Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж байсан АН-ын нөлөө бүхий этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, “Үнэгний ав” хийх ажлыг олонх болсон МАН-ынханд үүрэг болгосон билээ. Тэгвэл олны анхаарлыг татсан Чингис, Самурай бондын мөнгө, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт томоохон хэргүүд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэргүүдтэй холбогдуулан элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс …
Улс төр
February, 2017
-
21 February
С.Эрдэнэ амалснаа биелүүлж О.Магнайг АН-ын нарийн бичгийн даргаар томиллоо
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Ардчилсан намын нарийн бичгийн даргаар томилогдлоо. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракци ялалт байгуулж, улмаар намын их хурлаар өөрийгөө батламжлуулсныхаа дараа өөрсдийн хүмүүсийг намын удирдах албан тушаалд томилж эхэлсэн. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон “Шонхор” фракцийн хүн Ц.Туваан тушаал гаргаж Хэрэг эрхлэх газрынхаа бүх ажилчдыг халсан. Ингэж суларсан албан тушаалуудад …
-
20 February
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ айлчилж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хэлэлцээний үеэр …
-
17 February
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн …
-
17 February
А.Баатархуяг: МАН-ын бүлэг шоконд орсон байна
ОУВС манай ЗГ-ын хүсэлтийг авч хэлэлцээд хамгийн хатуу нөхцөл тулгасан байна. Нэгд санхүүгийн удирдлагаа бүрэн шилжүүлэх, хоёрт санхүүгийн системийн удирдлагуудаа бүрэн солих. Нөгөө нэг гарц гэж горьдож байсан БНХАУ-ын ЗГ-аас манай зээлийн хүсэлтэд хариу өгөхгүй таг чиг болсон байна. АНУ, гуравдагч орнуудаас хүссэн зээлийн хүсэлтийн хариуд “Танайх арай дэндсэн шүү дээ” гэсэн хариу өгчээ. Ингээд гарах гарцгүй боллоо, нэг бол …
-
16 February
Олон улсын байгууллагууд малчдад туслаж эхэллээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах” Ажлын хэсгийн тайлант хурлыг удирдан явууллаа. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын донор байгууллагуудаас тусламж хүссэн. Тусламжийн хүрээнд Олон улсын 13 байгууллага, хоёр орны Засгийн газар 3.800.000 ам.доллар буюу 9.0 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн …
-
16 February
Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт нээлээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн …
-
16 February
М.Энхболд: Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хямралаас гарах нэг гол алхам байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв. Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний …
-
16 February
Хоёр нам хоёулаа хоног тоолж сууна уу?!
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ 200 хоногийг ардаа үдсэн ч Монгол Улсын эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй. АН-ынхан ч тэр төрийн эрхийг шилжүүлж өгснөөсөө хойш эрх баригч намынхаа үг, үйлдэл бүрийг шүүмжлэхээс өөр дорвитой “гавьяа” байгуулсангүй- Ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөөсөө үл ялиг хазайсан МАН, парламентад алдан онон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын …
-
15 February
Ц.Элбэгдорж: Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргаж байна
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган хуралд оролцсон гишүүдээс 49 гишүүн дэмжиж санал өгснөөр УИХ-аас тогтоол баталлаа. Тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гаргасан юм. Тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгов. …
-
15 February
ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав. Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг …
-
15 February
Д.Даваасүрэн: Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт ирэх гуравдугаар сард болно
Гадаад харилцааны яам 2017 оны 2 сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж “Мэдээллийн цаг” зохион байгуулж гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны …
-
15 February
ГХ-ны сайд ОХУ-ын ЭЗ-ийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй тус яамны байранд уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр талын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх …
-
15 February
М.Энхболд: Зөвийг зөв, бурууг буруу гэж үзнэ. Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв. Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин …
-
14 February
С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Туваан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд намын VII их хуралд 3200 төлөөлөгч оролцсоны 2700 нь мандаттай буюу саналын эрхтэй гишүүд, харин 500 гаруй нь гадаад, тодоодын зочид байсан. Үйл явцын хувьд амжилттай болж, өндөрлөснийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногоос есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл