Tag Archives: гадаад мэдээ

August, 2015

  • 31 August

    Хархнууд дөнгөж төрсөн нярайг иджээ

    Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Андхра-Прадеш мужид нэгэн хүү мэндэлжээ. Уг хүү төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байсан учраас түүнийг Гунтура дахь нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 20-ны өдөр түүнд мэс ажилбар хийсэн бөгөөд инкубаторт хийсэн аж. Гэтэл долоо хоногийн дараа эцэг, эхэд нь бяцхан хүү нь нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн захиргаа хүү мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс болж таалал төгссөн хэмээн …

  • 28 August

    Нацистуудын гэр бүлд хар хүүхэд мэндлэв

    Охайо мужийн Молли Крэм гэдэг залуу ээж Чикаго хотын үр шилжүүлэн суулгах төвийг шүүхэд өгөх юм уу галдан шатаах бодолтой байгаа гэнэ шүү. Учир юунд вэ гэвэл, уг төвийн ажилтнууд “багахан” хэмжээний алдаа гарган түүнд хар арьстан эрийн үрийн шингэнийг суулгачихсан аж. Гэтэл тэр эмэгтэй өөрийн нөхөр шиг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист нэгэн гэнэ. “Одоо би яаж манай хөдөлгөөний …

  • 28 August

    YouTube Gaming ажиллаж эхэллээ

    Анх E3 үзэсгэлэнд танилцуулж байсан YouTube Gaming вэб хуудас энэ зуны туршид хөгжүүлэлтэнд байсан бөгөөд өнөөдөр бүх улс орны интернэтийн сүлжээнд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэллээ. Энэхүү вэб сайт нь цахим спортыг сонирхогч болон сонирхож буй мянган мянган залуусыг нэгтгэсэн хамгийн том сүлжээ болж байгаа юм. Та вэбээр дамжуулан тоглоомын талаарх мэдээлэл авах, бусад тоглогчдын бичлэг болон шууд дамжуулалтыг …

  • 27 August

    Тяньжин дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилжээ

    Хятадын цагаа нар Тяньжинд болсон дэлбэрэлтийн хэрэгт 12 хүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Химийн бодис хадгалах агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас 139 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Түүнчлэн аюултай дэлбэрэлтийн дараа орон нутгийн 3500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд  “Tianjin International Ruihai Logistics” компанийн захирал Ю Шүвэй, орлогч Дун Шесуан болон гурван ахлах …

  • 27 August

    Хот пот рестораны зөөгч үйлчлүүлэгч рүү санаатайгаар халуун ус асгажээ

    Зүүн Хятадын Жежянг мужийн Вэнзоу хот пот рестораны зөөгч энэ сарын 24ны өдөр үйлчлүүлэгч эмэгтэй рүү халуун буцалсан ус асгажээ. Тэрээр хоолны савны хагасаар халуун буцалсан ус авч үйлчлүүлэгч эмэгтэйн нуруу руу асгасан аж. Үүнийг утсан дээрээ бичлэг хийж авсан  үйлчлүүлэгч интернетэд бичлэгийг тараасан ба тэр даруй маш олон хүний анхаарлыг татсан байна. 18 настай Зу гэх зөөгч хэргийг үйлдсэнийхээ дараа рестораныг …

  • 27 August

    Сэтгүүлч зураглаач хоёрыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ /бичлэг/

    АНУ-ын Виржиниа хотод шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёрыг буудан хөнөөжээ. Сэжигтэн болох Брайс Виллиамс /ажилчдын дууддаг байсан нэр/ нь уг сэтгүүлчдийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн мөн өөрийнх нь ажлаас гарах болсон шалтгаан гэж үзэн ийнхүү хөнөөсөн байна. Брайс болон хөнөөгдсөн сэтгүүлч нь  WDBJ7 ажилладаг байсан аж. Брайс ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа цагдаагийн …

  • 26 August

    Авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлнэ

    Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан, Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүн багтаж байгаа аж. Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсны 1938 нь авлигын …

  • 26 August

    Их Британи: Мэндэлж буй 1000 хүүхэд тутмын ес нь зүрхний гажигтай төрж байна

    Судлаачдын үзэж буйгаар хэрэв жирэмсэн эмэгтэй эрүүл хоолны дэглэм баримтлах аваас ургийн зүрхний өвчлөлийг бууруулж чадна гэж үзэж байна. АНУ-д 19 мянган эмэгтэйд хийсэн судалгаагаар уг дүгнэлтэнд хүрчээ. Эрүүл хооллолт гэдэгт шинэхэн загас, жимс ногоо болон самрын төрөл багтдаг. Ургийн хөгжил болон нуруу нугасны дутуу хөгжлөөс сэргийлж фолийн хүчил болон яс, шүдний ургалтанд сайнаар нөлөөлөх D витаминыг жирэмсэн эмэгтэйд зөвлөдөг. …

  • 26 August

    АНУ-ын визийн асуудал хариуцаж байсан ажилтан ял авчээ

    Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Прокуроруудын үзэж байснаар Шестак нь …

  • 26 August

    Авлигын улмаас Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан Бразилчууд жагсав

    Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ. “Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал …

  • 26 August

    Хоёр настай охины цогцосыг байшингийнх нь дээврээс олжээ

    Охиноо алга болсоноос хоёр цагийн дараа түүний цогцсыг дээврийн хөндийгөөсөө олсон байна. Түүнийг аав нь олсон бөгөөд маш их цочирджээ. АНУ-ын Викториа мужийн зүүн хойд хэсэгт байрлах Орам Мидура дүүрэгт байрлах гэрээсээ 3 цаг 15 минутад охиноо алдсан мэдээллийг өгсөн байна. Цагдаагийн ажилтан ирж мэдүүлэг аван эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэний дараа 5,30 минутын үед охины цогцосыг дээврийн хөндийгөөс олсон аж. …

  • 26 August

    80 настай ахмад дайчдын мөрөөдлийг биелүүлж өгчээ

    Жежян мужийн Багшийн их сургуулийн оюутнуудын тусламжтайгаар 80 гаруй настай дөрвөн хосын хуримын зургийг авч өгчээ. Ингэж зураг авхуулах нь эдгээр настнуудын мөрөөдөл байсан юм. Тэдний зургыг 2015 оны 8 сарын дундуур авсан байна. Эдгээр дөрвөн хос нь Японы түрэмгийллийг эсэргүүцэж байсан, Хятадын ардын дайн, чөлөөлөх дайн болон АНУ-ын түрэмгийлэл, Солонгосыг эсэргүүцэх хөдөлгөөнд оролцож байсан аж. Жежян Багшийн их сургуулийн …

  • 26 August

    1.5 сая долларын үнэтэй гайхалтай зургыг 12 настай хүү гэмтээжээ

    Тайваний Тайпей хотод маш азгүй гэмээр нэгэн осол болжээ. Үзэсгэлэн үзэж явсан 12 настай сурагч санаандгүй байдлаар бүдэрсэн байна. Тэрээр бүдрэхдээ урлагийн гайхалтай бүтээл болох Да Винчигийн 1,5 сая долларын үнэтэй зургийг гэмтээжээ. Түүнийг үзэсгэлэнгийн дотор байрлах нууц камераар шүүж байж барьсан байна. Золгүй байдлаар зургийг гэмтээсэн ч энэ нь маш үнэтэй бүтээл тул даатгалаар сэргээх мөнгийг нь нөхөн гаргаж …

  • 26 August

    Европын хамгийн том зоос нэг сая еврогийн үнэтэй

    Европ тивийн хамгийн том алтан зоос 11 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр Германы нийслэл Берлин хотод иржээ. Уг зоосыг үнэт металлын дилер болох Pro Aurum компанийн Берлин дэх төв байранд очиж үзэх боломжтой. Алтан зоосыг “Биг Фил” гэдэг бөгөөд жин нь 31 килограмм аж. Тойргийн хэмжээ нь 37 сантиметр гэнэ. Зоосны нүүрэн талд Венийн филармонийн Алтан танхимд байрладаг орган хөгжмүүд дүрслэгдсэн …

  • 24 August

    Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

    Хятад дахин химийн үйлдвэр дэлбэрсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Тодруулбал Хятадын зүүн бүс нутгийн Шаньдун мужид өнгөрсөн бямба гаригт химийн үйлдвэр дэлбэрч 9 хүн гэмтсэн байна. Тус мужийн Зыбо хотод байрлах химийн үйлдвэрийн агуулахад гал гарсан байна. Энэхүү химийн бодис дэлбэрсэн явдал хоёр дахь удаагаа болж байгаа явдал юм. Энэ сарын 12-нд Тяньжин хотын химийн бодис хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болсны уршгаар …