Yearly Archives: 2020

March, 2020

  • 12 March

    Д.Нямхүү: Эмчлүүлж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна

    Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр 23 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлсэн.Тэгвэл өнөөдрийн байдлаар 126 иргэний шинжилгээний хариу гарч сөрөг буюу Covid19 вирусын халдвар илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүйг хамгийн эхэнд мэдээлмээр байна. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний …

  • 12 March

    УОК-т үүрэн холбооны компаниуд үйлчилгээний эрх хандивлалаа

     Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-аас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа.  Мөн “Скайтел” ХХК-аас  60 гаруй сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.  Тус 60 …

  • 12 March

    “British school of Ulaanbaatar” болон “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ

    Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлж буй боловсролын байгууллагуудынхаа буухиаг үргэлжлүүлэн өнөөдөр “British school of Ulaanbaatar” болон Улсын тэргүүний лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, ажилчид хандивын аянд нэгдлээ.  “British school of Ulaanbaatar” сургуулийн багш ажилчид нэг өдрийн цалин болох 18 сая төгрөгийг, “Ирээдүй” цогцолбор …

  • 12 March

    ЭМЯ: Covid19 вирусын халдварыг ЦАР ТАХАЛ хэмээн зарлалаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл өнөөдөр 11.00 цагаас боллоо. Мэдээллийн үеэр Covid19 вирусын халдварыг ДЭМБ-аас Улаанбаатарын цагаар урд шөнө 00.25 цагт дэлхий нийтийг хамарсан “цар тахал” хэмээн зарласан тухай мэдээллээ.   ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн сүүлийн 100 жилийн түүхэнд нийт дөрвөн цар тахал бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлийнх нь 2009 онд томуугийн H1N1 вирусын халдвар буюу гахайн томуу гарч байсан. Энэ удаагийн цар тахал …

  • 12 March

    “ТHE HU” хамтлаг “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хойшлууллаа

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг   дэлхийн дахинд тархаад байгаа шинэ төрлийн ковид 19 халдварын  улмаас  энэ сарын 12, 13-ны өдрүүдэд  Япон улсад хийх  байсан “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хойшлуулсан байна. Чингис хаан одонт Хү хамтлагийн  “THE GEREG TOUR JAPAN 2020”  тоглолт  гуравдугаар  сарын  12-нд   Токио хотын “Shinjuku BLAZE” энтертайнмент …

  • 12 March

    Э.Эрдэнэбаатар: Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа

    Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс цахимаар шууд дамжуулав. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 …

  • 12 March

    Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ хуваарийн дагуу татаж авна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг …

  • 12 March

    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна

    НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бага насны хүүхдүүдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.  Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна. Мөн худалдааны төвүүдийн зарлан мэдээлэх хэрэгслээр болон зөөврийн чанга яригчаар дамжуулан олон нийтэд …

  • 12 March

    Иргэн бүр шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй

    Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.  Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Үүнд: Зөрчлийн …

  • 12 March

    Цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна

    Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.  Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байсан бол шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний …

  • 12 March

    ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан зочид буудалд халдваргүйжилт хийжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таван зөвлөх байрлаж байсан газарт халдваргүйтгэл хийсэн талаар НМХГ-аас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд ДЭМБ-ын 5 зөвлөх  байрлаж байсан 5 өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч …

  • 12 March

    Т.Гантөмөр:Томоохон зах худалдааны төвүүд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар  хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан өчигдөр нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх  тусгай зөвшөөрөлтэй  гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд  халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн …

  • 12 March

    Англи улсын иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ

    Covid19 вирусын халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат уул нэртэй газар орчуулагч, тогооч, жолоочийн хамт тусгаарлаад байгаа. Тэгвэл өчигдөр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллан тусгаарлагдсан иргэдээс сорьц авч Увс аймгаас ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөлөө. Тодруулбал сорьц тээвэрлэх машин өчигдөр буюу …

  • 12 March

    Боорцогны гурилыг хөнжлөөр хучин, үйлдвэрлэл явуулж байжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн үйлдвэр нь   Зөөврийн устай Гар угаах угаалтуургүй Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан болох …

  • 12 March

    БНСУ-аас ирэх хүсэлтэй Монгол иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ

    Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье. ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? • …