Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу

3nh7v2ab6mqggi4orjbu3411guХүний биеийг гүн гэгч нь хөлдөөж, хэдэн арван жилийн дараа дахин амилуулах тухай шинжлэх ухааны уран зөгнөлт олон бүтээлд дурддаг. Гэхдээ крионик буюу хөлдөөж хадгалах арга бүрэн утгаараа биеллээ олох нь хэзээ вэ. Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу.

“КРИОНИК”-ДУУЛАГЧИД

Хүнийг залуу сайхан дээр нь хөлдөөж, олон жилийн дараа тэр чигээр нь амь оруулна гэдэг өнөөхөндөө бүтэшгүй зүйл хэвээр байна. Гэхдээ крионик гэгддэг гүн хөлдөөх аргыг одоогоор зөвхөн цогцсыг муутгалгүй хадгалахад ашиглаж байгаа ч орчин цагийн дэвшилт технологийн ачаар амьд хүнд турших цаг ойртсон гэж найдах хүн цөөнгүй. Дөнгөж амьсгал хураасан хүний биеийг амьд ахуйнх шиг нь хадгалахын тулд цус бүлэгнэх, тархины дотор хэсэг муудахаас сэргийлж, олон төрлийн тарилга хийдэг. Тэдгээрийн нөлөөгөөр талийгаачийн дотор эрхтэнүүд ус хөлдөх температур буюу цельсийн 0 градусаас арай бага түвшинд хөлдүү төлөвт шилжинэ.

78e6adtv7qm8jseul8sdsho9a0

Харин гүн хөлдөөлтийн эхний хэсэг амжилттай болсны дараа цогцсыг цельсийн -130 градустай орчинд шилжүүлдэг байна. Хөлдөөлтийн эцсийн шат буюу хадгалах горимд энэ тоо -196 градус болтлоо нэмэгдэнэ. Нас барсныхаа дараа “мөсөн бунхан”-д нойрсохыг хүсэж, гэрээний дагуу одоо хөлдүү “төлөвт” гүн нойрсож буй хүний тоо АНУ-д 150-д хүрчээ. Тэдний 80 нь зөвхөн толгой буюу тархиа л хөлдөөсөн байна. Харин дэлхийн хэмжээнд крионикийн компаниудад хандаж мөнхөд хөлдүү байх хүсэлтээ илэрхийлсэн, өдгөө үхлээ хүлээж буй хүний тоо 1000 давсан гэнэ. Энэ нь амьдаараа хөлдөх туршилтад орох зоригтон удахгүй гарч ирнэ, ийм туршилт хийх эрх зүйн орчин бүрдэнэ гэж эрдэмтдийг итгэж найдахад хүргэж байна.

ИТГЭХ ШАЛТГААН

4226ifbugvibgredupbkl7org1

Крионикийн ухаан нь үндсэндээ ирээд үйд итгэж найдах, үгүйтэй л холбоотой юм. Энэ салбарын өөдрөг үзэлтнүүд хүнийг хэзээ нэгэн цагт амьдаар нь хөлдөөж, хэсэг хугацааны дараа амь оруулах боломжтой гэдгийг батлахын тулд дараах гурван зүйлийг онцолдог. Нэгд, хөлдөөх хүнийг амьсгал хураахаас өмнө тархинд нь очих хүчилт өрөгчийн хэмжээг багасгахгүй байж чадвал тархинд гэмтэл учруулахг үй байх боломж анагаах ухааны үүднээс бүрэн бий. Хоёрт, аливаа биетийн халууныг бууруулах нь химийн урвалын явцыг удаашруулж, муудахаас сэргийлдэг. Гуравт, хөлдөөлтөөс үүдэх магадлалтай аливаа өвчин эмгэгийг энэ цагт хурдацтай хөгжиж буй нано технологийн ачаар анагаах боломжтой болно. Крионикийн салбар цаашдаа улам хөгжинө гэж тэднийг ам бардам хэлэхэд дэлхийн хамгийн өмнөд хэсэгт нутагладаг шавьж болох антарктидын ялаа (Belgica antarctica) нэлээд үүрэг гүйцэтгэжээ. Энэ амьтан амьдралынхаа ихэнх хугацааг хөлдүү төлөвт өнгөрөөдөг бөгөөд аквапорин (Aquaporins) хэмээх хальслаг уураг нь эд эс дэх шингэнийг нь зохицуулж, амьд байлгадаг байна. Өөрөөр хэлбэл, бие дэх усыг нь гадагшлуулж, шингэний үүрэг гүйцэтгэдэг аж. Гэхдээ дэлэнч ялаа болон ялааны авгалдай биеийн шингэнийхээ 70 гаруй хувийг алдсан ч амьд байж чаддаг бол хүн нийт усныхаа 15 хувийг алдаад л амьдрах чадваргүй болдог. Тиймээс хүнийг эрс тэс орчинд тэсвэртэй болгохын тулд уургийн бүтэц, онцлогийг нь илүүтэй судлах хэрэгтэй юм. Зөвхөн Антарктидад байдаг нэг төрлийн загас мөн AFP хэмээх хөлддөггүй уургийнхаа ачаар цельсийн -1.9 градуст хүртэл хөлдөлгүй сэлж чаддаг байна. Эдгээрийг онцолдог өөдрөг үзэлтэй крионикчид дээр дурдсан олон төрлийн тарилгын найрлагад уургийн хэмжээг нэмэх талаар ид судалгаа хийж байгаа аж.

1m3f8k3v5fmgkvr6a7av9disgs

БЭРХШЭЭЛ, ЗОЛИОС

Хүний биеийг цельсийн -5 градусаас хүйтэн орчинд байлгавал эсүүдийнх нь доторх ус хөлд өж, мөсөн талст үүснэ. Харин мөс усыг бодвол нягтрал багатай тул эзлэхүүн нь их юм. Тэгэхээр мөсөн талстууд эсийн бүрхэвчийг гэмтээх аюултай. Крионикийн компаниуд энэ бэрхшээлийг “шиллэх” аргаар шийдэхийг оролдож байна. Энэ нь мөсөн талст үүсэхээс сэргийлж, эсийг царцаах арга юм. Гэхдээ хорхой шавьж, хүний жижиг судас шөрмөс зэргийг царцааж болж буй ч эрхтэн, цаашлаад хүний биеийг бүхлээр нь царцаана гэдэг одоогоор бүтэшгүй зүйл юм. Хүний тархи гэхэд хэдэн арван өөр өөр хэсэгтэй тул тухай бүрт нь тохирсон царцаах арга хэрэглэхээс өөр аргагүй. Үүнээс гадна өөр нэгэн том бэрхшээл байгаа нь хүнийг царцаалаа гэж бодоход хэрхэн амь оруулах вэ гэдэг асуудал юм. Эд эсүүдэд нь суулгасан царцаах, хөлдөөх “программ”- ыг дараа нь хэрхэн ажиллагаагүй болгох вэ. -196 градус хүртэл хөлдөөсөн биеийг гэсгээхэд яг л шил шиг үйрэн унана. Ялангуяа мэдрэлийн 100 тэрбум эс тутамдаа 10 мянга гаруй холбогч эдтэй тархи гэнэтийн халуун, хүйтэнд яагаад ч тэсвэртэй байж чадахг үй. Мөн хүний эсийг бүрдүүлэгч бүх л төрлийн уураг, молекулын харилцан үйлчлэлийг гүн хөлд өөлт үгүй хийж орхино. Зарим эд, эсийг бүр устгаж ч мэдэх юм. Гэтэл чухам аль аль нь үгүй болж, золиослогдохыг эрдэмтэд ч таамаглаж чадахг үй байна. Аливаа биетийг молекулын түвшинд шинжилдэг нанотехнологид л энэ бүхний хариулт бий гэж эрдэмтэд найдах болжээ. Харин нано технологийн үсрэнгүй хөгжил дэвшлийг хүлээх зуур хүнийг хөлдөөж, мөнхөлнө гэдэг цаг хугацааг зогсоох хүсэл, оршуулгын нэгэн өвөрм өц ёс төдий хэвээр байх нь.

ХӨЛДӨӨХ АРГА ХЭР ҮНЭТЭЙ ВЭ

• Өөд болоочийн биеийг бүтнээр болон хэсэгчлэн хөлдөөх нь өөр өөр үнэтэй. Зөвхөн толгойг нь хөлдөөхөд 87 мянган ам.доллар бол бүтэн биеийг хөлдөөхөд 216 мянган ам.доллар болно.

• Нас барсныхаа дараа хөлдөөлгөхийг хүссэн хүнээс л крионикийн компаниуд хөлдөөлтийн зардлыг гаргуулдаг дүрэмтэй. “Өвчтөн”-ий ар гэрийнхэн, найз нөхдөөс төлбөр авахыг хориглодог.

КРИОНИКИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС

• 1964 он: Америкийн физикч Роберт Эттингер “Мөнхийн төлөв” хэмээх ном хэвлүүлсэн нь хүн, амьтны биеийг хөлдөөж, хадгалах тухай анхны томоохон бүтээл болов.

• 1967 он: 73 настай сэтгэл зүйч Жеймс Бедфордын цогцсыг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр хөлдөөжээ. Түүний бие өнөө ч хөлдүү хадгалагдаж буй бөгөөд тэрбээр “крионик”-дуулсан анхны хүн юм.

• 1970-аад он: Өөд болоочдын цогцсыг хөлдөөж хадгалах анхны үйлчилгээний газрууд нээгдэв. Гэхдээ үйл ажиллагаа нь дэндүү өндөр өртөгтэй байсан тул олонх нь удалгүй хаагджээ.

• 2005 он: Эрдэмтэд жижиг биетэй хэд хэдэн нохойг гүн хөлд өөх аргаар клиник үхэлд оруулж, хэсэг хугацааны дараа амь оруулах туршилт хийсэн нь амжилттай болсныг зарлав.

• 2011 он: Крионикийн ухааны эцэг гэгдэх Роберт Эттингер 92 настайдаа таалал төгсөв. Тэрбээр 1976 онд өөрийн байгуулсан Крионикийн хүрээлэнд гүн хөлдөж, бөх нойрссон 106 дахь хүн болжээ.
Г.ЛХАГВА

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …