Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, …
Monthly Archives: April 2016
April, 2016
-
23 April
Ховд аймаг “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа
Монгол орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймаг тэртээх социализмын үеийн БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол өдгөө 43 жилийн дараа 2016 оны 4 сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор …
-
23 April
Үл үзэгдэгч онгоцны ангууч “НИОБИЙ-СВ”
ОХУ-ын Батлан хамгаалах яам, Нижегород хот дахь “Радиотехникийн шинжлэх ухаан-судалгааны институт”-тэй 1Л125 “Ниобий-СВ” загварын 6 нэгж радиолокацын станцыг 2017-2018 онуудад авахаар гэрээ байгуулав. Уг институт нь агаар-сансарын хамгаалалтын зэвсэглэл, техник голлон үйлдвэрлэдэг “Алмаз-Антей” концерны харьяа нэг салбар нь юм. Шинээр бүтээгдэх 1Л125 “Ниобий-СВ” станц нь цэргийг агаарын довтолгооноос хамгаалахад зориулагдсан радиолокацын станц ба 1995 онд зэвсэглэлд орсон 55Ж6УМ “Небо-У” загварын …
-
22 April
10 мянга гаруй хүүхэд хүнд хортой хөдөлмөр эрхэлдэг
Жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон 2002 оноос хойш манай улс тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг угтаж “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан байна. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр …
-
22 April
Шонхороор шоудсан Ж.Батболд намаасаа гарч буйгаа мэдэгдлээ
Үндэсний бахархалт шувуу болсон шонхорыг хууль бусаар нууцаар гадагш гаргаж худалдсан эрх мэдэлтнүүдтэй хатуухан тэмцэнэ хэмээн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийж байсан БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Батболд өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүн, “Монгол хүн 2020” хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан доктор бөгөөд өнөөдрийн хурлаараа намаасаа татгалзаж гарч байгаагаа албан ёсоор …
-
22 April
Төрсөн өдрөө фитнес клубт өнгөрөөв
Холливуудын нэрт жүжигчин Женнифер Гарнер өчигдөр 44 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө үнэтэй зоогийн газарт бус байнга үйлчлүүлдэг фитнес клубтээ тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчний хүүхдүүд нь ээждээ бялуу хийж өгсөн гэнэ. Гарнер төрсөн өдрөөрөө дасгал хийсэн шалтгаанаа “Би 44 нас хүрчихлээ. Төрсөн өдрөө жил бүр тэмдэглэх нь утгагүй асуудал. Энэ жил арай өөрөөр тэмдэглэхийн хүслээ” гэж ярьжээ. Түүний нөхөр …
-
22 April
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Баян-Өлгий аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө. Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын …
-
22 April
Принс үхлээ зөгнөдөг байжээ
Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй. Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө …
-
22 April
МУГЖ Н.Чулуунхүү: Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг
Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аялгуугаар тодорч, өөрсдийн дуулсан болон аялгууг нь зохиосон олон сайхан дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялааж яваа МУГЖ, дуучин Н. Чулуунхүү, түүний охин, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал нарыг уншигчид андахгүй мэднэ. Тэгвэл тэд “Уйдаагүй, холдоогүй, урам хайрладаг түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа” нэртэй уран бүтээлийн анхны хамтарсан тоглолтоо энэ сарын 28,29-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулах …
-
22 April
Эмнэлгийн захирал хэмнэсэн төсвөө зарцуулах эрхтэй болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлав. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулсан болохыг хэллээ. Хуулийн төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг дэлгэрэнгүй заан, төрийн болон орон нутгийн …
-
22 April
11.9 сая төл хүлээн аваад байна
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 …
-
22 April
Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно
Хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ. 04 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдаж, тариаланчдын тулгамдсан асуудал болсон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр …
-
22 April
Жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэж үзлээ, одоо яах уу?
Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа хийлээ. Хуралдаан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын байр суурийг хамгаалахаар орсон юм. Цэц маргаантай мэтгэлцээнтэй хуралдсаны эцэст жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэгэхээр одоо яах вэ. УИХ Цэцийн уг шийдвэрийг хүлээж авах уу. Хэрэв Цэц хүлээж авахгүйгээр шийдвэл Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж, эцэслэн шийдвэрлэнэ. УИХ өөрөө Сонгуулийн тухай хуульд …
-
22 April
Хятадад 30 хүртлээ нөхөрт гараагүй бол ганцаараа насыг барна
Хонгконгийн шуугиант сэтгүүлч Алан Ли өнөөгийн хятад хүүхнүүдийн байдлын тухай нийтлэл бичээд эцэст нь олон нийтийн шахалтаар мэдээгээ устгажээ. Тэрээр EJ Insight гэдэг сайтад “Хүүхнүүдээ бодит амьдралтай эвлэр эсвэл ганцаараа хорвоог туул” гэсэн нийтлэл бичиж 30 наснаасаа өмнө амжиж нөхөрт гараагүй хүүхнүүдийг ямар аймшигт хувь тавилан хүлээж байгааг илэн далангүй бичжээ. Хүйсийн зохистой харьцаа алдагдаж хэдийгээр эрчүүд нь олонхи болсон …
-
22 April
Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог
Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа. Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл