“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч Ц.Энгүүн “Чи над шиг дурлаж чадах уу?” дууг “The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ тоглолтын үеэр үзэгч олноо толилуулсан юм. Тэгвэл түүний дуулсан хувилбарыг “Youtube”-д дөрвөн сая орчим хүн үзжээ. Ү.Хүрэлбаатарын үг, Д.Өлзий-Оршихын ая “Чи над шиг дурлаж чадах уу” дууг албан ёсны эрхтэйгээр студид бичсэн аудио хувилбараар хүргэж байна. Өнгөрсөн онд “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр …
Tag Archives: видео мэдээ
June, 2019
-
13 June
Видео: “Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ
Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна. “Бөртэ” хамтлаг нь үндэсний өв соёл, түүхийг хөгжмийн хэмнэлээр дамжуулан дэлхийн сонорт хүргэх. зорилгоор анх 1999 онд Герман улсад таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Тэгвэл тус …
-
10 June
Жүжигчин Ц. Цэрэнболдын тоглосон “Дүүлэн нисэх шонхор” киноны трейлер цацагдлаа
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард Украинд нээлтээ хийнэ. Тэгвэл тус киноны трейлер энэ сарын 6-ны өдөр цацагдлаа. “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан …
-
10 June
“Диваажинд хүрэх зам” киноны дуу цацагдаж эхэллээ
“Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтран бүтээсэн “Диваажинд хүрэх зам” уран сайхны киноны дуу болох ” Яг чам шиг найз” дууны клип энэ сарын 6-ны өдөр цацагдаж эхэллээ. Тус киноны нээлт өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кино театрт болсон билээ. Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны …
-
10 June
“Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар С.Сарнай тодорлоо
“Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаар өчигдөр /2019.06.09/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар загвар өмсөгч С.Сарнай тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр алдарт реппер Snoop Dogg-ын дүрд хувирч түүний The Next Episode & Drop It Like It’s Hotдууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм. Загвар өмсөгч С.Сарнай энэ …
-
3 June
Дуучин Ц.Энгүүний “Уучлалт гуйх гэж” дууны клип цацагдлаа
“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Уучлалт гуйх гэж” дууны клип цацагдлаа. Түүний анхны цомгийн сингл болох “Уучлалт гуйх гэж” дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм. Өнгөрсөн онд “The Voice of Mongolia” шоуны ялагч болсны дараа Ц.Энгүүн “Монгол Контент” ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран …
May, 2019
-
27 May
“The Hu” хамтлаг биллбордын жагсаалтыг тэргүүлж эхэллээ
Хүнд рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг Америкийн хамгийн нэр хүндтэй Billboard -ийн Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Ингэснээр Биллборд хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн Монгол Улсын анхны хамтлаг болж байгаа юм. The Hu хамтлаг Монгол үндэсний морин хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглан орчин үеийн рок урсгалаар дуулж байгаа нь гадаадын сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм. “Чонон сүлд”, “Yuve Yuve Yu”, зэрэг хоёр дуу нь YouTube цахим хуудаст байршсан даруйдаа тус бүрдээ …
-
24 May
“Тоp Line” хамтлагийн “Хязгааргүй” дууны клип цацагдаж эхэллээ
“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line” хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна. Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний …
-
23 May
Шинэ клип: Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ
“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Нөхөртөө өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Х. Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан “Солонгон ааштай …
-
22 May
Дуучин Ука, Thunder нар “Зөв тусгал“-д уриалав
Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл хүчирхийлэл хүүхэд хамгааллын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, Хүүхдийн сантай хамтран “Зөв тусгал” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь …
-
21 May
Дуучин Э.Чулуунчимэгийн “Гучин нас” дуу сонсогчдын хүртээл боллоо
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэгийн тав дахь цомог болох “Гучин нас” цомгийн нэрээр нэрлэгдсэн “Гучин нас” дуу энэ сарын 15-нд сонсогчдын хүртээл боллоо. “Гучин нас” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Д.Бердибек зохиож, дууны бичлэгийг “Limitless records”, Дүрс эвлүүлгийг “iRED studio” хийж гүйцэтгэжээ. “Гучин нас” дууны үг Хаврын салхинд хормой дэрвээд Хачин юмаа гучин насанд Харцны сайханд сэтгэл дэнслээд Халуухан …
-
20 May
Жүжигчин О.Энхтуулын охин реппер Mrs.М шинэ уран бүтээлээ гаргажээ
АНУ-ын “VIBE” хөгжмийн сэтгүүлийн “Urban Asia” хип хоп цомогт Жүжигчин О.Энтуулын том охин реппер Mrs.M-ийн “Tasty” дуу багтжээ. Ази тивд хип хоп урсгалаар уран бүтээл гаргадаг шинэ залуу дуучдыг дэмжих зорилготой энэ төсөлд хамрагдсан анхны Монгол уран бүтээлч болсон юм.”Tasty” дуунд Хонконгийн хөгжмийн продюсер Силверстрайк /Silverstrike/ ажиллаж, миксингийг “Pro Era” продакшны Nastee хийж гүйцэтгэжээ. Urban Asia хөгжмийн төсөл 2018 оны …
-
20 May
“Яг түүн шиг-4” шоуны гурав дахь дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо
“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группын албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгоод гурван улирал өнгөрсөн. Тэгвэл хүлээлт ихтэй байсан шоуны шинэ улирал тавдугаар сарын 5-наас үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Энэ удаа өмнөх гурван улирлын нэвтрүүлгийн 24 уран бүтээлчээс сонгогдсон найман шилдэг оролцогч өрсөлдөж буйгаараа онцлогтой. Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ үзэгчдийн …
-
15 May
Дуучин Ц.Сарнай байгаль хамгаалагч залуугийн гэр бүлд гал тогооны тавилга бэлэглэжээ
“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон найм дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь /2019.05.09/бэлэглэжээ. “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох хүсэлтээс ирүүлсэн иргэдээс шувуу судлаач, байгаль хамгаалагч Д. Мөнхжаргалын гэр бүлийг сонгосон …
-
14 May
“Диваажинд хүрэх зам” киноны нээлт энэ сарын 17-нд болно
Дэлхийн номер нэг ARRI камераар зураг авалтыг нь хийсэн анхны Монгол кино нээлтээ хийх гэж байна. “Mesmerism” продакшн, “BRB” ХХК , XMF-Хуур хөгжмийн наадам болон Монгол ТВ-ийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам” уран сайхны кино энэ сарын 17-нд Zaisan Hill-ийн Prime Cineplex кино театрт нээлтээ хийх гэж байна. Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны гол дүрд шинэ залуу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл