Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 17 November

    Их Британи, Канад улс нүүрс ашиглахгүй байх санаачлага гаргалаа

    Их Британи болон Канад улс  эрчим хүчинд нүүрс ашиглахгүй байх санаачлагыг гаргаж эвсэл байгуулан 18 орныг эгнээндээ  нэгтгэжээ. Франц, Финланд, Мексик улсууд 2030 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс гаргахаа хэлээд байгаа. Ирэх жил Польш улсад болох НҮБ-ын чуулганаар нүүрсний хэрэглээнээс татгалзах орны тоог 50 болгохоор төлөвлөж байна. Харин нүүрсний өндөр хэрэглээтэй Хятад, Америк болон Герман зэрэг улсууд  нүүрсний хэрэглээнээс татгалзах  50 …

  • 17 November

    Ж. Батзанданг төрийн хамгаалалтад авахаар болжээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан  өчигдөр Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ж. Батзандан өнөөдрөөс эхлэн төрийн хамгаалтад авахаар болсон тухайгаа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж. Батзандан: “Өчигдөр УИХ-ын чуулганаар БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцын асуудлыг ярьсан. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Лу.Болд гэсэн гишүүдийн санаачлагаар нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Б.Хурц Тагнуулын Ерөнхий …

  • 17 November

    Токиогийн галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсөндөө уучлалт гуйжээ

    Япон хамгийн сайн цаг барьдаг улс орнуудын нэг. Саяхан галт тэрэгний компанийн галт тэрэгнүүдийн нэг нь хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөн аж. Тодруулбал нийслэл Токиогоос Цукуба хот руу 09 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой галт тэрэг 09 цаг 44 минут 20 секундэд хөдөлсөн байна. Компанийн зүгээс зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн. Тэд цагийн хувиараа сайн нягталж хараагүйгээс …

  • 17 November

    Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва -г шар айрагны шилээр цохиогүй

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 …

  • 17 November

    Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. …

  • 17 November

    Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг

    Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт  төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас  тодрууллаа. –Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу? –Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч …

  • 17 November

    А.Дашням:Ойрын өдрүүдэд бага зэргийн цас орж хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, …

  • 17 November

    МАН-ын төлөөлөгчид засгаа нурааж, төрөө самарч тоглох уу?

    Эрх барьж байгаа МАН-ын ээлжит 28-р Их хурал хэдхэн хоногийн дараа болно. Монголын улс төр, нийгмийн амьдралд гай ч тарьж, гавьяа ч байгуулж, нурааж, босгож, бүтээсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ намын тэр чигээрээ Монголчуудын амьдралтай холбоотой байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эв нэгдэл, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагаараа  ялгардаг хэмээн өөрсдийгөө бусад улс төрийн хүчнээс байнга дөвийлгөж байдаг МАН-ынхан 2012 оны сонгуульд …

  • 17 November

    “Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болно

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй ‘Мөнх тэнгэрийн бичиг-2017’ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 …

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь болон зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …

  • 16 November

    Б.Хурц “Цааш нь ярьчих уу, Ерөнхийлөгч өө!” гэх үү…

     “Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу, гишүүн ээ?!” гэх үгийг Аюулгүй байдал, гадаад харилцааны байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж, “трэнд” болгов. Дээрх үгийг хэн хэнд хаягласаныг олон нийт нэгэнт мэдэж байгаа болохоор нэмж тэмдэглэх илүүц биз. Ямартаа ч Аюулгүй байдлын байнгын хорооныхон Б.Хурцын өөдөөс “амыг нь таглачихаар” олигтой үг чулуудаж чадалгүй байсаар Монгол …

  • 16 November

    Ж.Батзандан Төрийн хамгаалалтад орохыг хүсчээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Тэрбээр албан бичигтээ: “Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын …

  • 16 November

    Г.Буянтогтох: Нурангид дарагдсан цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна

    Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, …

  • 16 November

    В.Путин томоохон цэргийн баазыг Арктикт байгуулав

    В.Путин 10,000 гаруй цэргийн багтаамжтай баазыг Арктикт байгуулжээ. Үндэсний аюулгүй байдлаа бататгах үүднээс хийсэн уг цэргийн баазаар Арктик дахь байр сууриа чангатгасан. Энд байнга байрших цэргүүдийн хувьд уур амьсгал хүнд тусах болов ч улсынх нь зүгээс тэдэнд хангалттай анхаарал тавьж байгаа. Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр хяналт, шалгалт хийдэг байна. Оросууд эндээс газрын доорх байгалийн баялгийг олборлодгийн дээр цэргүүд цаа бугатай сургуулилт …

  • 16 November

    Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ

    Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн  8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу …