Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болсонтой холбогдуулан Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд …
Yearly Archives: 2018
April, 2018
-
25 April
Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв
Канад улсын Торонто хотод энэ сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ. Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын …
-
25 April
Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана
Тээврийн хяналтын албаны Салаа зам хариуцсан байцаагч Д.Алтангэрэлтэй ярилцлаа. –Замын цагдаагийн уулзвар дээр барих гүүрэн гарцын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 406 км-ийн гармыг шилжүүлэн суурилууллаа. Түр гармыг өнөөдөр /өчигдөр/ хүлээн авсан байна. Энэ талаар тодруулаач? -Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төрийн захиргааны байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын даргад Амгалан-Улаанбаатар хоорондын замд байх 406 км-ийн дохиолол, жижүүрийн зохицуулалттай гарамыг хааж, …
-
25 April
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар таван асуудал хэлэлцэж байна
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Хурлаар Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай, барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай, Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Газрын алба мэдээлэл хийлээ. НГА нь иргэн хуулийн этгээд нийт 46 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр 25 нэр төрлийн …
-
25 April
Д.Трамп, Э.Макрон хоёрын “дотно харилцаа”
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп, Эммануэл Макроны дотно угтан авчээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп, Эммануэл Макроны гараас нь хөтөлж Цагаан ордонд руу хамт оржээ. Уулзалт үеэр ерөнхийлөгч Д.Трамп Эммануэл Макроны хүрмэн дээр байсан хогийг нь авч сэтгүүлчдэд “Бид их дотно харилцаатай байдаг юм” гэж хэлжээ. Мөн Цагаан ордонд Эммануэл Макронтой хамт хийсэн хэвлэлийн …
-
25 April
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. …
-
25 April
Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит ЭЕШ-ын урьдчилсан сорилго шалгалт эхэллээ
Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цахим сорилго-2018” элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтын нээлт өчигдөр Эрдмийн оргил цогцолбор сургуульд боллоо. Сорилго шалгалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, төгсөх ангийн сурагчдад амжилт хүссэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Эрдмийн ширээний ард суугаа та бүхнийг харахад хүүхэд нас маань санаанд бууж байна. Энэ жил 370 гаруй хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Энэ …
-
25 April
АТГ-ын дарга ба авлигачдын ээлжит тоглоом
АТГ-ын анхны даргыг Австралид албан томилолтоор явж байхад нь зэрлэгээр хөнөөж, хоёр нүдийг нь ухаж, дотор эрхтнийг нь авчихсан байхад энэ төр засаг юу ч хийгээгүй. Ард түмэн ч дэмий л өвөр зуураа шивэр авир хийснээс биш энэ аймшигт аллагыг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгээгүй, жагсаж цуглаагүй. Тэгээд юм л бол С.Зоригийн хэрэг – улс төрийн аллага гэдэг. Тэрнээс дутахгүй улс …
-
25 April
Банкны зээлийн хүүг жилийн 18 хувиар тогтоосон хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь …
-
25 April
Улаанбаатарыг сонирхож буй дэлхийн анхаарал татсан уулзалт
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана болох вэ гэсэн таамгийг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэллээ. Ким Жон Ун өөрийн тусгай хамгаалалт бүхий галт тэргээр айлчлал хийдэг. Тэгэхээр Хятад, Монгол улсад уулзалт болох магадлал өндөр байгаа юм. Ким саяхан Хятад улсад айлчлал хийсэн учраас Монгол Улсад дэлхийн анхаарал татаж буй уулзалт болох магадлал нэмэгдсээр байна. …
-
25 April
Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Attrition” киноны албан ёсны трейлэр цацагдлаа
Мисс А.Баярцэцэгийн тоглосон Холливуудын жүжигчин Стивен Сигалын “Attrition” киноны албан ёсны трейлэр энэ сарын 24-нээс эхэлж цацагдаж эхэллээ. Тэрбээр “Attrition”кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Өмнө нь “Marco polo” цувралд дүр бүтээж, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээсэн юм. А.Баярцэцэг “Attrition” кинонд тоглосон талаараа нэгэн ярилцлагадаа “Өөртөө гэхээсээ илүү надад зөв цагтаа, зөв газраа, зөв …
-
25 April
Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал болно
Бакула Ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулна. Корпорейт конвеншн төвийн Концертын танхимд 16.30 цагт эхлэх хурлаар лам хуврагууд мандал өргөж, ерөөл айлдах юм байна. Дараа нь БНЭУ-ын Гадаад хэргийн сайд, хатагтай С.Свараж үндсэн илтгэл тавьж, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлнэ. …
-
25 April
Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нь өөрөө хууль зөрчөөд байж болох уу
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 он арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн ч …
-
25 April
268 мянган тонн нүүрс алдагдсан хэргийг шалгана
Өмнөговь аймгаас урд хөрш рүү 268 мянган тонн нүүрсийг хулгайн замаар гаргасан гэх асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллаж байхад чихэнд нь хүрэв. Нийт тооцоогоор 268 мянган тонн нүүрсийг хэн хууль бусаар хулгайгаар урагш гаргаж, ашиг олсон асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгажээ. Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өгсөн …
-
25 April
П.Лхагвасүрэн: Оюутны хөгжлийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл