“Үргээлэг 2” уран сайхны кино өчигдөр “Хүннү молл”-д нээлтээ хийсэн. Харин тус киноны нээлтийн дараах хүлээн авалт дээр жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан байна. Түүнийг “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрийг бүтээн, гадаадад Монголоо сурталчилж явааг нь үнэлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус одонг гардуулжээ.
Monthly Archives: March 2016
March, 2016
-
21 March
Сүмбэр сумын иргэдэд тусламж хүргэлээ
Өвөлжилт хүндэрсэн, залгаад мал төллөлт эхэлж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Улаан загалмайн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Дулаан сэтгэл-дулаан нэмнээ”, “Малчин төлөөр баяжина-төл сүүгээр бойжино” гэсэн хандивын аянуудыг зохион байгуулсан юм. Эдгээр аяны хүрээнд хүрээнд цугларсан тусламжийг хаваржилт хүндрэлтэй байгаа Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг хэсэг өнөөдөр орон нутгийг зорилоо.
-
21 March
Агуу удирдагч Сталины ач охины цочирдом төрх
Оросын агуу удирдагч Сталины хамгийн бага ач охин өдгөө 44 настай Светлана Аллилюева нь Польшд амьдардаг. Тэндээ жижиг эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг түүний гайхшрал төрүүлж цочирдом зургуудыг цахим хуудаснаас олжээ. Сталины ач охин нь Буддын шашинтай бөгөөд панк стилийг илүүд үздэг нэгэн аж. Түүний хувьд олон нийтийн сүлжээнд нилээд алдартай нэгэн гэнэ шүү. Б.Нараа
-
21 March
Анхаар: Улаанбурхан өвчний үед сахих дэглэм
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улаанбурхан өвчний үед сахих дэглэмийн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Халууралт – Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй. Тамхи татах – Улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн хажууд …
-
21 March
Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчыг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 04 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна. …
-
21 March
Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр
Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх …
-
21 March
“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулсан бөгөөд бүх талуудын оролцоог хангах зорилгоор үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлэгт Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэлэлцүүлэг 2016 оны 03 дугаар сарын 22-ны …
-
21 March
Хаан банк таниас 300 төгрөг шулдаг болжээ
Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ. Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг …
-
21 March
Олсны ургамал хэрэглэсэн этгээдийг саатууллаа
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд мансуурсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, СХД-ийн 18-р хороонд суух 34 настай эрэгтэй Б гэгчийн халааснаас гялгар ууттай өвсөрхөг хатаасан ургамал илэрсэн байна. Уг ургамлыг тест багажаар шалгахад сэтгэцэнд нөлөөлөх /олсны ургамал/ хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж …
-
21 March
Өнөөдөр Олон улсын Дауны өдөр
Дауны хам шинж нь хүний 21 дэх хромосом хос биш гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил 8-9 настай хүүхэдтэй адил байдаг. 1866 онд Их Британийн физикч Жон Лэндон Даун (John Langdon Down) …
-
21 March
Эрүүл байх үндэс нь өөрийгөө хүндлэх
Гадаад төрх өөрчлөгдөхөд сэтгэл санаа хүртэл даган өөрчлөгддөг. Өнгөлөг, гэгээлэг болсон хүн сэтгэл дүүрэн тэнүүн алхдаг. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж аз жарргалын гармоныг ялгаруулан цаашид хийх бүтээх гэсэн эрмэлзлэл бүхий болдог байна. Өөртөө сэтгэл хангалуун байх нь маш олон өвчнийг эсэргүүцэх дархлааг өөртөө суулгадаг бөгөөд ялангуяа хавдар болон элдэв удамшлын өвчин зэргийг эсэргүүцсэн байх нь бий. Архи тамхи, мансууруулах бодисонд …
-
21 March
Монгол охин Дэлхийн супермодель боллоо
Нью-Йорк, Парис, Милан… гээд дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа Монгол хэмээх нэрийг дуурсгах супермоделиор Т.Шинэтуяа тодорлоо. World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна. Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний ялагчид хэдхэн хормын өмнө тодорсон …
-
21 March
Зочид буудлын өрөөнд охиноо орхин явсан байжээ
Энэ сарын 19-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас уг дуудлагын дагуу шалгахад, 1 ой 4 сартай Х охиныг зочид буудлын өрөөнд орхиод явсан байжээ. Охины ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид …
-
21 March
Дуучин Нара нэвтрүүлгийг орхин гарсандаа хүлцэл өчжээ
Өчигдөр анхны дугаараа олон нийтэд цацсан 15раунд нэвтрүүлэгт дуучин Нара оролцсон юм. Гэвч тэрээр нэвтрүүлгийг дуусгалгүй орхин гарчээ. Учир нь хөтлөгч түүнийг дуул хэмээн хэтэрхий шахамдуулсан бөгөөд дуучин бүсгүй би энэ нэвтрүүлэгт дуулах гэж ирээгүй гэдгээ тайлбарлан ” “Та нар жинхэнэ худалч, хулгайч, энэ төрийг бусниулж байгаа тийм хүмүүсээ дуудах ёстой” хэмээн хэлжээ. Нэвтрүүлгийг орхин гарсандаа үзэгчдээсээ хүлцэн өчиж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Б.Нараа
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл