Загвар өмсөгчийн замналдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас өмсгөлийг толилуулж, тайзан дээгүүр алхаж байсан супермодель Наоми Кэмпбелл өөрийн бичсэн номондоо боломжтой байсан хэрнээ чухам яагаад Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болоогүйгээ өгүүлжээ. Хар арьст бүсгүйн дэндүү бардам зан дотуур хувцасны брэндийн загвар өмсөгч болоход нь саад болжээ. Энэ тухай Наоми “Тэд нар надад хангалттай хэмжээний мөнгө өгч чадахгүй байсан” гэж …
Tag Archives: гадаад мэдээ
April, 2016
-
27 April
Ажлаас халагдсан өшөөгөө ингэж авчээ
Оросын орон нутгийн агаарын тээврийн ЮТэйр компанийн ажилтан гэнэт ажлаасаа халагджээ. Дарга нартаа өс санасан ажилтан хариугаа авахаар шийдэж, Як-40 загварын нисэх онгоцыг нь газар ухагч хүнд механизмаар эвдсэн хэрэг гарч, онлайнаар нэг шуугиан дэгдээгээд байна. Халагдсан ажилтан экскаваторын шанагаар 6.6 сая долларын үнэтэй гурван хөдөлгүүрт онгоцыг нисгэгчийн бүхээгийн хэсгээр нь хувааж орхисон байна. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=G2Q_rnDDJ9c#t=0 Эх сурвалж: Facebook
-
27 April
Барилгын гэрээгээ булаалдаж булльдозероор зодолджээ
Хятадын Хебей мужийн бүтээн байгуулалтын дагуу барилгын тендер авахаар өрсөлдсөн хоёр барилгын компани муудалцаж, нударга зөрүүлжээ. Тэгэхдээ тэд гараараа биш барилгын булльдозероор нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцсан байна. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=CYIOL00q8lc#t=0
-
27 April
12 настай охинд үр хөндөхийг зөвшөөрчээ
Австралийн Квинслендийн дээд шүүхээс Рокхемптоны иргэн 12 настай охинд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн байна. Охин өөрийнхөө үеийн хүүгээс жирэмсэн болсноо аав ээждээ хэлж, үр хөндөхийг удаа дараа оролдсон боловч чадаагүй тул хууль хяналтынханд хандаж, зөвшөөрөл хүсчээ. Квинсленд мужид 22 хүртэлх долоо хоногтой ургийг хөндөхийг зөвшөөрдөг юм. Гэхдээ тухайн эмэгтэйн тээж буй ураг эхийнхээ эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлөхүйц бол гэсэн шаардлагыг …
-
27 April
Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ
Умард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас …
-
27 April
Дүрвэгсэд Грекийн сайд руу довтлов
Грекийн Лесбос /Lesbos/ арал дээр шилжин суурьшигчид довтолжээ. Тэд Грек шилжин суурьших бодлогын сайд Яннис Музаласыг чулуу болон шилээ шидэж дайрсан тухай РИА Новости мэдээлсэн байна. Шилжин суурьшигчид хуаранд нөхцөл байдал хүнд байгаад түүнчлэн тэднийг Турк руу илгээх болно гэсэнд нь сэтгэл хангалуун бус байгаа аж. Энэ бүхнээ тэд Грекийн сайдад илэрхийлжээ. Харин тэр хурдан ухарч зугтаажээ. Энэ бүс нутагт …
-
27 April
Чернобыль 30 жилийн дараа
Одоогоос яг 30 жилийн өмнө, 1986 оны 4 дүгээр сарын 26-нд В.И.Лениний нэрэмжит “Чернобылийн атомын цахилгаан станц”-д осол гарч, хүн төрлөхтний түүхэнд гарч байгаагүй цөмийн осол болсон юм. Атомын станцыг барих ажил 1970 оноос эхлэн, долоо жилийн дараа эхний реакторыг ашиглалтад оруулжээ. Харин 1983 он гэхэд тус станцын 4 реактор нийт Украйны хэрэглээний элчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байв. Өнөөдөр …
-
26 April
Британийн эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалдлаа
Их Британийн эмч нар ажил хаяснаас нийтдээ 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Залуу эмч нар, ялангуяа Британийн эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн авахгүй байжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй …
-
26 April
АНУ-д амиа хорлох явдал ихэсчээ
Америкийн эрдэмтэд тун таагүй статистик мэдээлэл гаргасан байна. Сүүлийн 15 жилд АНУ-д амиа хорлох явдал бараг дөрөвний нэг буюу 24 хувиар өссөн гэжээ. 2000-2006 онд АНУ-д амиа хорлох явдал хүн амын нэг хувь байсан бол 2006-2014 онд хоёр хувь болж жилээс жилд өсч байна гэж тооцсон байна. Америкт 10-74 насны хүмүүс амиа хорлож байна гэж энд тэмдэглэжээ. Ялангуяа 10-14 насны …
-
26 April
Пестицидтэй хүнс хэрэглэсэн 24 хүн амиа алджээ
Пакистан улсад ладду нэртэй амттан идсэнээс болж 24 хүн нас барж, хэдэн арван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Ладду нь гурил болон чихрээр хийдэг бөмбөлөг хэлбэртэй амттан юм байна. Пакистаны иргэн Умер Хаятын ач хүүгийнхээ төрсөн өдрийн баярт зориулан худалдаж авсан ладду пестицид буюу хортон шавж устгагч химийн бодистой байсан нь ийнхүү 24 хүний аминд хүрчээ.Одоогоор Умер …
-
26 April
70 мянган долларын орлоготой гуйлгачин баригдав
Арабын Нэгдсэн Эмират Улсад сарын 70 мянган долларын орлоготой нэгэн гуйлгачин саатуулагджээ. Цагдаа нарын өгүүлснээр бол гуйлга гуйх нь тус улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зүйл юм. Энэ удаа ээлжит мэргэжлийн гуйлгачин Дубай хотод саатуулагдсан байна. Гадаадын иргэн тэр хүн тус улсын гудамжуудаар явж сардаа 70 мянган доллар олдог байжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг амралтын өдрүүдээр олдог аж. Сүм дугана, олон …
-
25 April
“Үхсэн” эхнэрээ зурагтаар харжээ
2014 онд эхнэр нь зам тээврийн осолд орж таалал төгссөн хэмээн бодож байсан Марокко Улсын иргэн Абрах Мохаммед телевизийн нэгэн шоуны үеэр талийгаач эхнэрээ хараад мэл гайхсан гэнэ. Хоёр жилийн өмнө Касабланка хотын эмнэлэгт маш хүнд байдалтай нэгэн эмэгтэйг авчирсан аж. Эмч нар түүний гэр бүлд эмэгтэй амь гарахгүй л болов уу гэдгийг хэлээд ямар ч тохиолдолд эмчилгээний төлбөрийг хийх …
-
25 April
Авто замын уулзвар цөмөрчээ
Хятадын төв телевиз тус улсад саяхан авто замын томоохон уулзвар цөмөрсөн тухай мэдээлж, үүнтэй холбоотой дүрс бичлэгийг цацлаа. Энэ бичлэг өнгөрсөн пүрэв гарагт авто замын хажууд байрлуулсан ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна. Цөмрөлт болсон газар нь тус улсын Жөжян мужийн Ханжоу хот дахь томоохон замын уулзвар юм байна. Бичлэгээс замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байх явцад замд цууралт үүсч, улмаар доош …
-
25 April
Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоох болзол зарлалаа
АНУ хэрвээ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзвал цөмийн туршилтаа зогсооход бэлэн хэмээн БНАСАУ мэдэгджээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ен ярьсан хэмээн Associated Press мэдээллээ. Өмнө нь Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийхэд бэлэн байгаагаа зарласан. Ийм нөхцөл байдал үүссэн учир шалтгаан нь АНУ болон Өмнөд Солонгосын цэрэг Хойд Солонгосын хилийн бүс нутагт цэргийн сургуулилт хийсэнтэй …
-
25 April
Энэ өдөр дэлхийн түүхэнд
1940-Америкийн жүжигчин Аль Пачино, 1946-Оросын улстөрч Владимир Жириновский, 1969-Америкийн жүжигчин Рене Зеллвегер нар мэндэлжээ. 1644-Манжийн цэрэг Бээжинг эзэлж Мин улсыг мөхөөсөн байна. 1660-Английн засгийн эрхийг Стюартын угсааныхан барих болов 1719- Даниэль Дефогийн алдарт зохиол “Робинзон Крузо” Лондон хотноо худалдаанд гарчээ. 1867-Токио хот гадаадын худалдаачдад нээлттэй болжээ. 1901-Нью-Йорк хотод автомашины дугаар ашиглаж эхлэв. 1945-Ром хотыг фашистуудаас чөлөөлжээ. 1953-Жеймс Уотсон ДНХ-ийн бүтцийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл