Улс төр

May, 2015

  • 13 May

    Францын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Францын “Эйр Ликуид” компанийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Диетер Грабенбауэр, “Эйр Ликуид Ази”-ийн дэд ерөнхийлөгч Жин Фрейсз нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Францын “Эйр Ликуид” компани нь байгалийн хий, технологи, аж үйлдвэрийн салбарт дэлхийд …

  • 12 May

    Ардын хүүхэд ялах уу, Олигархууд булаах уу?

    МАН-ын түүх зузаан. Энэ намд гавьяа их бий, нүгэл ч бий. Гэхдээ Ардын намд Монгол төрийн хар хайрцагны бодлого оршиж байгаа гэдгийг гадна дотны улс төрчид, судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас улс төрийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтыг онцгойлж МАН эзэмшдэг. МАН дотроо бужигнахад улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд доошилдог. Эвлэлдэн нэгдсэн МАН-ын үед л Монголын эдийн засаг …

  • 12 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Болгар улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр бараалхлаа. 1957 оноос хойш Болгарын талаас  үзүүлсэн техникийн тусламжаар  500 гаруй иргэн тус улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ. Болгарын Ерөнхийлөгч тус улсад мэргэжил эзэмшсэн монгол иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Эдгээр төлөөлөгчид …

  • 11 May

    Дорноговийн зодоон

      Дорноговь аймагт улс төрийн зодоон үргэлжилсээр байна. Хоёр ч удаа засаг ноёны суудлаасаа мултрах дөхсөн П.Ганхуяг намын  нөхөдтэйгөө түнжин хагарч эхэлжээ. Тэр дундаа өөрийг нь огцруулахад гар бие оролцсон гэх аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай муудалдаж, намаасаа хөөсөн үйл явдал саяхан болжээ.  Шинэчлэлийн Засгийн газрын үеэс П.Ганхуягийн суудал ганхаж, 2013 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-аас огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ …

  • 11 May

    БНБУ-ын ерөнхийлөгч зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улс, БНБУ-ын хоёр талын албан ёсны хэлэлцээний дараа Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав. Хөдөө аж ахуйн …

  • 11 May

    Монгол Улс, БНБУ-ын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийв

    Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Хоёр тал 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд …

  • 10 May

    Бид яагаад II эгнээнд зогсов

    БИД ЯАГААД II ЭГНЭЭНД ЗОГСОВ? Эх орны дайны үед ЗХУ-ын Ази дахь цорын ганц холбоотон улс байж, бүхий л нөөц бололцоогоо дайчилсан БНМАУ-ын/тухайн үеийн нэршил/ өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их ялалтын 70 жилийн ойн баярт оролцож буй төрийн тэргүүнүүдийн эрэмбэд Путины ард II эгнээнд, II зэрэглэлд зогсжээ. Харин Путиний хоёр талын хүндтэй байр Хятадын Си, Казахын Назарбаев хоёрт ногдсон байна. Ер …

  • 8 May

    Г.Уянга: С.Баярцогт оо чи яасан идэмхий юм бэ

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байгаа юм. Тухайлбал, -УИХ-ын гишүүн Г.Уянга -С.Баярцогт гишүүнийг зөвшилцөл ярихаар гайхаад байх юм.  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр нам зөвшилцөл ярьж л ирээ биз дээ.  Тэгээд өнөөдөр зөвшилцлийн үр дүн хаана байгаа юм бэ.  Ер нь та нар худлаа …

  • 8 May

    Г.Баярсайхан нарын гишүүд мод тарина

    “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан маргааш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мод тарих үндэсний өдрөөс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын гишүүд мод тарих юм байна. Энэ үеэр “Улсын Их Хурлын гишүүдийн төгөл” байгуулж байгааг танилцуулж, нээлт хийгдэнэ. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүдээс гадна …

  • 8 May

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг …

  • 8 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барилаа. Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ”Эрхэм Ерөнхийлөгч таныг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад …

  • 8 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской бараалхав

    Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской бараалхлаа. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц,экологийн яамны Гадаад хамтын …

  • 7 May

    Таван толгойгоос илүү “олон толгой”

    2012 оны сонгуулиар “ингэж” хэлж ялалт байгуулж гарч ирсэн нам бол Ардчилсан нам. Монголчууд улс төрийн тогоог олон жил барьж, хар буруу санаа өвөртлөөгүй “залуу намаа” дэмжсэн шиг дэмжинэ гэдгээ өнгөрсөн сонгуулиар харуулсан. Ард иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлнэ гэсэн уриатайгаар “олуулаа” гарч ирсэн Ардчилсан намынхан өнгөрсөн жилд “олуулаа” улсаа хувааж идээд, эдийн засгийг нь бүрэн сөхрүүлж дууслаа. …

  • 6 May

    Татвар төлөгчдөө дарамталж биш дэмжих ёстойг ”Шийдлийн цаг”-аар анхаарууллаа

    Лхагва гаригт бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцлоо. Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Энэ асуудалд “Шийдлийн цаг” анхаарлаа. Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын …

  • 6 May

    Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ажлын айлчлал хийхээр мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордов хэмээн ГХЯ-наас мэдээлэв.