Yearly Archives: 2015

October, 2015

  • 8 October

    Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудыг Новосибирскийн барилгачид засна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотын Захирагчийн урилгаар энэ сарын 5-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр хотын дарга хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд  Улаанбаатар Новосибирск хотууд хотууд ах дүү хот боллоо. Улаанбаатар хотын зүгээс нийслэл дэх хуучин, оросуудын барьсан барилгуудыг сэргээн засварлах, гэр хорооллыг төвлөрсөн бус дулаанаар хангах,  мах, …

  • 8 October

    БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Түүнийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосон авсан юм. Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм байна. …

  • 8 October

    Махны үнэ буурч хүнсний ногооны үнэ өсчээ

    Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 55 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, …

  • 8 October

    Туршилтын шатанд яваа Оросын шинэ зэвсэг техникүүд

    Ойрын хугацаанд ОХУ-д хийгдэж буй зарим шинэ төрлийн зэвсэг, техникийн төсөл, туршилтын тухай мэдээг багцалж бэлдлээ. 1. ОХУ өөрийн Зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах, хуучин зэвсэгээ сайжруулахад зориулан 325 тэрбум ам.долларын нүсэр том төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүгээр зогсохгүй 2020 он гэхэд уг төлөвлөгөөнийхөө 70 хувийг биелүүлсэн байх зорилго тавин маш эрчимтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд тэнгисийн …

  • 8 October

    Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу

    Хүний биеийг гүн гэгч нь хөлдөөж, хэдэн арван жилийн дараа дахин амилуулах тухай шинжлэх ухааны уран зөгнөлт олон бүтээлд дурддаг. Гэхдээ крионик буюу хөлдөөж хадгалах арга бүрэн утгаараа биеллээ олох нь хэзээ вэ. Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу. “КРИОНИК”-ДУУЛАГЧИД Хүнийг залуу сайхан дээр нь хөлдөөж, олон жилийн дараа тэр чигээр нь амь оруулна гэдэг өнөөхөндөө бүтэшгүй …

  • 8 October

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хэлэлцэж батлав

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар тогтоолын нэрийг Батлан хамгаалах бодлогын үндэс хэмээн …

  • 8 October

    “Тарамдуулж, тоглуулж” дуусдаггүй Монгол төр

    Томчуудын тоглоом хатуу гэдэг. Гэхдээ улс төрчдийн тоглоом бүр ч хатуу бололтой. Учир нь тэдний тоглоомын бай нь ард түмэн байдаг. Байн байн засгаа солих, Засгийн газрын яам агентлагийн тоог нэг сайд нь гарч ирээд дураараа  өөрчилдөг байдлыг хараад Монголын төр  “улс төрчдийн тоглоом” боллоо гэхээс өөр юу гэж хэлэх вэ? Энэ бүхнээс урьдаас ухаж мэдсэн  өвөг дээдэс маань эртнээс …

  • 8 October

    Бид илүү их өндөг идэх шаардлагатай

    Өндөг түүхийн явцад хүнд үеийг туулсан. 1960-аад оноос эхлэн хоол хүсний эрүүл мэндийн байгууллагаас өндөг тэр дундаа өндөгний шарыг тэр бүр таашаагаагүй. Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байга байлгахыг зөвлөж эхэлсэн нь 2 ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгахад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол …

  • 8 October

    Сибирийн шулам, зөн билэгч Елена Глунова Монголд ирлээ /фото/

    Бидний мэдэх хйигээд мэдэхгүй ертөнцөд нэвтрэгч зөн билэгтнүүдтийн тухай ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоу үзэгчдэд хүргэн тэдний дунд сорилт явуулан тэднээс шилдгийг шилдгийг шалгаруулдаг билээ. Тэгвэл уг реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова өнөөдөр Монголд ирлээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд ийнхүү монголд эргэн зочилж байгаа юм. Өнгөрсөн, …

  • 8 October

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд …

  • 8 October

    С.Баярсайхан: Манайд интернэт худалдаа хөгжих нөхцөл нэгэнтээ бүрдсэн

    Энэ оны аравдугаар сарын 23-нд МҮХАҮТ-д Интернэт худалдааны анхдугаар чуулга уулзалтыг “Bayar agency” болон МҮХАҮТ, Нийслэлийн Mэдээллийн технологийн газар хамтран зохион байгуулах болно. Энэ талаар тус арга хэмжээг зохион байуулагч “Bayar Agency”-ийн захирал С.Баярсайханаас тодрууллаа. -Монголд анх удаа интернэт худалдааны чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Манай улсад интернэт худалдааны хөгжил ямар түвшинд байгаа вэ. Энэ арга хэмжээ цаг үетэйгээ …

  • 8 October

    Гэр хороололын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи …

  • 8 October

    Ховд аймаг: Олон улсын Тахь групптэй хамтран ажиллахаар болжээ

    Энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон Олон улсын Тахь группын Ерөнхийлагч Реинхард Шиндриг нар болон Олон улсын Тахь группын төлөөлөгчид уулзав. Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, Олон улсын Тахь группын үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтарч ажиллаж байгаа ба энэ гэгээлэг сайхан үйлсийг хийж байгаа тус группын хамт олонд …

  • 8 October

    Чингэлтэй: Ахмад дайчин Г.Манъяад “ТУСГААР ТОГТНОЛ” хүндэтгэлийн цом гардууллаа

    Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүрэгтээ амьдардаг ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлсэн. 10 дугаар 7-нд ахмад дайчин Г.Манъяад хүндэтгэл үзүүлж, дүүргийн Засаг даргын Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом, 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламж гардууллаа. Уг арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Цэргийн штабын …

  • 8 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овооноо болсон тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн  удирдлагууд, Зүүн …