Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 28 December

    Шинэ жилээр дөрвөн хоног амарна

    Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр. Энэ өдөр бүх нийтээрээ амрахаар хуульчилсан. Тиймээс маргаашнаас эхлээд нэгдүгээр сарын 2 хүртэл монголчууд бүх нийтээрээ дөрвөн хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байгаа бол нэгдүгээр сарын 1-ны Даваа гаригт хуулийн дагуу бүх нийтээр амарна.

  • 28 December

    Тайпэй “101” цамхгийн шинэ жилийн салют 6 минут үргэлжилнэ

    2018 оныг угтсан Тайпэй хотын 101 давхар цамхгийн ёслолын буудлагын үзүүлбэр нь “Хамтдаа аз жаргалтай” сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 360 секунд буюу зургаан минут үргэлжлэх юм. Энэ удаагийн ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулах бөгөөд түүхэндээ 101 давхар цамхгийн хамгийн урт хугацаанд үргэлжлэх ёслолын буудлагын үзүүлбэр үзүүлэх гэж буйгаараа онцлогтой юм. Энэ удаад Тайпэй 101 цамхаг …

  • 28 December

    Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав

    БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан хэргийн талаар байцаалт өгөхөөс татгалзжээ. Сөүлийн тойргийн прокурорын газрын ахлах прокурор Ян Сүк-жо гурван мөрдөгчийн хамт байцаалт авахаар /2017.12.26/ өглөө 08.30 цагт Пак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очсон байна. Авлигын хэргээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож буй экс ерөнхийлөгч уулзалтын өрөөнд прокурор, мөрдөн байцаагч нартай уулзахыг …

  • 28 December

    32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулжээ

    Нийслэлийн цагдаагийн газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.Хяналт, шалгалтын хүрээнд 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаж зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр 115 мэдэгдэл, шаардлага өгчээ. …

  • 28 December

    Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсооно. Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах …

  • 28 December

    Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ

     Налайх дүүргийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017 оны 12-р сарын 26-ны өдөр 2017 онд хийсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ. Хуралдаанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн байгуулллагын удирдлагууд, ЗДТГ, Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтэс, Налайх Багахангай дүүргийн прокурор, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, …

  • 28 December

    Хүүхдийн мөнгийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд нөхөн олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.    

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи …

  • 27 December

    Улаанбаатарт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси үйлчилгээг 2018 онд нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмж, стандарт хангалтгүй байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн гурван жилийн байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 20 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд дэлхийн томоохон хотуудын жишгийн дагуу Улаанбаатар хотод такси үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, уг ажлыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү Ажлын хэсгийг нийслэлийн …

  • 27 December

    Төв банкны тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.27) хуралдаан 11 цаг 56 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар санал хэлсэн. Хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн горимын санал, банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдийн нэгдсэн …

  • 27 December

    Төрийн сангийн үлдэгдэлд хүү тооцохоор болжээ

    Монголбанк дахь Төрийн сангийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү тооцож төлөх харилцааг зохицуулах гэрээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны Н.Баяртсайхан нар өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд заасны дагуу Монголбанкнаас арилжааны банкны үлдэгдэлд олгодог хүүтэй адил хэмжээгээр хүү тооцож олгохоор болж байгаа юм. Мөн Сангийн яамны зүгээс валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанканд худалдах тухай чухал зохицуулалт энэ гэрээнд тусжээ. Уг гэрээ …

  • 27 December

    Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт талархал илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн …

  • 27 December

    Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт баригдаж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.  

  • 27 December

    ЦУОШГ:Шинэ оны эхний хоногуудад зарим нутгаар хүйтэрнэ

    Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал  зохион байгууллаа.  Хэвлэлийн бага хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.       Цасан шуурга …

  • 27 December

    MУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ

    Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  МУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ. Энэ тухай жүжигчин Н. Ариунболд буюу Бооёо фэйсбүүкдээ нийтэлж түүнд биеэ бодоорой гэх сэтгэгдэл оруулжээ.