Monthly Archives: April 2020

April, 2020

  • 10 April

    Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын 91 хувь нь шийдвэрлэгджээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1163 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал, ашиглалтын түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр хангагч …

  • 10 April

    Р.Батрагчаа: Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангалаа

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа. Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа …

  • 10 April

    Ж.Батбаясгалан: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгаль орчинд ээлтэй үйлдвэр байх болно

    Зүүн бүсийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шавыг тавилаа. Үйлдвэрийн хүчин чадал ямар байх бол? Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоол гарч 2019 оны тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбогдуулаад сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил …

  • 10 April

    Иргэдийн ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, хуулиудыг баталлаа

    Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, …

  • 10 April

    Д. Лүндээжанцан: УИХ-ын гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй

    Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийнхээ эхэнд, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, …

  • 10 April

    Алтанбулаг, Замын-Үүд боомтоос гүний хяналт шалгалтанд шилжүүлсэн автомашин, импортын бараа бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явц

    Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 35, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын албаны 3, нийт 38 улсын /ахлах/ байцаагч ажлын 24 цагийн горимд шилжин Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл …

  • 10 April

    4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж уламжлахаар тогтов

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн …

  • 10 April

    Д.Нямхүү:Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан

    ЭМЯ-наас “Ковид 19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд ХӨСҮТ болон Монголд Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Нийт 121 хүнээс коронавирусний шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Энэ дотор Дорноговьд тусгаарласан иргэний шинжилгээ багтаж байгаа. Дорноговьд тусгаарласан иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын …

  • 10 April

    “Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг …

  • 10 April

    ЭСЯ: Унгар улсад буй Монголчууд бидэнд тайвширч, алгуурлаж болохгүй, анхааралтай, болгоомжтой байхыг дахин дахин сануулж байна

    Монгол Улсаас Унгар Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа тус улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдал болон тэнд амьдардаг Монгол иргэдийн талаар нийтлэл бичжээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. Вирус бидний эргэн тойронд энд тэндгүй байна, хэн ч халдвар авч болно, хэн ч халдвар тарааж болно “Европ тивд халдвар авсан хүний тоо …

  • 10 April

    ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

    Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын эрсдлийг бууруулна хэмээн эрүүл мэндийн ажилтнууд зөвлөсөөр байна.  Мөн ямар хүнсийг хэрэглэснээр дархлаа сайтар дэмжигдэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргажээ.  Шингэний хэрэглээ: Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уухЧихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс …

  • 10 April

    БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

    БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгожээ. 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, …

  • 10 April

    АНУ-д хоногт 32 мянган хүн халдвар авч, 1851 өвчтөн нас барлаа

    АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32,857 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 467,887 болсон байна. Харин нас барагсдын тоо 1851-ээр нэмэгдэж 16 мянгыг давлаа. Дэлхий дахинд нийт 1,602,220 хүн халдвар авч, 95,636 өвчтөн нас бараад буй. Харин эдгэсэн хүний тоо 355,671-д хүрчээ. Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд: АНУ – 32’857 /Нийт 467’887/Испани – 5002 …

  • 10 April

    “Foxconn” АНУ дахь салбартаа амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

    “Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn” компани АНУ дахь үйлдвэртээ амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Үйлдвэрлэл нь ойрын хугацаанд эхлэх ажээ. Хэдий тийм боловч аль үйлдвэртээ, хэр их хэмжээгээр үйлдвэрлэх нь тодорхойгүй байна. “COVID-19”-ийн эмчилгээнд амьсгалын аппаратын хомсдол үүсээд байгаа юм. Түүнчлэн “Foxconn” компани шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалтыг зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулж, хоёрдугаар сараас хойш БНХАУ-д амны хаалт үйлдвэрлэж …

  • 10 April

    Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана

    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй …