Yearly Archives: 2018

November, 2018

  • 22 November

    ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих …

  • 22 November

    Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болно

    Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ. Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно. Тэрбээр сүүлийн таван …

  • 22 November

    Япон Улсын Нагоягийн их сургуулийн Докторын хөтөлбөр зарлагдлаа

    Япон Улсын Нагоягийн их сургуулийн Докторын хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү докторын шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэдэд олгож байгаагаараа онцлог юм. Англи болон Япон хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсхүл англи, япон хэлний өндөр мэдлэгтэй Монгол Улсын иргэд хөтөлбөрт хамрагдсанаар одоо эрхэлж буй үндсэн ажлаа …

  • 22 November

    Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Осака хотод “Их дуулга” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 жүдоч (эрэгтэй 262, эмэгтэй 159) өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болсон. Тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын шилдэг жүдочид багтсан. Тэмцээний …

  • 22 November

    “Ээж” киноны Зейнепийн дүр тоглосон Жансу Дере

    Бидний орой бүр үзэх дуртай Туркийн олон ангит “Ээж” киноны гол дүрд Зейнепийн дүрийг чадварлаг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин Жансу Дерег энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна. Жансу Дере 1980 оны 10-р сарын 14нд Туркийн нийслэл Анкарад төрсөн. Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Тэрбээр оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Жансу Дере “L’Oreal Paris”-ын …

  • 22 November

    М.Энхболдыг хамгаалагч Асар, Басар хоёр

    Нүүдэлчин Монголчууд эртнээс үнэнч нохдоор гэр орон, эд баялаг, адуу малаа хамгаалуулдаг байсан. Хүчтэй, сүр бараатай Монгол банхарын удам Асар, Басарын домогч үүнтэй холбогдоно. Тэгвэл орчин цагийн Монгол хүн нэр хүнд, эрх мэдлээ албан тушаалтнуудаар хамгаалуулдаг болсон байна. Үүний нэгээхэн жишээг дурьдая. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийг дуудаж уулзсан, нөгөө талаас …

  • 22 November

    Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л урвалаа

    Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ  хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай  элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө  2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй  АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний  халуун амь эрсдэж, их хэмжээний …

  • 22 November

    Хойд эцэг нь дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээжээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр дагавар хүүгээ гэмтээсэн хэрэг гарчээ.Тодруулбал, тус дүүрэгт байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ хүзүү, мөрийг заазуурдсан хэрэг гарчээ. Уг хэргийн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаа нар очиход 16 настай дагавар хүүгээ гэмтээхээр дайрч байх үед зогсоож, тухайн хэрэг үйлдсэн этгээдийг таслан …

  • 22 November

    С.Жавхлан:Намайг тойроод гүйлдээд эхэллээ

    Төрийн ордонд ойрын хэдэн өдрүүдэд У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал яригдаж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн С. Жавхлангаас энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар нь сонслоо. Тэрбээр” Би хоёр талыг хоёуланг нь дэмжихгүй. Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж …

  • 22 November

    “Хүрэлтогоот-2018” хурлын шилдгүүд БСШУС-ын сайдын нэрэмжит Грант хүртлээ

    “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өглөө. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны …

  • 22 November

     Ц.Цогзолмаа:Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлан хэрэгжүүлж эхэллээ

    Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын эрдэмтэн судлаач нарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ …

  • 22 November

    Солонготын давааны орчимд осол гарч дөрвөн хүн гэмтжээ

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй километрт Солонготын давааны өвөрт шороон замд энэ сарын 21-ний өдрийн 20:30 цагийн орчимд Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч гүүрний далан мөргөж дөрвөн хүн гэмтсэн хэрэг гарчээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өчигдөр 20.30 цагт “Ланд-200” автомашин гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осол гарсан. Машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй дөрвөн хүн явж байсан. Тэднийг …

  • 22 November

    Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбогдуулан “Боловсрол” телевизээс мэдэгдэл гаргалаа

    “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбогдуулан Боловсрол телевизээс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотой гарч буй олон төрлийн, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна. Талийгаачид тохиолдсон явдалд “Боловсрол” телевизийн уран бүтээлчид төдийгүй “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч, оролцогч, нийт багийнхан …

  • 22 November

    Д.Трамп Саудын Арабт талархал илэрхийлжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан Саудын Арабын эрх баригчдад хандан, газрын тосны үнэ буурч байгаад талархал илэрхийлэхийн сацуу цаашид илүү бууруулахыг уриалжээ.

  • 22 November

    Т.Аюурсайхан:УИХ-ын даргыг чөлөөлсний дараа чуулганы хуралдаанд оролцоно

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “УИХ-ын даргыг хуульд захирагдаж ажиллахыг шаардаж байна. Ж.Батзандан нарын албан тоотын хүрээнд Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцээгүй. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын шаардсан 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар Нийтийн сонсгол хийх шаардлагыг хэрэгсээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг ч авч хэлэлцээгүй. Харин Ерөнхий …