Tag Archives: боловсрол

January, 2018

  • 31 January

    Сурагчдын амралтыг сунгахгүй 

    Өнгөрсөн сард  Засгийн газрын  ээлжит хуралдаанаар  ЕБС-ийн бүх сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэр гаргасан. Харин хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт орно. Иргэдийн дунд сурагчдын амралтыг дахин 7 хоногоор сунгасан гэх яриа гараад байгаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга “Яамнаас сурагчдын амралтыг дахин сунгасан гэсэн шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв.

  • 30 January

    Аялал жуулчлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана

      ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль нь “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Монголын аялал жуулчлалын салбарын төлөвшил, хөгжлийн асуудлууд” сэдвийн дор салбарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018.02.02-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгуулна. Хуралд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөллүүд оролцож …

  • 30 January

    Туркийн Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 2 дугаар сарын 5-аас 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно. Түгээмэл тавигддаг асуултууд – Бүртгэл …

  • 29 January

    Ховд, Өвөрхангай аймагт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөн эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Ховд, Өвөрхангай аймгуудад эхэллээ. Ховд аймгийн төвд болж буй зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцож байна. Зөвлөгөөнд аймгуудын багш нараас гадна БСШУСЯ, Монгол улсын …

  • 25 January

    “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн маргааш эхэлнэ

    “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц …

  • 25 January

    УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов

    Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр …

  • 22 January

    У.Хүрэлсүх:Боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө

    Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт, Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж …

  • 18 January

    Төрийн ордонд багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөлдөж эхэллээ

    “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. Улсын хоёрдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Боловсрол, …

  • 15 January

    Энэтхэгийн засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Энэтхэгийн Засгийн Газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлөөс ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэгт бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтаар Энэтхэгийн Засгийн Газрын тэтгэлэгийг Монгол оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд олгоно. ЭСХЗ Анагаах ухаан/Сувилахуйн ухаан болон загварын сургалтын тэтгэлэг олгодоггүй. 2018 оны 7-р сар хүртэл 18 жилийн турш сайн сурлагатай суралцаж буй …

  • 12 January

    Энэ онд зарлагдсан тэтгэлгүүд

    Гадаад Улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хүргэж байна. ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон …

  • 9 January

    Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ …

  • 5 January

    СӨБ-ын салбарынхан “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” уриан дор зөвлөлдөнө

    Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1,000 орчим хүн оролцох юм. Сурагчдын амралт эхэлсэн энэ үед салбарынхан нэгэн …

  • 5 January

    Унгар улсын ЗГ-ын тэтгэлгээр 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан …

December, 2017

  • 29 December

    Их бүтээн байгуулалтын компаниуд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны наадам  өчигдөр зохион байгуулагдлаа. Сургуулийн захирал Ч. Ганбилэг  улирч буй ондоо хийж бүтээсэн ажлаа дүгнэж , шинэ ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж, үг хэлэн шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв. Сурагчдын шинэ жилийн баярын арга хэмжээ инээд баяр хөөр хөгжлөөр дүүрэн байж  сурагчид уралдаан тэмцээнийхээ …

  • 29 December

    Анна Дамдинова Цендина “2017 оны шилдэг Монгол судлаач” шагнал хүртжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны “2017 оны шилдэг Монгол судлаач” шагналыг хүртсэн юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын …