Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байна. ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН -2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт, -06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн …
Tag Archives: зөвлөгөө
October, 2020
September, 2020
-
28 September
Б.Дугархүү: Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээнээс болж өвчлөх магадлал ихэссэн
“Ай ёо доктор буюу Б.Дугархүүтэй ярилцлаа. -Нойр гэж чухам юу байдаг юм бэ. Энэ талаар тайлбар өгөхгүй юү? -Нойр гэдэг зүйл шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт гэж үздэг. Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд нойрны эхэн үе, дунд үе, гүн үе, сэрэх үе гэж хуваагдана. Хүн гэрэлтэй орчинд унтвал мэдрэлийн системүүд бүрэн амарч чаддаггүй шүү дээ. Физиологийн үйл явцаар …
-
18 September
Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж
Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү …
-
18 September
Хоолны дэглэм сахихад гаргадаг долоон том алдаа
Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа бага илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй илчлэгийнхээ …
-
18 September
Бүсгүй таныг төгс харагдуулах 10 “поз”
Холливудын оддыг зургаа авахуулахдаа хэрхэн “поз” авах вэ гэдгийг нь мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэдгээр мэргэжилтнүүдийн зөвлөж буй бүсгүй таныг бие галбирын хувьд төгс харагдуулах шалгарсан 10 “поз”-ыг хүргэж байна. Анжелина зогсолт Алдарт жүжигчин Анжелина Жолигийн үндсэн поз. Дараах байдлаар зогсож, бага зэрэг инээмсэглэнэ. Хэрэв таны хувцас жигд өнгөтэй биш, нуруу намхан бол энэ позыг бүү ашиглаарай. Хоёр гар ташаанд Энэ нь …
-
14 September
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс …
-
14 September
Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ
Хүйтний улиралд амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий. Тухайлбал гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу …
-
10 September
Бага насны хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж”
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар …
August, 2020
-
25 August
З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг
– МЭДЭЭЖ АСАР ОЛОН УХАГДАХУУН ХӨНДӨГДӨХ Ч ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЕКС ЮМ- МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах …
-
14 August
Б.Баяр:Нярай хүүхдийг памперстай олон цаг байлгавал бөгсөн хэсгээр нь хатиг гардаг
“La Salute” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяртай хатиг, буглааны талаар ярилцлаа. -Хатиг буглааны үүсч байгаа гол шалтгаан нь дархлаа сулрах, чанаргүй хоол хүнс, амин дэмийн дутагдал гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл үүнээс өөр хатиг буглаа гарах шалтгаан бий юү? -Мэдээж тус өвчний тухай ярихын тулд хатигны талаарх ерөнхий ойлголтыг хүргэх нь зөв болов уу. Хатиг нь тодорхой нянгаар үүсгэгддэг арьсны …
-
14 August
Үсээ будахдаа гаргадаг түгээмэл алдаанууд
Бүсгүйчүүд бид хэдийгээр үсээ будах талаар мэддэг ч гэлээ дараах түгээмэл алдаануудыг гаргасаар байдаг. 1. Даахирсан эсвэл бохир үсэн дээр будах Хэт их тослог, бохир үсийг будахаасаа өмнө заавал угааж байгаарай. Эс тэгвэл үс шууд гэмтэх магадлалтай. Мөн будахын өмнө үс бага зэрэг чийгтэй байх ёстой шүү. 2. Будахаасаа өмнө үсэндээ ангижруулагч түрхэх Үсээ будахын өмнөх хэдэн цагт ангижруулагч бүү түрх. …
-
14 August
Үс арчилгаанд гаргадаг түгээмэл алдаанууд
1. Шампунийн буруу сонголт Сайхан үстэй байхын тулд зөв шампунь сонгож авах хэрэгтэй. Таны үсний төрөл энэхүү сонголтонд нөлөөлнө. Буруу сонгосон шампунь таны үсийг бүр л алж орхино шүү. 2. Байнга эсвэл цөөхөн угаах Үсээ хэдэн удаа угаах вэ гэдгийг өөрийнхөө үсний төрөл болон усны чанараас шалтгаалан тодорхойлно. Хэрвээ тослог ихтэй үстэй бол 1-2 хоногт нэг удаа угаавал зүгээр. 3. Шампуниа …
-
14 August
Өглөө боссоны дараа гаргадаг түгээмэл алдаа
АНУ-ын “Эрүүл мэнд”сэтгүүлд бичсэнээр өглөө босоод доорх таван зүйлийг хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ. Өглөөний нарнаас хоцрох АНУ-ын (Northwestern University (Feinberg)) –ийн судалгаагаар өглөөний нар хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Өглөөний наранд биеэ ээдэг хүмүүс, үдийн 12 цагийн сүүлээр наранд биеэ ээдэг хүмүүстэй харьцуулахад биеийн жин, дархлаа илүү байдаг аж. Ус уухгүй байх АНУ-ын (University of …
-
14 August
Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ
Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой. Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ. Бүх хүмүүст …
-
13 August
Ундаа, зайрмаг, чихэр зэргийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдэд зориулан бүтээсэн видео зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдүүд та бүхэн чихэр, зайрмаг, ундаа, усаа ам дамжуулан хэрэглэхгүй байж, гараа сайтар савандаж угааж байгаарай.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл