Monthly Archives: September 2018

September, 2018

  • 24 September

    Жак Матай хийсэн уулзалтын тэмдэглэл

    Дэлхийн эдийн засгийн форумын жил бүр Тяньжин, Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулдаг энэ удаагийн Зуны Давосын хүндэт зочин Жак Ма байв. Нэлээд нээлттэй ярилцсан уулзалтын тэмдэглэлийг тоймлоё. Товчхондоо юуг яаж хийхийг мэддэг байх хангалттай биш. Хамгийн гол нь яагаад, яах гэж хийж байгаагаа мэддэг бай гэж зөвөж байна. Тэр нь зорилготой бай, зорилгодоо хүрэх зоригтой бай, зоригоо чангалахдаа зөв бай …

  • 24 September

    Х.Сугар: Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн 51 хувь аймгийн өмч

    Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ Тэрбээр “Тавантолгойн нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг.Эхнийх нь төрийн өмчид буюу Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит компани бол гуравдах нь Ажнай группээр овоглодог Ж.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани юм. Эдгээр гурван компанийн нэг болох орон …

  • 24 September

    Нийслэлийн МАН-ын бага хурлын сонин хачин…

    Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй ажлаа хүлээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэсээр ирсэн юм. Нийслэлийн МАН-ын хороо даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрүүдэд Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонголоо. Хурал эхлэх мөчид ширүүн уур …

  • 24 September

    Сөүл дэх ер бусын кафе

    БНСУ-ын Сөүл хотын  Ёнмандон дүүрэгт байрладаг кафег фото мэдээ булангаараа толилуулж байна.  Энэхүү  газрын үүдний шатнаас өгсүүлээд хана, ширээ сандал гээд бүхий л зүйл нь комик стрип шиг харагддаг аж.  Тус ер бусын кафе нь 2017 оны долдугаар сард анх нээлтээ хийсэн бөгөөд Ёнмандон дүүрэгтээ нэлээд алдартай гэнэ.    

  • 24 September

    ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар өнөөдөр барилдана

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ. Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт …

  • 24 September

    Ж.Үйлст: Дийлэнх охид өөртөө итгэлгүй байдлаа гадаад үзэмжээрээ нөхөх гэж оролддог

    Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа. -Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхэлье? -Оюутнуудын дийлэнх нь 17 орчим насныхан байдаг. Нэг ёсондоо өсвөр нас нь дөнгөж өнгөрч, орь залуу үе рүү шилжих шилжилтийн үе нь тохиодог гэсэн үг. Хөгжлийн сэтгэл судлалд 18-25 насыг орь залуу нас гэж нэрлэдэг. Энэ …

  • 24 September

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.             …

  • 24 September

    Хэмнэлттэй жолоодлого хэрхэн хийх вэ?

    Шатахуунд хэмнэлттэй 10 зөвлөгөө болон анхаарвал зохих хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Бидний тэр болгон анзаараад байдаггүй хирнээ шатахуун хэмнэлтэнд чухал нөлөө үзүүлдэг хэдхэн зөвлөмжийг та дагаж мөрдсөнөөр тодорхой үр дүнд хүрч чадах юм. Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүлэх – Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20км/ц хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг …

  • 24 September

    “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” аян эхэллээ

    Өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян эхэллээ. Өнөөгийн нийгэмд өсвөр үе, залуучууд цахим сүлжээнд оролцолгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон. Тухайлбал Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон …

  • 24 September

    Япон улсын засгийн газрын “JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа

    Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 2018 оны 8-р сарын 13-ны өдрөөс магистр болон докторын  элсэлтээ зарлаж байна. Элсэн суралцагсдын материалыг 10-р сарын 19-ны өдөр хүртэл хүлээн авна. Сонгон шалгаруулалтаар: МАГИСТРТ  төрийн байгууллагаас 18 хүн /Англи хэл/ хувийн хэвшлээс 2 хүн /Япон хэл/ ДОКТОРТ  төрийн байгууллагаас 2 хүн, нийт 22 …

  • 24 September

    Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

    Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн, Баян-Уул суманд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна. Тус …

  • 24 September

    Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016, 2017, 2018 онуудад яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, …

  • 24 September

    Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов

    Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын …

  • 24 September

    Энэ бямба гарагт Бөхийн өргөөнд барилдаантай

    Үндэсний бөхийн намрын улирлын нээлтийн барилдааны тов гарлаа. Энэ сарын 29-нд буюу бямба гарагийн 14.00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Мөн есдүгээр сарын 30-ны 14.00 цагаас аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болно. Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд энэ намрын заалны барилдаан эхлэхээр …

  • 24 September

    Ядаргаатай эсэхээ яаж мэдэх вэ?

    Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно. Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал: Бие  сульдаж, тамирдах Ажлын бүтээмж сулрах , буурах Унтаад сэрхэд амарсан шинж илрэхгүй, нойр дутуу , бие хүндэрсэн байдалтай босож ирэх Уурламтгай , бухимдуу, мартамхай болж ой санамж …