Yearly Archives: 2015

December, 2015

  • 14 December

    Иран сансарт сармагчин илгээнэ

    Ираны сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсон байна. Одоо тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд тусгай төвд таван сармагчныг нислэгт бэлтгэж байгаа ажээ. Тэдгээр сармагчингуудаас «арай эрүүл чийрэг, авхаалжтай» зөвхөн нэг сармагчинг «Кавошгар-5» пуужингаар сансарт илгээнэ. Өнгөрсөн онд тус улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байжээ. Иран улс өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог …

  • 14 December

    Эмнэлэгт гал гарч, 23 хүн амиа алджээ

    ОХУ-ын Воронец хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт Москвагийн цагаар 11:00 цагийн орчимд гал гарсны улмаас 23 хүн амиа алдсан тухай “www.rt.com” мэдээллээ. Тус хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Түймрийн үеэр 29 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэв. Галын улмаас тус эмнэлгийн байр бүхэлдээ шатсан бөгөөд дахин сэргээн засварлах боломжгүй гэжээ. 600 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна. Ерөнхий …

  • 14 December

    Газар өмчлөл өнөөдрийн 12.00 цагт эхэлнэ

    Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр болжээ. Тавдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийтдээ 7128 нэгж талбарыг …

  • 14 December

    АТГ-ын магадлалаар Н.Энхбаяр Шадар сайд болохгүй

    Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр МАХН-аас өргөн бариад буй асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийлсэн. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ саналыг Ерөнхий сайд анх тавьсан” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Архангайд ажиллаж байх үедээ түүнийг нь үгүйсгэж хэвлэлээр өөрийнх нь нэрийг барьж элдэв мэдээлэл хийхгүй байхыг сануулсан. Ч.Сайханбилэг “Ц.Шаравдорж гуай …

  • 14 December

    “Эгшиглэнт чимээ” ялагчаар тодорлоо

    Дэлхийд алдартай телевизийн шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг “МонголHD” авсан. Өнгөрсөн хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон “Авьяаслаг монголчууд шоу өнгөрөгч 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн билээ. Тэгвэл финалын шатны шалгаруулалт өчигдөр болж, ялагчаар хөгжмийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарлаа. Тэдний хувьд финалын шалгаруулалтад хамгийн өндөр саналыг авч олон сар үргэлжилсэн шоуны ялагч болсон юм. Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” xамтлагийн багш …

  • 14 December

    Малгай өмсөхгүй байхын хор уршиг

    – Толгойноосоо даарсанаас болж цус харвалт нэмэгддэг- Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний …

  • 14 December

    Маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг маргааш буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас …

  • 14 December

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

      Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал …

  • 14 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын 69 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН – Хэлэлцэх асуудал  ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №70 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө   Хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны …

  • 14 December

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно. Боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад эцэг эх, төр, иргэнийн нийгмийн байгууллагуудын хамтын бүтээлч оролцооны талаар хэлэлцэнэ. 11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн …

  • 14 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын 3. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ …

  • 14 December

    Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2015 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон  төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, …

  • 13 December

    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл

    Ш.Отгонбилэг агсаны  хүү Содбилэг нь талийгаач аавыг нь С.Зоригын хэргээр хэлмэгдүүлэх гэж байна гээд залуусаас тусламж хүсчээ. Ш.Отгонбилэг нь С.Зоригын үхэлтэй хамаатай байж мэдэх юм/ – Өнөөдрөөс яг 17 жилийн өмнө Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг гарчээ.Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан байв. С.Зориг нь Ц.Элбэгдоржийн засгийн газрын дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч ба УИХ-ын гишүүн …

  • 13 December

    Амралтын зоог: Орос солянка хийх арга

    Орц: /4 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/ – 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/ – 2 жижиг зайдас – 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/ – 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/ – 1 сонгино /жижиглэж хэрчсэн/ – 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/ – 1 даршилсан өргөст хэмх – 1 хоолны халбага томатны соус – …

  • 13 December

    Яруу найраг: Цод болдон хошуу

    Цод болдон хошуут үзэгнээс Цөнгийн найраг түрэх юм Намуухан хөгжмийн уусах аянд Намсхан аядуу зөөлөн бүжих шиг Цэнгэл баяраар хөөрөөд Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг Нар сар од гурав зэрэгцснийг Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг Цод болдон тэр л үзгийн хошуу Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна Гэгээвч цонхоороо харах вий гэж Гэрэл сүүдрээ тааруулж Хаалга үүдийг …