Улс төр

July, 2015

  • 9 July

    УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2015.07.09/ Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, ая тухтай байх орчинг бүрдүүлж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг ажилчдад талархлын бичиг гардууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг …

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын …

  • 9 July

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга …

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо. Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн …

  • 8 July

    “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг боллоо

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хэлэлцүүлгийг зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхиилье! Энэ хэлэлцүүлгээр “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход газар, мал амьтны гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээс дэвшилтэд техник технологи, хүний хөгжилд суурилсан мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд шилжих, …

  • 8 July

    МАН-аас мэдэгдэл гаргажээ

    Монгол Ардын намыг хамтарсан засгаас гаргах Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн улс төрийн шийдвэрийг Монгол Ардын намын бүлэг болон Удирдах зөвлөл хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ. Монгол Ардын нам Ардчилсан намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзэмжээр дүгнэх бус, бодитойгоор дүгнэж цуцлахад бэлэн байна. 2014 оны арваннэгдүгээр сард Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий …

  • 8 July

    Ц.Элбэгдорж: Хариуцлагатай байя. Ярьсан, хэлсэндээ байя

    Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …

  • 8 July

    Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийсэн юм. Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай …

  • 6 July

    Н.Энхбаяр ХБНГУ-руу оргон зайлсан уу

    МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг одоо хүртэл Олон улсын Интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Н.Энхбаяраас тодруулга авах гэдэг ч Н.Энхбаяр БНСУ-ыг зорьсон учраас тодруулга авч чаддаггүй байсаар… Н.Энхбаяр нь 2012 онд авлигын хэргээр ял сонссон ч 2013 онд суллагдаж, суллагдсан даруйдаа эмчилгээ хийлгэнэ хэмээн БНСУ-ыг зорьсон. Түүнийг энэ хугацаанд АТГ-аас хэд хэдэн удаа …

  • 6 July

    Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

    015 хаврын чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /долдугаар сарын 6-ны Даваа гарагт/ хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.         Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ:         -Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол …

  • 6 July

    УИХ-ын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн чуулганд үг хэлэв

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын …

  • 6 July

    Макс Д.Ганбаатар сонгуульд өрсөлдөнө

    Говь-алтай аймгийн уугуул ах дүү хоёр Монгол улсын тод манлай уяач Макс Д.Ганбаатар улс төрчидтэй хамтарч бизнес хийж улс төрд яваа ах нараа дэмжиж явсан болохоос өөрөө сонгуульд өрсөлдөнө гэж нэг ч удаа ам нээж байгаагүй. Улс төрд дэмжиж явсан зарим нэг нутгийн ах нартайгаа хэвлэлээр ганц нэг гомдлийн үг чулуудаж байсанаас өөр хүнтэй муудаад байдаггүй мань эр хотын төвд …

  • 6 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ. ММ агентлаг: Их Британид хийж буй таны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын дүнд сэтгэл хэр хангалуун байна? Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: ИБУИНВУ-д хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байна. Тавьсан зорилго, хийх ёстой уулзалтууд, хүрэх ёстой мессежүүд минь хангалттай хүрч байна. …

  • 3 July

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн …

  • 3 July

    Тэднийг буцааж томилох уу, та төрхөмдөө буцах уу?

    Улс төрд өрнөж буй үйл явдал дундаас яг өнөөдөр ийм асуулт хариулт нэхэж байна. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуучин албан тушаалд нь буцаан томилох уу, эсвэл тэднийг үндэслэлгүйгээр халсан Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн туйлын эмзэг асуулт юм. Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулан огцруулах саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад байгаа ч түүнээс …