Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 7 December

    Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элч боллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа. Уран бүтээлчид, спортын алдартнуудаараа дамжуулан Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах нь маш чухал, үр дүнтэй хэлбэр хэмээн үздэгээ Гадаад харилцааны сайд онцоллоо. Найруулагч Н.Наранбаатар нэр хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголынхоо урлаг соёл, түүхийг сурталчлахад анхаарч ажиллах болно гэлээ.  

  • 7 December

    Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ

    Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг НОБГ-аас мэдээллээ. Нийслэлийн онцгой байдлын газар  өчигдөр  гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байжээ.Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал …

  • 7 December

    УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ

    Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй улмаас  хуралдаж чадсангүй. Уг асуудалтай холбогдуулан  Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан  танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА              Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны …

  • 7 December

    М. Энхболд: “60 тэрбумын”  хэргээр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлгээ хий

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхэлж, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр …

  • 7 December

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ.Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн …

  • 7 December

    “Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

    Малын хулгайтай тэмцэх, малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард “Малчин лавлах-109” утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд …

  • 7 December

    “Гэрэлтэй цонх”-ын хөтлөгч бусдын гарт амиа алджээ

    Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр бусдын гарт амиа алджээ. Энэхүү хэрэг арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн төвд болжээ. Хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгийн хөтлөгч, талийгаач Б.Төгөлдөр эхнэр, хоёр охины хамт амьдардаг байжээ. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Го.Бадарчийн хүү аж.

  • 7 December

    Мишел Обамагийн “Becoming” ном бестселлер болж байна

    АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, амьдралын түүхийг өгүүлэх “Becoming” нэртэй  дурсамж ном нь арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарснаасаа хойш зөвхөн АНУ, Канадад гэхэд л  3.4 сая хувь зарагдсанаар 2018 онд хэвлэгдсэн бүх номуудаас хамгийн их борлуулалттай номоор шалгарсан тухай Penguin Random House компаниас мэдээлсэн байна. Тус ном нь зөвхөн хойд Америкийн зах зээлээс гадна Герман, Франц, Итали, Нидерланд, Испани, …

  • 7 December

    Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг Балигийн ардчиллын форумд оролцож байна

    Индонез Улсын Бали аралд 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж буй  Балигийн Ардчиллын форумд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна. “Хөгжил цэцэглэлтийн төлөөх ардчилал” сэдвийн хүрээнд болж буй энэ жилийн Бали-гийн Ардчиллын форумын Ерөнхий хэлэлцүүлэгт дэд сайд Б.Батцэцэг оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ардчилал болон хөгжил цэцэглэлт нь хоорондоо харилцан хамааралтай бөгөөд Монгол Улс ардчиллын замыг сонгосон нь …

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, …

  • 6 December

    Шинэ жилийн ваучертай, сугалаатай урамшуулал зарлагдлаа

    MNBC компанийн шинэ жилийн урамшуулалд хамрагдах маш амархан. Та шинээр хэрэглэгч болоод эсвэл одоо хэрэглэж буй Loyalty багцаа гурван сараар сунгаад сугалаанд оролцох эрх, ваучерийн эзэн болох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.      

  • 6 December

    Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг суллажээ

    Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан байсан билээ. Харин О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр суллажээ.    

  • 6 December

    М.Энхболд хэдий болтол гүлдийх вэ

    Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын таван гишүүн суулт зарлаад байна. Мөн 40 гаран гишүүн М.Энхболд даргыг ёс зүйн хариуцлагаа хүлээн өргөдлөө өгтөл чуулгандаа суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Төрийн албыг наймаалцах тухай ярилцсан Их Хурлын дарга чаддаг юм бол хэргийг маань нотлоодох хэмээн их л маадгар сууж харагдах юм. Түүний бүлэглэлийнхэн ч шударга ёсыг нэхсэн гишүүдийг ичиг ичиг хэмээн шоолж байх …

  • 6 December

    “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Эмнести Интернэшнл хамтран “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиумыг 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү симпозиумд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон …

  • 6 December

    Ж. Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд “базуулжээ”

    Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хууль зөрчсөн УИХ-ын даргаа ажлаа өг гэсэн шаардлага, эсэргүүцэл дунд үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах гарын үсэг зурцгаая гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Чуулган завсарлах үеэр сэтгүүлч эрхэм гишүүнээс тодруулга авахаар түүний өрөөгөөр ороход алдарт Дамбын Хишгээ байж таарсан явдал олны анхаарлыг эрхгүй татаж байна.Олонд Дамбын Хишгээ нэрээр …