Yearly Archives: 2015

June, 2015

  • 6 June

    Өнөөдөр: “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно

    09:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ), Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор болно. Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг …

  • 6 June

    Улаанбаатарт 17 хэм дулаан байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна. 2015 оны зургаадугаар сарын 6-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, төв зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр   бороо уулаараа нойтон цас, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 …

  • 6 June

    Өнөөдөр харагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 19. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.  Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 6 June

    Налайхын “хуучин” Засаг дарга нар хотын Захирагчийн сонгуульд өрсөлдөж байна

    Шинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-ны өдөр  болохөөр төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байна. Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд  Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид  цөөнгүй байгаа гэнэ. Учир нь Б.Баяндэлгэр  өмнө …

  • 5 June

    Та жирэмслэхээр төлөвлөж байна уу?

    Эмэгтэй хүний хэвлийд үр тогтон, түүнийг тээн төрүүлэх нь энэ хорвоогийн хамгийн гайхамшиг гэж би хэлэх дуртай. Эмч бид энэхүү гайхамшигийг бий болгоход танд туслах үүрэгтэй хүмүүс. Та бид нэг зорилготой. Тэр нь таны хүүхэд хэвлийдээ эрүүл саруул өсч торних, энэ хорвоод эсэн мэнд хүлээн авах л явдал. Гайхамшигийг хамтдаа бүтээхийн төлөө та, таны гэр бүл, би, бид, цаашлаад нийгэм …

  • 5 June

    Казахстан улсад уран олборлолтоос болоод олон тооны бөхөн үхжээ

    Энэ оны эхээр нь Казахстан улсад үндэсний мониторингийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь агаарын судалгаагаар нэг сарын дотор бөхөнгийн тоо толгой хоёр дахин буурсан байна. Казахстан улсын хүсэлтээр Зэрлэг амьтдын төрөл зүйлүүдийг хамгаалах нийгэмлэг, мал эмнэлгийн коллеж болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн долоо хоногт яаралтай хяналт шалгалт, дүн шинжилгээ хийсэн байна. CMS-ийн шинжээчдийн мэдээгээр энэ нь ураны хор тархаснаас …

  • 5 June

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав Францын Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Хууль зүйн сайд Д. Дорлигжав өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр …

  • 5 June

    Арго багш хөлөө тайруулжээ

    “Ард түмний гавьяат” хэмээх цолыг түмэн олноосоо хүртсэн Арго багшыг танихгүй хүн гэж ховор. Дэлхийн 25 хэлийг мэддэг гэдгээрээ гайхагддаг түүнийг амтай болгон л ярианы сэдэвээ болгож хошигнож баясдаг. Хэнд ч ямар ч буруу зүйл хийгээгүй атал хүн бүрийн ярианы сэдэв болсоор ирсэн Арго багшид хөлөө тайруулсан харамсалтай явдал учирсан байна. Тэрээр сахарын өвчний хүндрэлээс болж  хоёр хөлөө тайруулсан бөгөөд одоо …

  • 5 June

    Хогийн цэгээс нярайн цогцос олджээ

    Сүүлийн үед манай улсад дөнгөж төрсөн болон нярайн хүүхдийг хаях тохиолдол нэлээдгүй бүртгэгдэх болсон. Өчигдөр гэхэд, 14 цагийн орчимд БЗД-19 хороо Сотын байрны хогийн цэг дээр амьгүй нярайн цогцос байна гэсэн мэдээлэл цагдагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 51см урттай, толгойдоо 2,5см урт бор шаргал үстэй, 3950 гр жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж …

  • 5 June

    Жастин Бибер автын осол гаргаснаа хүлээжээ

    Канадын дуучин Жастин Бибер нутагтаа зам тээврийн осол гаргаж, үүнийхээ дараа хөдөлгөөнд оролцож явсан бусад жолооч нар руу дайрч зүй бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Хэрэг өнгөрсөн жилийн наймдугаар сард Онтарио мужид болсон байна. Тэрбээр поп дуучин Селена Гомезтой хамт явсан бөгөөд шөнийн загаар дөрвөн дугуйт мотоциклтой хүнийг шүргэсэн аж. Хэргээ хүлээн зөвшөөрсний дараа Шүүхээс түүнд автын осол гаргасных нь …

  • 5 June

    Модель бүсгүй К.Роналдутай нэг шөнийг өнгөрөөсөн түүхээ нийтэд дэлгэлээ

    Хөлбөмбөгийн ертөнцөд К.Роналду гэдэг нэрийг мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг зодог тайлсны дараа ч зуун жилдээ амжилтыг нь дурсан ярих нь мэдээж. “СR7” 2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд хоёр өөр багийн нэрийн өмнөөс түрүүлсэн, Испанийн дээд лигт дөрвөн улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан зэрэг олон шилдэг амжилтыг ногоон талбайд гаргасан. Харин талбайн гадна ч өөрийн …

  • 5 June

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, донорын асуудалд анхаарлаа хандуулна

    Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны эмгэгтэй, амьдралын төгсгөлийн шатанд байгаа эмчлүүлэгч олон байдаг. Өвчний төгсгөлийн шатанд хийгддэг дээрхи эмчилгээг өндөр хөгжилтэй орнуудад очиж манайхан олноороо явж хийлгэдэг.       Тийм ч учраас энэхүү асуудалд анхаарлаа хандуулан эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, донорын тулгамдсан асуудал сэдэвт дугуй ширээний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.       …

  • 5 June

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.05/

    2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд:  Улаанбурхан өвчин: – Улсын хэмжээнд 13698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. – “ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн төв Тавантолгойд нийт 7 цэрэг өвчилсөн байна. – Улаанбурхан өвчний дархлаажуулалтын хамралт 92% байна.  Эх сурвалж: ХӨСҮТ Хүний боом өвчний …

  • 5 June

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ

    Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох болон махны экспортын талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа …

  • 5 June

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, …