Monthly Archives: February 2019

February, 2019

  • 19 February

    Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хамтран  продакшн байгуулжээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулжээ. Авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх”  киноныхоо  зураг авалтыг хийж дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны …

  • 19 February

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.  

  • 19 February

    ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын дэлхийн цомын АШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо

    Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод  2 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохиогдоно. Уг тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ …

  • 19 February

    Гадаад харилцааны яам “Дэлхийгээр Аялагчид” фэйсбүүк групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

    Гадаад харилцааны яам, “Дэлхийгээр Аялагчид Ворлд Вандерерс” ХХК-ийн хооронд хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 17-ны өдөр байгуулжээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих …

  • 19 February

    НӨАТ-ын сугалааны мөнгө ажлын 20 хоногт багтан иргэдийн дансанд орно

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдаж, нийт 23,771 азтан тодорсон. Энэ удаагийн тохирлоос Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж эхэлсэн билээ. Тодруулбал, сүүлийн 3 орон таарсан бол 30 мянга, 4 орон таарсан бол 100 мянга, 5 орон таарсан бол нэг сая, 6 …

  • 19 February

    Фото:”Бидний Цөөхөн Монголчууд” төслийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол орноо бүтэн тойрч, ахуй амьдралыг баримтжуулах “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн хоёр жилийн тайлан болон мянган гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа соёл амралтын Зайсан Хилл цогцолборт боллоо. “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн зорилт нь XI зууны Монгол орны аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог …

  • 19 February

    МАН-ын дотоод хөдөлгөөн

    Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний  нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг …

  • 19 February

    Гэмтлийн улмаас цахилгаангүй болсон  гурван аймгийг эрчим хүчинд холбожээ

    Энэ сарын 18-ны 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ.  Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болсон байна. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим …

  • 19 February

    Мао Зэдун даргын тушаалаар ​1958 онд барьж өгсөн Спортын ордныг шинэчлэхэд дэмжлэг хүсэв

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС–ын сайд Ё.Баатарбилэг “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО–ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 …

  • 19 February

    Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

    Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019.02.18/ өдөр товлогдож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нөхөн …

  • 19 February

    Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” уран сайхны кинонд тогложээ

    Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн UB FILM-ийн “2000” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж. “2000” уран сайхны киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ. Тус кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ …

  • 19 February

    “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ. “Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ …

  • 19 February

    МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Тархи зүрх” тоглолт болно

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна. МУГЖ дуучин С.Батсүхийн “Завхан гол”, “Орчлонг хайрлаарай” , дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Наян булаг”, “Ханийн жаргал” зэрэг дуунууд дуунд дуртай Монгол түмний амандаа чихэр мэт хүлхдэг уран бүтээлүүд юм. Тэгвэл уран …

  • 19 February

    Ким Жон Ун , Дональд Трамп нар Вьетнамд уулзана

    БНАСАУ-ын  удирдагч Ким Жон Ун энэ сарын 25-ны өдөр Вьетнамд очихоор болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм. Ким Жон Уны Вьетнамд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. БНАСАУ-ын удирдагч Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзахаас гадна Вьетнамын хойд хэсэгт орших хөдөө аж …

  • 19 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 15. Ангараг гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …