Monthly Archives: March 2016

March, 2016

  • 3 March

    Ээжийгээ “эвдлэн” төрсөн бид /фото/

    Энэ ертөнцөд хүний төрлийг олж төрнө гэдэг маш их аз завшаан гэх юм билээ. Ийнхүү ээжийгээ “эвдлэн” төрсөн бид эхийгээ хайрлахаас илүү буян гэж үгүй.  Танд хийсвэр хагалгааны фотог сонирхуулая. Зүрхний өвчтэй болон хэт мэдрэг хүмүүс үзэхгүй байхыг хүсэе  фото зургийг “энх төрөхүй эмнэлгийн” сангаас

  • 3 March

    Маргааш бичин жилийн “анхны тэсрэлт” болно

    Сүүлийн үед сошиал медиагаар “Ёонк” гэсэн үгийг хүн бүр хэрэглэж залуусын дунд “тренд үг” болоод байгаа. Тэгвэл тренд болоод байгаа “Ёонк” гэсэн нэртэй нэгэн гайхалтай нэгэн партиг “Юүдэнтэн” бүлэг санаачилж, “You Media” энтертайнментийн залуус зохион байгуулалт дээр нь ажиллаж байгаа билээ. Тэд өнгөрөгч баасан гаригт залуусыг эерэг хандлагатай амьдрахыг уриалж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, Улаанбаатар хотоо цэвэрлэсэн юм.   Тэгвэл …

  • 3 March

    Монгол туургатан миссүүд Улаанбаатарт чуулж шилдэгээ тодруулна /фото/

    2006 оноос хойш тасраад байсан “Монгол туургатан мисс” наадам энэ сарын 20-28-ны хооронд зохиогдохоор болжээ. Тус тэмцээнд  Өвөрмонгол, Буриад, Тува, Халимагийн 12 оролцогч, Монголын 6 оролцогч гээд нийт 18 хацар гоо охид өрсөлдөнө. “Монгол туургатан мисс” тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, үндэсний хувцастай мисс, мисс гүүдвил буюу оюунлаг мисс гэсэн 6 төрлөөр …

  • 3 March

    Н.Энхбаяртай холбоотой дахиад хагас тэрбум төгрөгийн маргаан босоод ирлээ

     Н.Энхбаяр руу чиглэсэн авлигын мөнгөний урсгал өнөөдөр түүний хоолойд тээглэсэн яс байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд асан Г.Шийлэгдамба нь АТГ-ын мөрдөгчдөд О.Даваасүрэн гэгчээс авсан гэх их хэмжээний долларыг хадгалж байхдаа гардуулан, мөрдөнд тамаа цайтал суугаад гарч ирмэгцээ олон нийтэд хандаж захидал бичихдээ эрхэм даргынхаа булхайг илчилж орхисон юм. Түүний хэлснээр уг мөнгө нь намын хавдив нэртэй ихээхэн маапаантай …

  • 3 March

    Оюутны 70200 төгрөг орж эхэллээ

    Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд …

  • 3 March

    “Нэг хүүхэд- Нэг нэмнээ” малчдад тусалъя

    Манай орны ихэнх аймаг, сумдын малчид өвлийг хүндхэн давж, хавартай золгож байгаа хэдий ч хаваржилтын байдал цаашид хүндэрч болзошгүй талаар цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарч байна. Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй, тухайлбал, Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 18 аймгийн …

  • 3 March

    Иргэд АСЕМ-тай барьцаад байна уу

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа зочин хүлээн авах стандартад нийцсэн зочид буудлуудад шалгалт хийж байна. Энэ мэдээг сонссон иргэн тэр дундаа хосууд “эгдүүцэх” шиг л болов. Цахим сүлжээгээр тэдний хийж байгаа ажлыг сайшаасан ч Монгол улсын иргэн зочид буудлаар үйлчлүүлэх болохоор хэн ч хаанаас ч хянахгүй хэрнээ гадны зочин төлөөлөгч гэхээр хөл алдан гүйлээ …

  • 3 March

    АСЕМ-ын зочдод юу бэлэглэх вэ?

    Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдааны үеэр АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн, албан ёсны төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд, сэтгүүлчдэд өгөхөөр компаниудын санал болгон ирүүлсэн бэлэг дурсгалын дээжийг үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлах зорилгоор бэлэг дурсгалын зүйлсийг хандивлах …

  • 3 March

    АСЕМ-ын төлөөлөгчдийн буудаллах зочид буудалд хяналт тавьж байна

    Монгол Улсад Ази-Европын чуулга уулзалт болохтой холбогдуулан зочид төлөөлөгчид байрлах зочид буудлууд, тэдгээрийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, дагалдах үйлчилгээ, ойролцоо байрлах худалдаа, үйлчилгээний газар, барилга байгууламж, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналтыг НМХГ-аас хийсэн байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд дээрх газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий …

  • 3 March

    Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан. Засгийн газраас төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвөөс …

  • 3 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03 сарын 10-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 …

  • 3 March

    СЕХ өнөөдөр 30 орчим журам, заавар, маягт боловсруулж гаргалаа

          Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай, Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх тухай, Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай  …

  • 3 March

    “Оюутны зээл” олгодог болно гэв үү

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан. Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан “Оюутны зээл”-ийг бий болгохоор болжээ. Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм …

  • 3 March

    Зургаа бүр долоодугаар үеийн сөнөөгч онгоцнуудын сураг гарч эхэллээ

    Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин оросын “Сухой” зохион бүтээх товчоонд 6 дугаар үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх ажил явагдаж байгааг мэдээлэв. Бүр “Сухой” компани шинэ үеийн байлдааны сөнөөгч онгоцны загварыг танилцуулсан байна. ОХУ-ын Агаар-сансарын цэргийн командлагч хурандаа генерал Виктор Бондаревын ярьж буйгаар бол оросын инженерүүд 6-аар тогтохгүй 7 дугаар үеийн сөнөөгч онгоцны төсөл дээр ажиллаж байгаа бололтой байна. …

  • 3 March

    120 мянган малчин өрх 222.7 тэрбум төгрөгийн зээл авчээ

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, орон сууцны ипотекийн, малчны, тэтгэврийн зээлийн хүү бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороо, гишүүдэд иргэдээс олон зуун хүсэлт, өргөдөл ирсэн. …