Monthly Archives: March 2016

March, 2016

  • 25 March

    Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхийг анхаарууллаа

    Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2-ийн үнэ, сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийг ам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна. Энэ нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний …

  • 25 March

    Хэрвээ та БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан бол…

    БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаах авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ. Эдгээр хүмүүс гадаад пасспортын хуулбар /зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх/, өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар, эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга зэргийг бүрдүүлэн даатгалын мөнгөө нэхэмжлэх боломжтой юм байна. Хэрвээ …

  • 25 March

    Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан …

  • 25 March

    Австраличуудаа, Та нарт дахин баяр хүргэе

    Далай гаталгаж нүүрсээ мөнгө болгодог энэ улсад хор шаргүй дахин баяр хүргэх хэрэгтэй боллоо. Зараагүй нүүрс, тавиагүй зам дээрээ талцсаар цаг алдаж буй тухай харамслаа жилийн өмнө хэлж байсан./Нийтлэлийг энд дарж үзнэ үү./ Хар алтаа Хятадад зарж өнгийг нь ногоон болгохоор Австрали, Индонези, Колумби, Орос сүүлийн үед АНУ ч хүрз нэмж нүүрсээ зөөх болсон. Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч …

  • 25 March

    Роналдо дахин эцэг болно

    Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй Криштианиногийн апилаар тээгч эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой. Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн ташаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Gorreio da Manha” сонин баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг …

  • 25 March

    21 орны цэргүүдэд гардан тулаанаа сонирхуулжээ

    Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай …

  • 25 March

    Миссүүд цуглуулсан 10 сая төгрөгөөр II эмнэлэгт зарцуулна

    “Монгол туургатан мисс” тэмцээний оролцогчид “Сүүн дусал” хандивийг  санаачлан II амаржих газрын нярайн тасгийг засварлахаар болсон билээ. Харин тэд өнөөдөр хандивийн арга хэмжээгээ хааж  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Ирээдүйн үрсийн төлөөх сайн үйлсийн аянд Говь, Наран, Интержамп, Бэст жүүс, Тагтаа зэрэг компаниуд идэвхитэй оролцож нийтдээ 10  гаруй сая төгрөг хандивлажээ. Дээрх мөнгийг тэмцээний зохион байгуулагч  буюу “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг” өнөөдөр амаржих …

  • 25 March

    Улаанбаатар Марафоны бүртгэл эхэллээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны нэгдсэн төлөвлөгөөнд туссан “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.  Марафон гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд нийт 20-30 мянган хүнийг хамруулна. Эх орондоо гүйлтийн спортыг …

  • 25 March

    Нохойд хазуулсан 6000 гаруй иргэд Вакцинд хамрагджээ

    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсанаас 6436 нь нохойд хазуулсны улмаас вакцин хийлгэсэн байна. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, …

  • 25 March

    Өнөөдөр Амеркийн элчинтэй “чатлаж” болно

    АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэл өгөх цахим уулзалт буюу вэбчатаар иргэд сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой олгож байна. Цахимаар шууд харилцах эхний вэбчат гуравдугаар сарын 25-ны баасан гаригт 15:00-16:00 цагийн хооронд АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар явагдах гэнэ. Эх сурвалж: Өдрийн сонин

  • 25 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт: “Түүх, нийгмийн ухааны онол-арга зүйн асуудал”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн А байрны 200 тоотод эхэлнэ. Утас: 99133363 09.00 цагт: Гааль Татварын албаны удирдах ажилтны анхдугаар зөвөлгөөн ГТЕГ-ын байранд  зохион байгуулагдана. 09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд болно. Утас: 99109289 09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопед тусгай хэрэгсэл ханган нийлүүлэх …

  • 25 March

    Өнөөдөр 9 хэмийн дулаан байна

    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2016 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Дархадын …

  • 25 March

    Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 17. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …

  • 24 March

    Хөөрхөн царайны математик үндэслэл /бичлэг/

    Хөөрхөн царайны математик үндэслэлийг тогтоожээ. Та өөрийгөө шинжээд үзээрэй

  • 24 March

    Монголчууд “гамшиг ослын дохио”-нд бэлэн биш байна

    Өнөөдөр 16.00 цагт гамшиг ослын дохио дугарах мэдээлэл хэдэн өдрийн өмнөөс цацагдсан. Гэтэл Монголчууд яг дохио дугарахад бэлэн биш байна. Юу хийх ёстойг хэд хэдэн тохиодлоор мэдээллэж байсан ч “Гүндүүгүй Монгол” зангаараа тоосон шинжгүй өнгөрлөө. Дохионы дуу маш сул байсан болохоор ч тэр үү айж сандарсан, яах ёстойгоо мэдэж байгаа хүн гудамжинд харагдсангүй. Үнэхээр байгалын давагдашгүй хүчин зүйл болбол иргэд …