хоригдож байхаас өмнөх харьяаллын дагуу төрөх эмнэлэгт кесаров хагалгаагаар төрсөн байна. Дөрөв хоног эмнэлэгт байгаа түүнийг цагдан хорих 461 дүгээр анги руу нь шилжүүлэх бөгөөд хүүхдийг нь нэг нас хүртэл Тахарын албаныхны хяналтад эхтэй нь хамт байлгаад, ар гэрийнхэнд нь өгөх аж. …
-
21 October
С.Эрдэнэбат: Улсын төсөвийн зарим хэмнэлт хэлбэр төдий, жинтэй биш байна
2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл УИХ-аар ид хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос санал шаардлагыг УИХ, Засгийн газарт санал өгсөн энэ талаар тодруулахаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа. Хүн бүр төсөвт анхаарлаа хандуулж байна. МҮЭХ–оос Улсын төсөвт ямар саналууд хүргүүлсэн бэ. Манай улсын төсөв ДНБ-д эзлэх хувь өндөр болохоор бараг бүгд л хамааралтай болчоод байна. МҮЭХолбоо гишүүн байгууллага …
-
21 October
Ховдын онцгой байдлын албан хаагчид орон сууцны түлхүүрээ гардлаа
“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 16 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авч, албан хаагчдад түлхүүрийг нь гардууллаа. 16 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Баганат Ховд” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 850 мянган төгрөг байхаар тооцжээ. Албан хаагчид …
-
21 October
Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг …
-
21 October
Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад ажлын айлчлал хийнэ
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь …
-
21 October
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт …
-
21 October
Хөдөлмөрийн яам улсын үзлэгт “А” үнэлгээ авлаа
Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж “А” үнэлгээ авлаа. “Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 18-ны 195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг …
-
21 October
33 жилийн өмнөх аллагыг сэтгүүлчид илрүүлэв
АНУ-д нэгэн дунд сургуулийн охины амийг хороосон этгээдийг телевизийн шоуны тусламжтайгаар илрүүлж чадсан байна. Нэгэн мэдээллийн сувгийн шууд эфир рүү эрэгтэй хүн утасдаад, 33 жилийн тэртээ үйлдэгдсэн хүн амины хэргийг нарийвчлан ярьжээ. Тэгэхэд Висконсин мужийн Милуоки хотод долоодугаар ангийн охин алга болсон билээ. Түүний цогцсыг нэг жил хагасын дараа олсон юм. Алуурчныг илрүүлж чадаагүй учраас мөрдөн шалгах ажиллагааг хожим нь …
-
21 October
Улаанбаатар хотын цагдаагийн газар “А” үнэлгээтэй дүгнэгдлээ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу 2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, үр дүнг индексжүүлэн дүгнэсэн байна. Тус цагдаагийн газар нь өргөдөл, гомдлын индексийн үзүүлэлтээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар 0.848 буюу “В” үнэлгээтэй байсан бол 3 дугаар улирлын байдлаар 0.853 буюу …