Цагаан хоол нь хувь хүний эрүүл мэндээс эхлээд эх дэлхийн оршин тогтнолд үзүүлэх ач тустай. Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд:Долоо хоногт цагаан хоол идэх өдрийн тоог календарь дээрээ тэмдэглээрэй. Эдгээр өдрүүдэд цагаан хоол хэрэглэхээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй. -Өөрийн идэх дуртай, хийж чадах цагаан хоолны жагсаалт гаргаарай. – Хэрэв та сайхан амттай цагаан хоол хийж …
Tag Archives: зөвлөгөө
November, 2019
-
15 November
Гэрийн нөхцөлд үсээ зөв будаж чаддаг уу?
Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна. Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй. Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй. Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн …
-
13 November
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь …
-
12 November
Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа
Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм. Оюутнууд хооллолтын байдалдаа …
-
12 November
Сэтгэлийн шархыг анагаах энгийн гурван арга
– Сэтгэл зүйч зөвлөж байна – СЭТГЭЛ ХАРАГДАХГҮЙ Ч МАШ ИХ ӨВДӨЛТ ШАРХЫГ ТЭЭЖ БАЙДАГ Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу. Эдгээр мэдрэмж таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвх санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд …
-
4 November
Өвлийн улиралд хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байх буюу өвөлжих арга
Өвлийн улирал хаяанд ирж байна. Гурван сар үргэлжлэх хүйтний энэ үеэр хүүхэд багачууд маань ханиад томуу тусах нь ихэсдэг. Тэгвэл эцэг, эхчүүд сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашиглаж, хүүхдүүдийнхээ дархлааг хамгаалах талаар ямар том алхам хийх боломжтой талаар “Сэтгэл зүйн булан”-гаараа хүргэснээ сийрүүлж байна. Хүүхэд хэмээх үеийн гол онцлог хэрэгцээ нь энэ үедээ хүн Хөдөлгөөний ур чадваруудыг өөртөө бий болгох Уураг тархины буюу …
October, 2019
-
26 October
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд: Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг …
-
24 October
Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай
Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх …
-
24 October
Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг
Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, …
-
19 October
Илүүдэл жингээ түргэн хугацаанд хасах 10 арга
1. Ус байнга уу, зарим үед цай уу Ус илчлэггүй тул турахыг хүсэж буй хүн бүрийн уух ёстой цор ганц ундаа. Ус мөн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог дэмжиж өгдөг учир жин хасахад тусалдаг. Байнга ус уухад хэтэрхий амтгүй санагдаж байвал зарим үед бүлээн цай ууж болно. Ногоон болон хар цай аль аль нь антиоксидант, полифенолоор баялаг тул илүүдэл жинтэй хүмүүс …
-
3 October
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх …
September, 2019
-
21 September
Видео: Жирэмсний үеийн хаван буулгах жор
Gamma-ын эрүүл амьдралын дасгалжуулагч, олон улсын хоол зүйч, “Mongolian secret to a slim waist”) бест селлер номын зохиолч С.Буянтогтохын зөвлөж буй жирэмсний үеийн хаван буулгах жорыг хүргэж байна.
-
21 September
Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж
Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …
-
14 September
Аминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна
Хүний биеийн бодисын солилцоонд витамины үүрэг янз бүр байдаг ажээ. Тухайлбал С витамин нь уургийн нийлүүлэлтийг сайжруулж бие организмын дархлааг дээшлүүлдэг. Харин витамин Е нь бэлгийн боловсролын процесст оролцдог. Витамин хэрэгтэй эсэх талаар зарим эрдэмтэд маргадаг. Гэвч аль нэг витамины дутагдал нь бие организмд зарим нэг өвчин, зовиур авчирдаг болох нь тогтоогджээ. Витамин дутагдахад биед ямар өөрчлөлт гардаг вэ? – …
-
12 September
Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг
Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг байна. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч (resorption), шинэ эрдсээр солигдож (formation) тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс хэврэгшиж хугарах эрсдэл нэмэгдэнэ. Цэвэршилтийн үед ясны ресорбци нь шинээр төлжих процессоос 2-3 …