Tag Archives: мэдээ мэдээлэл

February, 2019

  • 25 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11.00 цагт “Туушин” зочид буудалд “Эрх чөлөө хөдөлгөөн”-өөс "Эрх чөлөөний дуудлага" үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 91114192, 89004192

  • 21 February

    “60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар-нийслэл

    УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан”  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга …

  • 20 February

    С. Мөнхчулуун Нийслэлийн намын бүлгээ хоёр хуваажээ

    Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор Монголын нийгэмд гацаад байсан олон асуудлуудыг ил болгохоор зорьж яваа. Иргэдэд тэгш бус боломж олгон, өөрсдөө хуваан идэж уудаг, өөрсдийгөө хууль хяналтын байгууллагуудаар хамгаалуулдаг МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх тэмцэл нь өнөөдрийн улс төрийн гол өрнөл. Гэтэл С.Мөнхчулуун намаа ахин хагалан бутаргаж, шинэ МАНАН бүлэглэлийг НИЙСЛЭЛ …

  • 20 February

    Нийслэлийн шинэ МАНАН

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нар МАН-н гишүүн биш болоод 1 хоногийн нүүрийг үзлээ. Иргэд энэхүү мэдээг МАН шударга бус, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож эхэллээ хэмээн харж байхад 60 тэрбумынхан нийгмийн төлбөрт сүлжээгээ ашиглан элдвийг бичиж эхэлжээ.  60 тэрбумын схемийг зуран тухайн үеийн Намын Даргадаа танилцуулж байсан Ц.Сандуйг намын гишүүд нь ч олон нийт ч намаас хөөх ёстой хэмээн үзэж байсан. Харин С.Мөнхчулуун 60 тэрбумын Ц.Сандуйтай …

  • 2 February

    МАН-ын Удирдах Зөвлөл Л.Оюун-Эрэнийг ЗГХЭГ-ын даргад дэмжлээ

    МАН-ын Удирдах  зөвлөл хуралдаж ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Монгол Ардын Намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гол асуудлыг хариуцдаг Хэрэг эрхлэх газар эзгүй байж болохгүй, Ерөнхий сайдын гол тулах хүн нь Ерөнхий сайдын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж чадах хүн байх ёстой гэж үзэн намынхаа Удирдах зөвлөлд нэрийг нь оруулсан байна. Тодруулбал  Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг сүүлийн үед олон түмний дунд орж …

January, 2019

  • 30 January

    Өмгөөлөгчдийн холбоо 300 сая төгрөгийн өрөө төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “Унах” бололтой

    Өмгөөллийн тухай хууль батлах тухай яриа ид яригдаж буй энэ цаг үед Өмгөөлөгчдийн холбооны талаарх таагүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас …

  • 28 January

    ”Мөнх ундрам хүнс” ХХК ГРАНПРИ шагнал хүртлээ

    Дархан-Уул аймагт уламжлал болгон 21 дэх жилдээ зохион байгуулсан “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд “Мөнх ундрам хүнс” ХХК амжилттай оролцож,””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”” шагналын эзэн болсон байна. Тус компанийн зүгээс баг хамт олон, хэрэглэгчдэдээ дараах талархлыг илэрхийллээ.  “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ””-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул …

  • 21 January

    Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй

    Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгөөр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендерт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй. Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу  концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт  нар …

  • 21 January

    Баянзүрх дүүрэгт ИТХ-ын дахин сонгууль болно

    Өнгөрсөн 2016 онд болсон БЗД-ийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар АН-ын нэр бүхий долоон нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараасан хэрэг гарсан. Энэхүү хэргийг БЗД-ийн анхан болон давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон юм. Энэ талаар МАН, БНН, МНН, МКНамууд хамтран мэдээлэл хийлээ.  Шүүхийн шийдвэрийг хянах явцад АН-аас нэр дэвшсэн таван төлөөлөгчийг сонгуулийн хууль болон түүний эрх бүхий этгээдийн эрхийг зөрчсөн болохыг тогтоожээ. Харин …

  • 10 January

    Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд таны хүч хэрэгтэй

    Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа “өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд  Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг “мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга  юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа  харуулсан юм. Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг  эрх …

  • 9 January

    МАНАН-гийн эсрэг маргааш бүх нийтээрээ жагсана

    Парламентыг чадамжгүй болгосон УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний тэмцэл үргэлжилсээр байна. Тэд маргааш төв талбайд хоёр дахь удаагийн “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-аа улс орон даяар хийж тэмцлийн хэлбэрээ өлсөж үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Үндсэндээ бол өнөөдөр Монголын улс төрийн тогтолцоо МАНАН-гийн суурь болж ард түмэн өмчөө эзэмших эрхгүй нийгэмд амьдарч байна. …

December, 2018

  • 28 December

    “Талын домог” флашмоб Шанхайд цацагдлаа

    Шанхай хотын метронд хийсэн монгол ардын урлаг орчин үеийн хэмнэлтэй хосолсон флаш моб үзүүлбэр Хятадын нийгмийн сүлжээнд цацагдаж эхэлжээ. Тэрхүү бичлэг нь “Очир Дагинас” ХХК-ийн dryage буюу агааргүй орчинд 1 кг махыг 400 гр болтол хатааж хийдэг герман технологиор Хятадын зах зээлд зориулан хийсэн органик хиамны “ТАЛЫН ДОМОГ” брэндийн реклам юм байна. “Талын домог” нэр нь Хятад ханзаар “Үржил шимт …

  • 28 December

    Монголчууд жагсах эрхээ эдэлж сурч байна…

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг өчигдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өчигдөр болсон жагсаалын 10 сайн зүйлийг хүргэж хүргэж байна. 1. ЭРҮҮЛ ЖАГСААЛ: Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан. 2.АЮУЛГҮЙ ЖАГСААЛ:Жагсагчид хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж хамгаалалтын хашаа босгож аюулгүй байдлыг анхаарсан. 3. СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ: Тэсгэм хүйтэнд даарсан …