Шар мэдээ

September, 2013

  • 24 September

    Хятадын Гирин мужид 22 метр өндөр Чингисийн хөшөө цогцолбор босч байна

    Хятадын Гирин мужийн “Сун юань” хотод Чингис хааны 160 тонн хүрлээр цутгаж хийсэн, 22 м өндөр хүрэл хөшөө бүхий “Чингис хааны үндэстний соёлын цэцэрлэгт хүрээлэн”-г барьж эхэлсэн байна.  Хамгийн сонирхолтой нь хөшөөг Оросын Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Даши Намдаков гэгч урласан гэнэ. Урд хойд хоёр хөрш маань ийнхүү нийлж бидний түүх соёлын бахархал болсон их эзэн Чингис хааны хөшөө …

  • 23 September

    Майли Сайрус хайраасаа болоод шаналж байна

    Майли Сайрусын экс найз залуу Лиам Хемсворт нь Мексикийн дуучин, жүжигчин Эйза Гонсалестай маш хурдан дотно харьцаа үүсгэсэнд дуучин Майли Сайрус цочирд оржээ. Тэр хоёрыг харьцаагаа таслаж буй гэх албан ёсны мэдээлэл дөнгөж гаруут л Лиам, Эйза нар автомашины зогсоол дээр үнсэлцэж буй гэрэл зураг олны хүртээл болжээ. Тэрээр хуучин найз залуугаа “түүнийг Эйзатай уулзалдаж байгаа гэдгийг мэдэж байсан” ч. …

  • 23 September

    С.Баярыг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хоригложээ

    Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” группын Ш.Батхүүгийн хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгтэй холбогдуулан хилээр гарахыг хориглосон гэнэ. Түүнийг хилээр гарахыг хориглосон нь “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авах болсонтой холбоотой аж. Мөн С.Баяр  УМБГ-т хэд хэдэн удаа дуудагдаж, мэдүүлэг өгсөн гэнэ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын бага хуралд оролцож, эх …

  • 23 September

    Эра төвийн багш Д.Солонго үнэн үг хэлснийхээ төлөө хэвтэрт ортлоо зодуулжээ

    “Эра” төвийн ганц сарнай гэгддэг тус төвийн багш  Д.Солонго Зайсангийн ойролцоо зодуулж, хүнд бэртсэн байна. Түүнийг зодсон хүн нь Монголд нөлөө бүхий хүний том хүү гэнэ. Угаас шулуун шударга зантай Д.Солонго тэр залууд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ төлөө зодуулжээ. Одоо загвар өмсөгч Д.Солонго бүсгүйн нүүр хүн танихийн аргагүй болсон бөгөөд битүү хавдартай байгаа гэнэ. …

  • 23 September

    Сагсуу С.Наранбат аавынхаа чихийг халууцуулсаар

    Аавынхаа чихийг халууцуулж ханадаггүй С.Наранбат бас л танхайрчээ. Тэрээр төрийн өмнө үүрэг хүлээсэн цагдаа гэлтгүй бүгдийг нь дорд үздэг нэгэн билээ. Тодруулбал, тэрээр саяхан хурд хэтрүүлэн давхиж яваад цагдаад баригджээ. Үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа  шаардлага тавих нь зүй ёсны хэрэг гэтэл С.Наранбат өнөө цагдааг хэл амаар доромжлоод зогсохгүй бүр буу тулгаж дарамталжээ. Эвдэрсэн ааштай түүнд буудуулахаас айсан замын цагдаа эцэстээ …

  • 21 September

    Соёлмаагийн шаардлагыг давж гарвал загварын ертөнцөд цахиур хагална

    Монголын загварын ертөнцийн акулуудын нэг, аливааг шулуухан хэлчихдэг этгээд дизайнер бол Н.Соёлмаа. Зөвхөн хар цагаан өнгөөр дагнан уран бүтээлээ тууриваж, өөрийнхөө хувцаслалтанд ч эл хэв шинжээ тусгаж чаддаг хэцүүхэн дизайнер маань загварын охидыг жинхэнэ чангалагч гэнэ шүү. Гэхдээ л Монголын загварын ертөнцөд цахиур хагалахыг хүссэн хэн боловч  нарийн, няхуур тооцоотой хатгатайн маш өндөр шаардлагыг давж гарах хэрэгтэй байдаг аж. Учир нь тэрээр …

  • 20 September

    Асашёорюү “Жиргээчид минь битгий худлаа жиргээд байгаарай”

    Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү ирэх жил ФИЛА буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Мөн  ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Японы иргэн Фүкүда Томиаки түүнийг дэмжихээ мэдэгдээд байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм. Харин  энэ талаар МЧБХЕ  Асашёорюү Давгадоржоос “таныг Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчид …

  • 20 September

    Мисс Б.Бадамцэцэгийн ухаангүй дурласан А.Шагай

    “Хэцүү анги” киноны Гэрлээ охины дүрээр олонд танигдаж улмаар “Мiss Mongolia-2010″ тэмцээний тэргүүн миссээр шалгарсан Б.Бадамцэцэг найз залуутай болоод тун чиг аз жаргалтай явна. Нэг хэсэг чинээлэг, хөгшин ивээн тэтгэгчээс машин бэлгэнд авсан, хайртай залуудаа хаягдаад гуниг гутралд автаад байгаа гэх дуулианы эзэн болж явсан бүсгүй маань одоо л нэг жинхэнэ хайраа олсон бололтой. Учир нь тэрээр өмнө найз залуутай эсэх …

  • 19 September

    Монголын топ 20 тэрбумтан

     Монгол улсын топ 20 тэрбумтаны жагсаалтыг “MCS”-ийн Ж.Оджаргал 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж, “Гачуурт”-ын Л.Чинбат 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр удаалж байна. Харин эдгээр топ 20 гэгдээд байгаа толгой баячуудын эгнээнд хоёрхон эмэгтэй тэрбумтан байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Туяа. Нөгөөх нь “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл. УИХ-ын гишүүн асан Д.Туяаг ГОК-ийн захирал агсан Ш.Отгонбилэгийн гэргий гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Анх хуруу …

  • 18 September

    Ц.Мөнхбаяр нарыг 10 жил хорих ялаар шийтгэх гэнэ

     “Гал үндэстэн” холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.  “Гал үндэстэн” холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ор­донд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг зав­даж төрийн алба хаагчид тө­дийгүй эн­гийн иргэдийг ч цочирдуулсан. Тэгвэл баттай эх сур­вал­жийн мэдээлж буй­гаар уг хэрэгт “Гал үндэс­тэн” холбооны 11 хүнийг саа­туулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн …

  • 17 September

    “Мөнхийн залуу” Э.Одгэрэл хүчтэй өрсөлдөгчтэй болжээ

     Монголын загварын тайзыг эзэгнэгч, “Мөнхийн залуу” тодотголтой топ Э.Одгэрэлийг өдийг хүртэл залуу сайхнаараа байгаа нууцыг хүн бүхэн мэдэхийг хүсдэг. Дөч хэдий нь гарсан ч 20 той бүсгүй шиг залуу харагддаг басхүү нялх хүүхдийнх шиг торгомсог зөөлөн арьстай тэрээр ёстой л эдийн дээдийг эдлэж, идээний дээдийг хүртэж явах хувьтай төрсөн гэлтэй. Тэгвэл топын маань “Мөнхийн залуу” гэх тодотголыг хүртэж магадгүй өөр …

  • 17 September

    Хэвлэлийнхэнийг бичих юмтай байлгадаг Жастин бибэрийн сенсаци тарисан зураг

    Сүүлийн үед гаж сонин үйлдэл хийж олныг гайхашруулж хэвлэлийнхэнийг бичих юмтай байлгаж буй дуучин Жастин бибэр  өнгөрөгч баасан гарагийн орой өөрийн instagram-аар кино сонирхогчдыг эргэлзээнд оруулах нэгэн зургийг дэлгэлээ. Тэрээр найруулагч “Zack Snyder”-ын Man of Steel киноны дараагийн анги гэж яригдаад байгаа “Batman vs. Superman” киноны зохиолыг гартаа барьж өөрийгөө авсан нь энэ байв. Түүнийг арай Робины дүрд тоглох юм …

  • 16 September

    Хайрандаа үнэнч явсан Леброн Жеймс хуримаа хийлээ

    АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Miami Heat” клубын тоглогч алдарт Леброн Жеймс өнгөрсөн бямба гарагт хуримаа хийсэн юм. Жеймсын эхнэрийг Бринсон Саванна гэдэг ба хосууд бүр дунд сургуульд сурч байх үеэсээ буюу 16 настайгаасаа болзож эхэлжээ. Тэрээр Саваннад 2012 оны өвөл гэрлэх санал тавьжээ. Тэрээр ийнхүү 16 наснаасаа хойш хайрандаа үнэнч явсаар хоёр хонгийн өмнө албан ёсны хуримаа хйилээ. Тэдний хурим …

  • 16 September

    Гамбууш “Play boy” сэтгүүлийн шинэ дугаарт зургаа авахуулна

     60 насыг зооглосон ч өөрийгөө залуухан мэтээр санаж, цовоо сэргэлэн явдаг Гамбууш буюу Ган-Од “Play Boy” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимэхээр болжээ. Монголдоо трансжендер болон ижил хүйстнүүдийн дуу хоолой болж, хаанаа ч хэний ч өмнө хэлэх гэснээ шулуухан хэлдэг тэрээр мөрөөдлөө биелүүлж бүрэн төгс эмэгтэй хүн болсон. Тэгвэл Ган-Од хагалгаанд орсноосоо хойш ийнхүү анх удаагаа сэтгүүлд гарахаад шийджээ. Сонирхуулахад, тэрээр …

  • 16 September

    “Гал үндэстэн”-ий жагсагчдаас тэсрэх бөмбөг, гар буу илрүүлжээ

     “Гал үндэстэн” холбооныхон ордон руу буудсаны улмаас төрийн ордонд онц байдал зарлан, хэнийг ч ордон руу нэвтрүүлэхгүй бас гаргахгүй байгаа билээ. Газар дээр онцгой байдлын ерөнхий газрын харьяа бүх байгууллагынхан, нийслэлийн түргэн тусламж, ЦЕГ-ын албан хаагчид ажиллаж байгаа юм. Тэгвэл саяхан жагсагчдад нэгжлэг хийн хоёр тэсрэх бөмбөг, гар буу болон АК зэрэг бууг  илрүүлсэн гэх баттай бус мэдээлэл ирээд байна. …