Улсын хэмжээнд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцгүй 10 аймаг байдаг. Тэдгээр аймгуудад дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар засгийн газраас төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсөвт 150 сая долларыг суулгасан байна. Тиймээс 2019 оны төсөв батлагдсанаар нийт 10 аймагт баригдах цахилгаан станцын барилгын ажил эхлэх нь ээ. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт …
Yearly Archives: 2018
October, 2018
-
19 October
ОУХМ Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
Польшийн Бяла-Подляска хотноо хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цом хүртэж байсан юм. Энэ төрөлд алтан медалийг 127 кг-ийн жин өргөж Канадын …
-
19 October
У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин …
-
19 October
Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын …
-
19 October
Ерөнхий сайд авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хоёр хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, …
-
19 October
Цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар цагдан хорьжээ
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон этгээдүүд болох Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай яллагдагчаар цагдан хорив. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв. Шүүх яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг …
-
19 October
“Miss International- 2018” тэмцээнд оролцох Б. Мөнхчимэг Япон улсыг зорилоо
58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг өнөөдөр /2018.10.19/ Япон улсыг зорилоо. Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ. “Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо болох …
-
19 October
Ерөнхий сайд талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө мэдэгджээ
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм. Талийгаач Д. Батсайхантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ар гэрт нь гүн эмгэнэл …
-
19 October
Цагдаагийн албан хаагчийг эцсийн замд нь үдлээ
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр нөхөд нь сүүлчийн замд нь үдлээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж аравдугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдсан юм. Талийгаач 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн …
-
19 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 10. Сугар гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
19 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. …
-
18 October
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал …
-
18 October
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал өнөөдөр хийлээ. Энэ удаагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль, 5-р дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдсан юм. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм …
-
18 October
Маргаашнаас цочир хүйтэрнэ
Аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв. Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд …
-
18 October
Казахстан Улс 500 мянган ам.долларын тусламж үзүүлэв
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв. Душанбе хотноо болсон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл