БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал – Орон нутагт” сэдвээр зохион байгуулна. Энэхүү аяныг тохиолдуулан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Даваасамба нар хэвлэлийн …
Tag Archives: байгаль орчин
September, 2015
-
11 September
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 21 аймгийн БОАЖГ-ын удирдлагуудтай цахим хурал хийнэ
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг албан ажлаа авсан даруйдаа Байгаль орчин, аялал жуулчлал гэсэн 2 том салбарын бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж байгаа салбарынхаа удирдлагуудтай цахим хурал хийж үүрэг даалгавар өглөө. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу 2015 онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай уялдуудан БОНХАЖЯ-аас энэхүү цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлын хүрээнд 2 үндсэн зорилгын хүрээнд …
-
7 September
Дэлхий дээрх модны нөөцийн 46 хувь нь устжээ
Иргэншил эхэлснээс хойш дэлхийн модны нөөцийн 46% нь үгүй болжээ. Мод хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Харин дэлхийн бөмбөрцөг дээрх мод, ургамлын нөөц хэр их вэ гэвэл тийм ч таатай дүн гарахгүй л болов уу. Саяхан “Nature” сэтгүүлийн мэдээлснээр дэлхий дээр өнөөдрийн байдлаар гурван триллион гаруй мод байгаа юм байна. Мөн жил бүр дэлхий дээр нийт 15 тэрбум …
July, 2015
-
22 July
Тим Көүп-ийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжиллөө
Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа БОНХАЖ-ын …
June, 2015
-
18 June
Үүлэнд нөлөөлж бороо оруулах хүсэлтийг дэмжив
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах хүсэлтийг Засгийн газрын ээлжит бус хурлаар дэмжив. Хаврын тариалалт өнгөрсөн 5 дугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1 мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал тариалж, нийт 486.6 мянган га-д …
March, 2015
-
20 March
Д.Басандорж: Усны бодлогын асуудлыг төр тоохгүй байна
Монголын байгаль орчны иргэний зөвлөл/МБОИЗ/, Монголын усны түншлэл ТББ-аас хамтран “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага”-ын талаар өнөөдөр МҮОНРТ-д мэдээлэл хийлээ. МБИОЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Басандорж, МБИОЗ-ын иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн нар алт эрдэнэс биш ус хамгийн үнэт эрдэнэ гэдгийг дахин дахин онцлоод усны талаар төр засгаас бодитой, дорвитой ажил хийхгүй байгаа талара шүүмжлэв. “Дэлхийн усны өдрийг жил бүрийн …
-
19 March
Ураны хайгуул, олборлолт, эерэг ба сөрөг үр дагаврын талаар хэлэлцлээ
Ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг түүний байгаль орчин, хүн малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах зорилготой семинар, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт Ази, Европын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, агентлагийн удирдлага, мэргэжлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторын эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалал, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, зарим аймаг сумдын удирдлага, малчдын …
-
18 March
Усны талаар эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт боллоо
“Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага” усны эрдэмтдийн чуулга уулзалт өнөөдөр ШУТИС-ын төв байрны хурлын танхимд боллоо. Тус уулзалтанд доктор Д.Доржсүрэн, Л.Жанчивдорж, Н.Батсүх, Д.Басандорж, И.Болормаа, С.Чулуунхуяг нар оролцов. Усны нөөц ба хэрэглээний өсөлтийн чиг хандлага, усны салбарт хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, Гидрогеологийн судалгааны ажлын үр дүн, ус хангамж, ус цэвэрлэгээний судалгааны ажлын үр дүн, усны эрүүл …
-
18 March
Ураны асуудлаар олон улсын эрдэмтэд зөвлөлдөнө
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн Монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг маргааш ХААИС-д зохион байгуулах гэж байна. Семинарын зорилго нь ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг, түүний байгаль орчин, хүн болон малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах юм. Мөн шинжлэх …
-
17 March
Монголчууд усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг
Дэлхийн усны өдөр 3 сарын 22-нд тохиодог билээ. “Ус тогтворшилтой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Эрдэнэ дрийлинг” ххк-ны хурлын тамхимд боллоо. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Монголын гидрогеологичдын холбооны төлөөллүүд оролцлоо. Өмнөд говийн бүсийн гедрогеологийн судалгааны үр дүн болон томоохон хэрэглэгчдийн усан хангамжийн …
-
2 March
“Сутай” хайрханыг улсын тусгай хамгаалалтад авчээ
Эртний домогт Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон Сутай хайрхан хэмээн өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх …
February, 2015
-
3 February
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж эхэлнэ
Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэ сарын 21-нд БОНХАЖЯ-наас “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагын үр дүнд сайдын тушаалаар дээрх …