Tag Archives: гадаад мэдээ

July, 2016

  • 18 July

    BBC-ийн хэвлэлийн ажилтнууд Рио 2016 олимпийн наадмыг сурвалжлахаас татгалзжээ

    BBC-ийн хэвлэлийн ажилтнууд Бразилд болох Рио 2016 олимпийн наадмыг сурвалжлахаас татгалзжээ. Учир нь тэд Зика вирусын халдвар авахаас айж байгаа гэнэ. Хэд хэдэн сэтгүүлчид спортын сэтгүүлч Ричард Конваег дагаж эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. BBC телевиз бол Их Британи улсын хамгийн том бөгөөд шууд цацалт хийгддэг томоохон телевизүүдийн нэг юм. Тэдний энэ үйлдэл нь бусад хэвлэлийнхэнийг ч мөн айдаст автуулж байгаа …

  • 16 July

    Баярмэнд: Хятад Монголын эрдэмтэд хамтран Монголын нутгийн аялгууг судалсан бүтээл туурвиж байна

    Саяхан Өвөр Монголын Их Сургуулийн Монголыг судлах хүрээлэнгийн захирал Баярмэнд ХОУР-гийн сурвалжлагч Сарантуяад дэлгэрэнгүй ярилцлага өгч, Монгол Хятад хоёр орны соёлын солилцоо, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулсан байна. Улс орнуудын олон салбарын хамтын ажиллагааны хөгжилд хүмүүнлэгийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэж, бат бэх үндэс суурь тавьж өгдөг гэж Баярмэнд захирал ярьсан юм. Тэрээр Өвөр Монголын Их Сургуульд шинээр байгуулагдсан Монголыг …

  • 16 July

    Цэргийн эргэлт хийхээр оролдсон этгээдүүдийг хатуу шийтгэнэ гэв

    АНКАРА. /Anadolu/. Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “цэргийн эргэлт хийхийг оролдсон этгээдүүдэд эмх замбараагүй байдал үүсгэснийх нь төлөө хатуу хариуцлага тооцно. Турк “түрэмгийлэгчдэд” хэзээ ч бууж өгөхгүй” гэв. Истанбул хот дахь Ататуркийн нисэх онгоцны буудал дээр Ерөнхийлөгч Эрдоган телевизээр шууд мэдэгдэл хийхдээ “энэ бол урван тэрсэлсэн, үймээн самуун дэгдээх гэсэн хэрэг. Гэмт этгээдүүдэд урван тэрсэлнийх нь төлөө хатуу хариуцлага тооцно” гэлээ. …

  • 16 July

    Ли Кэчяны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна

    Ли Кэчяны Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт эргэлзэхгүй байна ХӨТ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Гао Шумао ХОУР-гийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа их хөгжлөө. Ялангуяа 2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр …

  • 16 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч эх орондоо урьжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансарид бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг манай улсад хүрэлцэн ирж, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж, шинэ шатанд гарсныг онцолсон юм. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн …

  • 16 July

    Туркт цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн тул Монголчуудыг болгоомжтой байхыг анхааруулав

    Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Турк Улсад ажиллаж, амьдарч, сурч буй Монголчуудад хандан анхааруулга хүргүүллээ. Анхааруулгад: Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байгаатай холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол  иргэддээ байхыг …

  • 8 July

    Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хулсны баавгай тэврэн зургаа авахуулжээ

    Гуравдугаар сард Америкт Доналд Трамп Бүгд найрамдах намаас ялалт байгуулан Ерөнхийлөгчид нэр дэвших болсноор америкчуудын Google-ээр “хэрхэн Канад руу шилжих вэ” гэсэн хайлт ихэсчээ. Түүнчлэн өнгөрсөн сард Их Британид болсон санал асуулгын дараа Их Британичууд ч гэсэн Google-с дээрхтэй адил асуултын хариуг хайж эхэлсэн аж. Google-ийн мэдээллийн албанаас хүмүүс Канадыг хамгийн тохиромжтой улс болгон харж байх шиг байна гэжээ. Америк, …

  • 8 July

    Леонардо Ди Каприо-ийн шинэ найз бүсгүй

    АНУ-ын жүжигчин, продюсер Леонардо  Ди Каприо  Лос-Анжелес хотод 1974 оны  11 сарын  11 нд  төржээ. Тэрээр Оскарын кино наадамд 4 удаа нэр дэвшиж, 2016 онд шилдэг эрэгтэй гол дүрээр Оскарын шагналын эзэн болсон билээ. Кино наадмын шагналаас:”Оскар” (2016) “Алтан бөмбөрцөг” (2005, 2014, 2016) “BAFTA” (2016) “Мөнгөн баавгай” (1997) тус тус шагнал хүртэж байсан билээ. Тэрээр шинэ найз бүсгүйтэй болжээ. Леонардо Ди Каприо-гийн …

  • 5 July

    Путин Обамад мэндчилгээ дэвшүүллээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин ерөнхийлөгч Барак Обамад тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээв. Уг мэндчилгээнд ОХУ болон АНУ-ын өмнөх эерэг харилцааг сэргээхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр захиандаа “Хоёр улсын хуулийн хүрээн дэх ашиг сонирхлыг хүндэтгэхийн сацуу, ард иргэдэд нааштайгаар олон улсын асуудлуудыг шийдвэрлэснээр ирснийг хоёр орны харилцааны түүх бидэнд харуулсан” гэв. Мөн “Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд хоёр орны хувьд хэлэлцээрийн …

  • 4 July

    И-мэйл хаягийн дуулиантай холбоотойгоор Х.Клинтоноос тодруулга авчээ

     АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоноос төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа яагаад ашиглаж байсныг нь Холбооны мөрдөн товчооны  /ХМТ/ мөрдөн шинжээчид асууж тодруулжээ. Асууж тодруулах үйл ажиллагаа Вашингтон хот дахь ХМТ-ны төв байранд 3 цаг 30 минут үргэлжилсэн байна. Барак Обамаг ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилийн хугацаанд Х.Клинтон төрийн нарийн бичгийн …

  • 4 July

    Нисгэгчгүй онгоцны цохилтод 116 энгийн иргэн өртөн амиа алджээ

    Пакистан, Йемен болон бусад газарт сэжиг бүхий террористуудад АНУ нисгэгчгүй нисэх онгоцноос цохилт өгөх ажиллагааны үеэр 116 хүртэлх тооны энгийн номхон иргэн амь үрэгдсэн гэж АНУ мэдэгдлээ. Ийм ажиллагаа явуулан энгийн номхон олон иргэний аминд хүрч байна гэж олон улс шүүмжлэх болсон тул амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн талаарх мэдээллийг Обамагийн засаг захиргаа анх удаагаа гаргалаа. АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал …

  • 2 July

    Хүнд сурталтнууд хөөрхий эмгэнийг хэлмэгдүүлэв

    Мексик улсын 117 настай иргэн төрсний гэрчилгээгээ авсныхаа хэдхэн цагийн дараа нас нөхцжээ. Тринидад Альварес Лира өндөр настнуудад олгодог тэтгэмжийг авахыг тулд төрсний гэрчилгээгээ авах гэж олон жил хүлээсэн гэнэ. Зургаадугаар сарын 30-нд Мексикийн Нийгмийн хамгааллын байгууллага 1898 онд төрсөн өндөр настанд “удаан жилийн түүхтэй” бичиг баримтыг нь олгохоор болсоноо мэдэгджээ. Гэвч харамсалтай нь “баярт” мэдээгээ сонссоныхоо дараахан эмгэний зүрх …

  • 1 July

    Хятадын хамгийн түргэн метро ажиллаж эхэллээ

    Хятадад өнөөгийн хамгийн түргэн хурдтай метро 28-нд Шэньжэн хотод туршилтын журмаар ажиллаж эхэллээ. Шэньжэн хотын 11 дүгээр номерын метроны замын нийт урт нь 51.9 км бөгөөд хотын төв болон онгоцны буудлыг холбон цагт 120 км хурдалж болох юм байна. Шэньжэн хотын 11 дүгээр номерын метро нийт 18 өртөөтэй, газар дор 14 өртөө, хөрсөн дээр 4 өртөөтэй юм байна. Хотын төвөөс …

  • 1 July

    Сомалид хурдны зам дээр тэсрэх бөмбөг дэлбэрчээ

    Сомалийн  нийслэлээс баруун зүгт 30 км-ын зайд орших Афгойе хотыг нийслэл Могадишо хоттой холбодог хурдны зам дээр дэлбэрэлт болсны улмаас зорчигч тээврийн автобусанд сууж явсан 20 орчим хүн амиа алдсан байна. Уг тэсрэх бөмбөг нь алсын удирдлагатай байсан болохыг дэлбэрэлт болсон газар ажиллаж байгаа цагдаагийн ажилтан баталжээ. Афгойе хотын орлогч дарга Абдуллахи Хассан хэлэхдээ “жижиг оврын автобус юу ч үгүй болгосон. Бидэнд маш том гарз хохирол учирлаа” гэж …

  • 1 July

    Хятадууд өөрсдийгөө өмөөрч реп дуу гаргажээ

    БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас өөрсдийнхөө тухай үнэнийг гадаадынханд хэлэхийг зорьсон нэгэн хип хоп дууг англи хэл дээр гаргаж, онлайнаар тараасан байна. “Энэ бол Хятад” хэмээх нэртэй эл дууг Коммунист намын Залуучуудын холбооноос тус улсын онлайн ертөнцийн томоохон орон зай болсон Вейбо бичил блогийн цахим хуудаст өчигдөр өглөө байрлуулснаас хойш нийт 40 гаруй мянган удаа шейрлэгдсэн байна. Уг дуу нь …