Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 1. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
Yearly Archives: 2019
March, 2019
-
6 March
С.Амарсайхан: Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал миний явсан суусан газар бүрд та бүхэн шууд сануулж хэлээрэй
Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр /2019.03.05/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсэн үгнээс тоймлон хүргэе. Шинэ үеийн Улаанбаатарчуудыг шинэ амьдралын хэв маягт төлөвшүүлэх ажлыг хийх ёстой. Энэ ажлыг бид сургууль, цэцэрлэгээс эхлэх болно…” “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өөрийн ажлаа хийж чадахгүй байж шөнө наргиж цэнгэх асуудлыг дэвэргэж, хөгжүүлж болохгүй. Иймд “шөнийн гудамж” гэх асуудал …
-
6 March
С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэж Улаанбаатарт байхгүй гэж ойлго
Соёлын төв өргөөнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэл үгнээс онцлон хүргэе. • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго. • …
-
6 March
Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах …
-
6 March
Казахстаны Биеийн тамир, спортын газартай санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Астана хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай уулзалт хийж, хоёр орны биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. …
-
6 March
Ё.Баатарбилэг: Дөрвөн салбарын засварын төсөвт гурван тэрбум төгрөг тавигдсан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ. Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Багш нар болон сургууль, …
-
6 March
“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байна
Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор онцгой дэглэм тогтооно” гэснээр Эрдэнэт хотод очсон. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж мэдээллээ солилцож байна. Дараа нь үйлдвэрийн байр руу очиж, Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор …
-
6 March
Ө.Энхтүвшин: Аврагчид хүнд нөхцөлд ажиллаж байна
Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн Мөн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2019 оны 02 дугаар сарын …
-
6 March
Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой
“Бадамлянхуа” иога төвийн захирал Б.Туултай ярилцлаа. Тэрээр Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иогийн мэргэшсэн багш бөгөөд Английн “Danielle Collins Face Yoga Method”–ын Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрхтэй багш нарыг бэлтгэж байна. – Иогийн сургалтын төвүүд болон иогаар хичээллэх сонирхолтой хүмүүс ч олон болж байна. Тэгэхээр иогийн талаарх товчхон ойлголт өгөөч? – Иог гэдэг …
-
6 March
Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Казах курес бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчид хагас сая төгрөг, үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг гардах юм. Уг тэмцээнд …
-
6 March
И.Штраусын “Сарьсан багваахай” оператта тоглогдоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг гуравдугаар сарын 9-ний өдөр тоглохоор болжээ. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байна. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оператта нь анх Вена хотод 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь …
-
6 March
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд болно
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10:00 цагаас нээхээр болов. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын …
-
6 March
Монголын хоккейчид өнөөдөр медалын төлөө өрсөлдөх эрхийн тоглолтоо хийнэ
Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байна. Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно. Азийн цомд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд …
-
6 March
Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн …
-
6 March
“Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл