Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 29 May

    Зөвшөөрөлгүй, хотын үзэмжид муугаар нөлөөлсөн сурталчилгааны самбаруудыг буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан  хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн …

  • 29 May

    Зургадугаар сарын 1-нд зарим хилийн боомт амарна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амардаг. Тэгвэл энэ удаагийн зургадугаар сарын 1-ний өдөр бямба гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллах юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу ийн ажиллах аж. …

  • 29 May

    СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав. Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долдугаар …

  • 29 May

    С.Амарсайхан: 120 мянгатын ногоон байгууламж бүхий газар дээр барилга бариулахгүй

    Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг “Номин холдинг” ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу …

  • 29 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-17:00 цагт: 5-р хороо 5-р хороолол 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1, 50/2-р байрууд, 52, 146-р цэцэрлэг, Плехановын нэрэмжит ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн …

  • 29 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон …

  • 28 May

    “MOODLE”-ийг эхний ээлжинд арван сургуульд нэвтрүүлэх чиглэл өгөв

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн нэвтрүүлсэн сургалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхийн мэдээлэл, технологийн дэвшил болсон “Moodle” болон “Koha” системийг тус сургууль программдаа нэвтрүүлж, өнгөрсөн нэг жил туршилт хийсэн нь амжилттай болжээ. “Moodle” систем нь сургалтын чанарыг дээшлүүлж, багш нарын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, уг системийг ерөнхий боловсролын сургуульд …

  • 28 May

    Зөв тусгал: Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ

    Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр …

  • 28 May

    Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өнөөдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой “Хүүхдийн амбулатори” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо. Нийслэлийн Засаг …

  • 28 May

    “К поп”-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай

    Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм. Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн …

  • 28 May

    Хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалав

    Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд болон НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний талаар болон маргааш болох “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ийг тохиолдуулан  “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй тухайгаа …

  • 28 May

    Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбайн бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Хашаа хайс” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн …

  • 28 May

    Сүхбаатар дүүргийн авто үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамрууллаа

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран 2019 оны 05 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад авто үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдлэг олгох, заавар, зөвлөмж өгөх сургалт зохион байгууллаа.  Уг сургалтаар: “Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэл” “Гадна …

  • 28 May

    “Өхөөрдөм гоёо-2019” наадам халх, барга, буриад, үзэмчин, цаатангуудын хувцасны онцлогийг харууллаа

    Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Өхөөрдөм гоёо-2019” монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдийн загварын их наадам  Монголын Хүүхдийн ордонд амжилттай боллоо. Монголын туургатны үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны …

  • 28 May

    Г.Ундрам: “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуны тасалбар худалдан авсан хүн бүрт зэсэн бугуйвч бэлэглэнэ

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд буюу Пүрэв гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т зохион байгуулах гэж байна. Уг шоуны талаар “Mongoloo Kids” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. -“Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг зохион байгуулах …