УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан нь хууль бус шийдвэр байсан гээд ажлын хэсэг байгуулж, шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүсэв. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Цаг 30 минут хүлээгээд ирц бүрдээгүй учраас ИТХ-ын дарга …
Yearly Archives: 2015
September, 2015
-
17 September
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ
Удахгүй болох Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордны хуралдааны В танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч баяр хүргэдэг бөгөөд энэ удаа хороодын ахмад настнуудад ирэх баярын арга хэмжээнд нь зориулж 500 мянган …
-
17 September
Шүүгдэгч Л.Гансүх яг нэг жилийн өмнө аудиторуудыг цагдаад шалгуулж байв
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад эдүгээ “Нүүрс хөтөлбөрийн хэрэг” гэгчээр шүүгдэж буй Л.Гансүхийг зарим нь өрөвдөж эхэлж буй бололтой. Гэвч мартаж, өрөвдөж болохгүй хэрэг гэж бий. Одоогоос яг нэг жилийн өмнө “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт гаргасан аудиторуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байв. “Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргахдаа “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ …
-
17 September
НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгоход та саналаа өгөөрэй
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг байгуулахаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хуульчилсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 2015.09.14-ний өдрөөс 2015.09.21-ний хооронд зарласан. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмийн 1 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд …
-
17 September
Хугацаа дууссан эм худалдаж байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Ингэхэд хугацаа дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна. Тиймээс нэр …
-
17 September
Ургац хураалт 1,4 хувьтай байна
Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна. Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч 41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт тушаав. …
-
17 September
Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Норжин” худалдааны төвийн эсрэг талд иргэн Э-н баригдаж буй барилгад 200 ширхэг хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч; Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 29 дүгээр гудамжийн 245 …
-
17 September
Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр байгуулсан МСҮТ нээлтээ хийлээ
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо. Харааны бэрхшээлтэй ч сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн яваа хүмүүст мэргэжил олгох сургалтын байгууллагыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан тус холбооныхон шинэ сургуулийнхаа нээлтийг өнөөдөр хийж, хичээлийг нь албан ёсоор эхлүүлж буйгаа зарлав. Мөнгөн хонхны дуу цангинасан шинэ сургуулийн нээлтийн ёслол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан …
-
17 September
УИХ-ын дэд дарга Л.Цог БНЧУ-ын парламентийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбревыг хүлээн авч уулзав. Хатагтай Зузка Бебарова-Руйбрево, Улсын Их Хурлын дэд даргыг шахуу хөтөлбөртэй арга хэмжээний үеэр цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг …
-
17 September
Үзэмний шүүс уух 5 шалтгаан
Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай. Эм ихээр хэрэглэх үед хүн калиа их алдаж шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм үед үзэмний шүүс уугаарай. Үзэмний шүүс нь калиас гадна тэжээллэг бодис, амин дэм, витаминаар баялаг юм. Тиймээс энэхүү ши тэжээлийг нь алдагдуулахгүйн тулд буцалсан халуун усанд хийгээд хандалж уугаарай. Ихэнх хүмүүс устай хамт буцалгаж …
-
17 September
Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн …
-
17 September
Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой
Онцгой байдлын албаны удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ 1мкв 985,000 төгрөг …
-
17 September
Улсын ургацын комисс хуралдлаа
Ургац хураалтын ажлыг шуурхай удирдлагаар хангах, явцад гарах аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын оролцоог сайжруулах үүднээс Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдааныг ХХААЯ-наас зохион байгууллаа. Хурлаар энэ оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, гангийн байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн, ургац хураалтын технологийн зөвлөмжийн танилцуулгыг Ургамал газар …
-
17 September
Чингэлтэй дүүрэг: Ахмадад ээлтэй байгууллага, иргэнийг шагнана
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арванхоёрдугаар хуралдаан 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд: “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэнийг шалгаруулж, шагнах тухай”, “Иргэдийн баярт оролцох тухай”, “Буцалтгүй тусламж олгох тухай”, “Шагналд уламжлах тухай”, “Шагнах тухай” асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ. Эх сурвалж: chingeltei.gov.mn
-
17 September
Замын цагдаагийн газраас мэдээлж байна
2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд хурал зохион байгуулагдах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна. Oросын Холбооны Улсын …