Yearly Archives: 2019

February, 2019

  • 19 February

    Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” ном худалдаанд гарч эхэллээ

    Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцсон 10 настай Б.Индра охин“Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо танилцуулж шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан билээ. Тэгвэл 10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо худалдаанд гаргаж эхэлжээ. Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд”цуврал ном Брикхаус тоглоомын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж. Авьяаслаг охин “Шарк танк” нэвтрүүлэгт “Бүжинд тохиолдсон хөгжилтэй …

  • 19 February

    300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байна

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, …

  • 19 February

    Таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ

    Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж. Тухайн этгээдүүд нь машиныхаа багажаас гарч ирэн эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийдэг байжээ. Иймд охид, эмэгтэйчүүд шөнө …

  • 19 February

    Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэгээр шагнав

    Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн болоод консулын туслалцаа үзүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний …

  • 19 February

    “Хүүш Дамдин” нэг сая төгрөгийн эзэн боллоо

    Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэг 2-р сарын 10-наас эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Үзэгчдийн дунд хүлээлт ихтэй байсан нэвтрүүлгийн эхний дугаараас л гурван сая төгрөгийн ялагч тодорсон нь тун сонирхолтой байв. Тус шоунд багаар болон ганцаарчилсан элэглэл, стэнд ап комеди төрлийн үзүүлбэрүүд орсон бөгөөд эхний дугаарт …

  • 19 February

    Ё.Баатарбилэг:Өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэг баригдах газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. Боловсролын салбарын …

  • 19 February

    “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” нийслэлд болно

    Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд …

  • 19 February

    Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хамтран  продакшн байгуулжээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулжээ. Авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх”  киноныхоо  зураг авалтыг хийж дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны …

  • 19 February

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.  

  • 19 February

    ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын дэлхийн цомын АШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо

    Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод  2 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохиогдоно. Уг тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ …

  • 19 February

    Гадаад харилцааны яам “Дэлхийгээр Аялагчид” фэйсбүүк групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

    Гадаад харилцааны яам, “Дэлхийгээр Аялагчид Ворлд Вандерерс” ХХК-ийн хооронд хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 17-ны өдөр байгуулжээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих …

  • 19 February

    НӨАТ-ын сугалааны мөнгө ажлын 20 хоногт багтан иргэдийн дансанд орно

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдаж, нийт 23,771 азтан тодорсон. Энэ удаагийн тохирлоос Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж эхэлсэн билээ. Тодруулбал, сүүлийн 3 орон таарсан бол 30 мянга, 4 орон таарсан бол 100 мянга, 5 орон таарсан бол нэг сая, 6 …

  • 19 February

    Фото:”Бидний Цөөхөн Монголчууд” төслийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол орноо бүтэн тойрч, ахуй амьдралыг баримтжуулах “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн хоёр жилийн тайлан болон мянган гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа соёл амралтын Зайсан Хилл цогцолборт боллоо. “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн зорилт нь XI зууны Монгол орны аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог …

  • 19 February

    МАН-ын дотоод хөдөлгөөн

    Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний  нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг …

  • 19 February

    Гэмтлийн улмаас цахилгаангүй болсон  гурван аймгийг эрчим хүчинд холбожээ

    Энэ сарын 18-ны 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ.  Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болсон байна. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим …