Yearly Archives: 2015

March, 2015

  • 19 March

    Ураны хайгуул, олборлолт, эерэг ба сөрөг үр дагаврын талаар хэлэлцлээ

    Ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг түүний байгаль орчин, хүн малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах зорилготой семинар, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт Ази, Европын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, агентлагийн удирдлага, мэргэжлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторын эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалал, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, зарим аймаг сумдын удирдлага, малчдын …

  • 19 March

    Т.Цогт: Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан

    -Г.Маралмаа хэргийн гол буруутан болж үлдэх магадлал өндөр байна. 4 настай охин хойт эх, төрсөн эцэг хоёрынхоо гарт өртөн амиа алдсан хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд сэжигтнүүдийг байцааж, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Харин сэжигтнүүд эл хэргийг бие биерүүгээ бухаж, амиа аварч үлдэх аргыг хайсаар байгаа аж. Тухайлбал, талийгаач охины хойт эх  Г.Маралмаа “Т.Цогт охиноо …

  • 19 March

    Вин Дизель бяцхан хүүгээ танилцууллаа

    Холливуудын нэрт жүжигчин Вин Дизелийн эхнэр Палома Жименз өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон байна. Хосууд Ханиа болон Уинсет гэх хүү, охин хоёртой юм. Жүжигчин Вин Дизель энэ талаар өөрийн цахим хуудаснаа шинээр төрсөн хүүхэдтэйгээ хамт байгаа зургаа байршуулаад “Үзэсгэлэнт эхнэртээ баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. 47 насандаа дахин аав болох сайхан байна” гэж бичжээ. Жүжигчин Вин Дизель …

  • 18 March

    Г.Баярсайхан асрагч хийж явснаараа гайхуулав

    Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдөртэй холбогдуулан эрчүүд энхийн манаанд зогсож явсанаа дурсаж, найз нөхдөдөө баярхах нэгэн олон байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан эрүүл энхийн манаанд зогсож явснаараа гишүүдэд гайхуулаад амжжээ. Тэрээр 1988 онд аравдугаар ангиа төгсөөд ЭНЭШТ-ийн Нярайн тасагт асрагч хийж байжээ. Энэ тухайгаа Г.Баярсайхан гишүүн “Тэр үед анагаахад элссэн оюутан эмнэлэгт тодорхой хугацаагаар асрагч хийх ёстой …

  • 18 March

    Тавхан минутад үсээ дэгжин янзлах 10 арга

    Таван минут гэдэг зарим бүсгүйчүүдэд үсээ янзалж, сүлжиж, боож, засахад хэтэрхий богино хугацаа мэт санагдаж болно. Тэгвэл энэ хугацаанд үсээ дэгжин янзаар янзалж засах арван аргыг хүргэж байна. Дагз хэсэгтээ үсээ ороо Дүрсгүй мушгираа Ташуу сүлжээд ороо Сүлжээд эргүүл Гурван сүлжээс Зальжин арга Эрвээхий хэлбэртэй боолт Цацраг хэлбэртэй харагдах нь Донжтой боолт   Хааны титэм  

  • 18 March

    Байгаль орчны хороо шинэ бүтцээр ажиллана

    2013 оноос эхлэн Монголын залуучуудын холбооны дэргэд чиглэлийн асуудал эрхэлсэн байнгын 16 хороог байгуулан үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд Байгаль орчны хорооны даргаар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд байгаль орчинтой холбоотой асуудлаар төр захиргааны байгууллагуудад төсөл хөтөлбөр боловсруулан өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нэлээдгүй ажилласан юм. Байгаль орчны хорооны цаашдын үйл …

  • 18 March

    Өмнөговь аймгийн залуус чууллаа

    Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг залуучуудын үндэсний төв байгууллага бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй,залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 16 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 2015 оныг  “Залуусаа Бүтээе” уриатайгаар залуу хүн бүр хариуцлагатай, хошуучлагч, баян болохын төлөө зорилт дэвшүүлэн …

  • 18 March

    Хүүхдийнхээ насанд тааруулан давсны хоногийн хэрэглээг зохицуулцгаая

    Жил бүрийн Дэлхийн давсны 7 хоногийн үйл ажиллагааны чиглэл нь хүн амын дундах давсны хор нөлөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн давсны 7 хоногийн уриа нь “Давс ба хүүхэд” юм. Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхэд давсыг их хэрэглэх хандлагатай байна. Давсны их хэрэглээ нь хүний хөгжилд нөлөөлж цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны …

  • 18 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.19/

    2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Осол, гэмтлийн мэдээ, албан: 3 дугаар сарын 11-ээс 17-нд ГССҮТ-д 1695 хүн хандсаны 61.2%-ийг эрэгтэйчүүд, 22.2%-ийг 0-15 насныхан, 7.7% нь хэвтэн эмчлэгдсэн байна. Шалтгааны хувьд 39.2%-ийг уналт, 17.2%-ийг хүчирхийлэл, 13.7%-ийг зам, тээврийн осол, 4.7%-ийг түлэгдэлт тус тус эзэлж байна. Эх сурвалж: ГССҮТ ДЭЛХИЙ ДАХИНД Эбола вируст халдвар, дэлхий …

  • 18 March

    Мьянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс …

  • 18 March

    Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайдтай уулзлаа

    Монгол Улс, БНХАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийг  1999 онд байгуулжээ.  Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны онцгой байдлын хэлтэс, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд  хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2009, 2010 онд  Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол …

  • 18 March

    Ж.Эрдэнэбат: Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, …

  • 18 March

    Автомашины дуудлага худалдаанд урьж байна

    МҮОНРТ-д ашиглагдаж байсан автомашинуудыг  дуудлага худалдаагаар  худалдана. Дуудлага худалдааг МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд 2015 оны гуравдугаар сарын 25-ны 10.00 цагт зохион байгуулах бөгөөд оролцохыг хүсэгчид  тухайн автомашиныг худалдах  доод үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг Төрийн банкны 100000198061 тоот дансанд тушааж оролцох эрх авна. Оролцогчид өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй  ирж оролцоно. Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудын талаархи мэдээлэл, дуудлага худалдаа явуулах …

  • 18 March

    “Гэгээн үйлстэн шалгаруулах” ёслолын ажиллагаа болно

    Дэлхий аз жаргалтай өдрийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 3-р сарын 25-ны өдөр “Blue sky tower” цогцолборт зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслол нь нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эергээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжих, тэдний хийж бүтээсэн шударга ариун, гэгээн үйлсийг аз жаргалын үзэл …

  • 18 March

    Д.Баясгалан: Бүдүүн байсан ч, батгатай байсан ч аз жаргалтай бай

    Дэлхийн “Аз жаргалын өдөр” маргааш буюу 03 сарын 20-нд тохионо. Эл өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг …