Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастыг ахмад зохиолчид монголын утга зохиолын хоёр зууны нэвтэрхий толь гэж нэрлэдэг. 1930-аад оноос бүтээлээ туурвиж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм. 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сумын нутагт Монгол улсын Ардын Уран Зохиолч Бөхийн Бааст мэндэлсэн байна. Өдгөө тэрээр 95 насыг зооголж монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж …
Yearly Archives: 2016
February, 2016
-
26 February
Таталцал – нууцлаг үзэгдэл
Дээш шидсэн бүхэн буцаж буудаг нь дэлхийн татах хүчний нөлөө. Энэ энгийн мэт үзэгдлийн цаад нууцыг эрдэмтэд өнөө болтол гүйцэд тайлж чадаагүй л байна. Бүх ертөнцийн таталцлын хуулийг 1682 онд Английн эрдэмтэн Исаак Ньютон нээж татах хүчний томъёог анх бичсэн. Түүнийг нь 1798 онд бас нэгэн Англи эрдэмтэн Кэвиндиш туршлагаар баталсан байдаг. Бүх ертөнцийн таталцлын хуулийг хэрэглэж сар, дэлхийн харилцан …
-
26 February
ЭХЭМҮТ техник, тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийлээ
ЭХЭМҮТ орчин үеийн өндөр хүчин чадалтай, эмчилгээ, оношилгооны төхөөрөмжийг Австри, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийджээ. Тухайлбал, Унтуулгын иж бүрэн аппарат, 3D, 4D хэмжээст эхо оношилгоо, ургийн зүрхний бичлэгийг бүхий л үед хянах аппарат, нярайн болон бага насны хүүхдийн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголдоо анх удаа ЭХЭМҮТ авч чаджээ. Мөн яаралтай нөхцөлд тухайн өвчтөний цусыг цэвэршүүлж …
-
26 February
Малчид гурван шаардлага хангаснаар зээлийн хүүгээ бууруулах боломжтой
Малчид гурван шаардлагыг хангаснаар зээлийн хүүгээ 10 хувь болгох боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ. Монгол банкны мэдээгээр 120 мянган малчин өрх Хаан болон Төрийн банканд нийт 222 тэрбум төгрөгийн 29.5 хүртэлх хувийн зээлтэй байгаа юм. Тиймээс Засгийн газар малчны зээлийн хүүг жилийн 18 хувь болгохоор шийдвэрлэсэн. Харин малчдын орлогыг тогтворжуулах, үндэсний үйлдэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор …
-
26 February
Ипотекийн зээл олгож байгаа банкууд
Арилжааны банкуудаас олгодог олон төрийн зээлээс эргэн төлөлт сайтай нь ипотек буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээл байдаг. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд “банкууд ипотекийн зээл олгохгүй байна, шалгуур хэт өндөр байна. Заавал зээл авах банкаар дамжуулан цалингаа авдаг байх гэсэн шалгуур тавьж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна” гэх зэрэг маш олон гомдол хэлдэг болсон. Тийм болохоороо ч …
-
26 February
Ямар ч эм “Донтуулах” бодисын агууламжтай байдаг
Монголчууд бидний эмийн хэрэглээ зах замаасаа хэтэрсэн гэхэд болно. Толгой өвдлөө, бөөр өвдлөө, нойр хүрдэггүй, ядарч байна гэж дур мэдэн өөрсдийгөө оношлоод шууд эмийн сангаас эм авч уудаг. Гэтэл нөгөө талдаа эм гэгч нь химийн аргаар гарган авсан хүчтэй элемент, молекулын нэгдэл бөгөөд тухайн үедээ тархины мэдэрхүйд үйлчлэх замаар өвчинг намдаадаг. Өвчин намдаах анх гарснаар маш олон өвчтөнг хагалгааны ортой …
-
26 February
“Yonk” залуус нэгдэж ТҮК-ийн ажилчдад тусалж, халуун чацарганаар дайлав
Юүдэнтэн бүлгийн санаачилгаар “You media entertaiment”-ийн зохион байгуулж буй YONK PARTY хэмээх Хип Хоп болон Раггае хамтлаг дуучдын нэглсэн партины хүрээнд “Signature” авто клуб, “One event hall” клубын 30 гаруй залуу нэгдэн, , өнөөдөр өглөө Чингисийн талбайн цасыг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдыг “халуун чацаргана”-аар дайлсан байна. Залуусын энэхүү үйл ажиллагааг ТҮК-ийн ажилчид талархан хүлээн авчээ. “You media entertaiment” ирэх гуравдугаар сарын …
-
26 February
Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ
ОХУ “Георгий Агафонов” нэртэй хөлгөөр Монголын далбаан дор Сири рүү зэвсэг, цэргийн техник тээвэрлэсэн талаар Украины “Правда” сонинд мэдээлжээ. Уг хөлгийг ОХУ-ын арми Украинаас худалдаж авсныхаа дараа Монголын далбаан дор тээвэрлэлт хийж байсан талаар Стокгольм дахь энхийн төлөөх судалгааны олон улсын институт мэдээлсэн аж. Тус институтийн мэдээлснээр ОХУ тус хөлгөөр танк эсэргүүцэгч пуужин, танк зэрэг техникийг Сирид тээвэрлэн хүргэсэн бололтой. …
-
26 February
Монголчуудын жингийн нэмэгдэл агаарын бохирдолтой холбоотой байх нь
Дэлхийн олон улс оронд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдолд тоосжилт, нүүрсний утаа, хүн амын нягтаршил хамгийн гол нөлөөтэй. Бидний мэдэхээр Хятад, Энэтхэг хамгийн их агаарын бохирдолтой бол манай улс араас нь тун ойрхон явдаг. Харин саяхан Хятадын шинжээчид нэгэн аймшигтай судалгааг гаргаж, баталсан байна. Хятадын нийсэл Бээжин хот болон үйлдвэрлэлийн хот гэгддэг Гуанжоу мэтчилэн …
-
26 February
“Мүүн” нь “Христийн шашин”-тай холбоогүй гэв
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Мүүний урсгалын талаар нилээд яригдах болсон. Иргэн Э.Цэрэндолгор анх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж Мүүний урсгалын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаярыг Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг БСШУЯ-аар дамжуулан угааж байна гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөөд буй. Харин зарим …
-
26 February
Европд Монгол гэрт хурим хийх нь нэр төрийн хэрэг гэнэ
Нүүдэлчин Монголчууд бидний бахархал болсон эсгий гэр өдгөө дэлхийн сонирхолыг татаж байгаа бололтой. Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн ховор нандин өв соёл юм. Гэрт орохдоо хаан, харц ялгаагүй бөхийн гэрийн эздэд хүндэтгэл үзүүлдгээс гэрийн хаалгыг намхан хийдэг гэхчлэн босго давахаас эхлээд өвөрмөц сонин ёс заншлыг дагуулан байдаг гэрийг гадныхан ихэд сонирхох болжээ. Сүүлийн үед Европын зарим оронд гэрт хуримлах …
-
26 February
Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв. Х.Тамирыг хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж өнгөрсөн сард анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ.
-
26 February
Хэт даврагчид Марк Цукербергийг заналхийлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукерберг болон твиттер сүлжээг үндэслэгч Жэк Дорсей нарыг заналхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид твиттер хуудастаа Цукерберг, Марк хоёрын зургийг нийтлээд, 25 минут үргэлжлэх видео бичлэгийг интернэтэд байршуулжээ. Бичлэгт хэт даврагчид “Та нар гал дээр тос нэмлээ. Хэрвээ бидний хөтөлдөг нэг хаягийг хаавал бид хариуд нь 10 хаяг хаах …
-
26 February
Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна: • Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй; • Цацрагийн аюулгүй ажиллагааны …
-
26 February
Сургуулийн цайны газраас 42 төрлийн зөрчил илэрчээ
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр “Эрдмийн далай” цогцолбор сургуульд цайны газар түрээслэгч иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд нийт 42 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Тодруулбал, -Барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөгц мөөгөнцөр үүссэн. -Хоол үйлдвэрлэл дамжлагын технологийн урсгал буруу -Хоол үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус сав боодол хэрэглэдэг гэх мэт зөрчил илэрчээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл