Monthly Archives: April 2016

April, 2016

  • 25 April

    Э.Сноуден АНУ руу буцаахгүй байхыг гуйжээ

            Норвегийн “PEN” клубээс 2016 оны “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд олгохоор болсон билээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 18-нд Осло хотод хүрэлцэн очиж, шагналаа авах аж. Тухайн үед Норвегийн засгийн газар түүнийг АНУ руу албадан буцаахгүй байхыг гуйж, Норвегийн“Шотт” өмгөөллийн товчоонд хүсэлт гаргасныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эх сурвалжид мэдээлснээр, Норвеги улс Сноуденийг …

  • 25 April

    АСЕМ-аас болж Туул голын голдрилыг өөрчилж, урсгалыг нь хаасан уу

    АСЕМ гэж ажил хурдан болж өнгөрөөсөй гэсэн бодолтой иргэд олон байна. Энэ ажлаас болж хэвийн ажил амьдрал алдагдахаас гадна, улс орны нөхцөл байдлыг овонгоор нь эргүүлж байна гэх хардлага төрүүлэх мэдээ мэдээлэл ч ар араасаа гарсаар байна. АСЕМ яах вэ, болоод өнгөрдөг юм байх. Харин энэ арга хэмжээг угтаж, улс орноо өөрчилсөн үйл явдлыг хэрхэн хуучин хэвэнд нь оруулах вэ …

  • 25 April

    ОХУ-аас 11 удаа ой, хээрийн түймэр хил даван орж иржээ

    Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 15 дугаар хуралдаан” өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэлж байна. Ой, хээрийн түймрийн гаралтын тодорхой хувийг хил дамнасан ой, хээрийн түймэр эзэлдэг. Өнгөрсөн 2015 онд гэхэд манай улсын хилээр ОХУ-аас 11 удаа ой, хээрийн …

  • 25 April

    Ой 7 сартай охиноо орцонд орхисон ээжийг ирэх сард шүүнэ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу байрны орцонд ой 7 сартай охиноо унтуулаад хаясан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан …

  • 25 April

    Истанбул хотын захирагч Кадир Топбашийн албан ёсны айлчлал эхлэлээ

    Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт  бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Истанбул хотын …

  • 25 April

    Намын жагсаалт үгүй болсонд баярлах уу, яах вэ

    Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр. Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж. Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг …

  • 25 April

    Н.Энхбаярыг “өршөөх” тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж магадгүй

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөх тогтоолын төсөл хэмээн нэрлэгдээд буй “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл”-ийг энэ долоо хоногт хэлэлцэж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. МАХН-ын дарга МАН-тай эвсэнэ гэж АН-ынхныг шантаажилж байгаад өөрийгөө ялгүйд тооцуулах уг тогтоолын төслийг байнгын хороон дээр дэмжүүлсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь …

  • 25 April

    Орчин үеийн ширэнгэн ой Хонгконгийг тэнгэрээс тольдохуй

    Гэрэл зурагчин Энди Юунг Хонгконгод төрж өссөн хэдий ч төрөлх хотоо өөр өнцгөөс харах хүсэлтэй байдаг байж. Тэрээр хүслээ биелүүлэхийн тулд дрон ашиглаж хоёр сарын турш дараах гэрэл зургуудыг буулгаж, орчин үеийн “Ширэнгэн ой” Хонгконгийн өнгө төрхийг дэлгэжээ. Эх сурвалж: time.mn

  • 25 April

    Армянчуудыг аймаглан устгасныг 101 жилийн ойгоор нь дурслаа

    Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэн армянчуудыг аймаглан устгасныг Нагорно Карабахын бүгд найрамдах улсад дурсч бамбарт жагсаал үйлдсэн байна. Эл арга хэмжээг тус бүгд найрамдах улсын залуучуудын байгууллагаас зохион байгуулж 1915 онд туркчүүдийн золиос болж амиа алдсан армянчуудын  дурсгалд зориулан босгосон Степанакертийн дурсгалын цогцолборт зул асаан хүндэтгэл үзүүлжээ. Арга хэмжээнд оролцогсод Турк болон Азербайжаны зүгээс өнгөрсөн үед болон өнөө …

  • 25 April

    Энэ өдрийн галт тэрэгний хуваарь

    Москва – УБ                                                      07:45 ирнэ УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот             21:00 хөдөлнө УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү             …

  • 25 April

    Бид өөр амьтнаас үүссэн бол ямар харагдах байсан бэ? /фото/

    Бид дунд ангид байхаасаа л Дарвины онолыг үзэж, мичнээс үүсэлтэй хэмээн заалгадаг. Хүн төрөлхтнийг мичнээс үүсэлтэй гэдэг ч ихэнх амьтадтай бид ижил төстэй нүүрний бүтэцтэй. Францын уран бүтээлч Чарльз Лэ Бран хэрвээ хүн төрөлхтөн өөр амьтнаас үүссэн бол ямархуу харагдахыг төсөөлж дараах зургуудыг зуржээ. Эх сурвалж: time.mn

  • 25 April

    Д.Дагвадорж “Алтан од” одон, Н.Лалович “Олимпийн алдар” одон хүртэв

    Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Энэ өдөр тэмцээнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах хорооны дэд дарга С.Ламбаа, Зохион байгуулах хорооны гишүүн, Биеийн тамир, …

  • 25 April

    Өнөөдөр Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, Б.Билэгтийг томилно

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад түүнийг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор болжээ. Харин ШШГЕГ-ын даргаар дотоодын Цэргийн штабын …

  • 25 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08.00 цагт: Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг санаачилсан, боловсруулсан, батлуулсан ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэх өглөөний ажил хэрэгч уулзалт “Туушин” зочид буудал “Сүлд” танхимд зохион байгуулагадана. Утас: 97077010, 96630349 10.00 цагт: “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар анх удаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болж буй энэ арга хэмжээнд аймаг, …

  • 25 April

    Улаанбаатарт 11 хэм дулаан байна

    2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны  09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  нутгийн  баруун хагаст баруун  хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын …