Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэнийг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, …
Yearly Archives: 2019
March, 2019
-
6 March
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хорих 461 дүгээр анги руу авч явжээ
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг гуравдугаар сарын 6-ны 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явжээ. Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ–ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч …
-
6 March
Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болсон. Энэ шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Жаст”-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэгээр Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр …
-
5 March
Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
Өнөөдөр /2019.03.05/ нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн анх удаа зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилттан, албан тушаалтнууд оролцов. Шуурхай зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн …
-
5 March
Монгол-Сингапурын хамтарсан экспорт болон хөрөнгө оруулалтын форумд тавтай морил
Сингапурын инкубаторын цуврал Бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн Бизнес Инженерийн албан ёсны төлөөлөгч, ложистикийн хамтрагч, Эрина солюшнз ХХК-ний зохион байгуулж буй МОНГОЛ-СИНГАПУР ХАМТАРСАН ЭКСПОРТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2019 оны 03 сарын 7-9 ны хооронд анх удаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү форумд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапурт өөрийн бизнесээ эхлэхийг зорьж байгаа, бараа бүтээгдэхүүнээ …
-
5 March
Якутын дэвжээнд Монголын 10 бөх зодоглоно
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1999-2001 он) ОУТ гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, …
-
5 March
Д.Мэндмаад соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ
Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Д.Мэндмаад өчигдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгчээ. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо 6 дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын …
-
5 March
У.Хүрэлсүх: Залуусыг Их Британид сургаж, боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Британийн …
-
5 March
Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэр Монголын өмч
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Хувийн хэвшил бол Монголын 70%.Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн.Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй.2жилийн …
-
5 March
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас мэдүүлэг авч дууслаа
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар байцаалт өгч дуусч, цагдаагийн газрыг орхин явлаа. Одоо “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар байцаалт өгч байна.
-
5 March
Ж.Ариунжаргал “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ
“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин билээ. “Белый месяц” Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар ажилласан байна.
-
5 March
М.Мөнхбаатар:Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай
“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байна. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. М.Мөнхбаатар“Манай компаний зүгээс ямар нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар …
-
5 March
Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа. Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.
-
5 March
Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” …
-
5 March
О.Баасанхүү: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа. Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл