Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгдсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн …
Tag Archives: нийгэм
August, 2018
-
17 August
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурлыг хохирогч Ч.Наранзаяагийн хүсэлтээр хойшлууллаа
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт хаалттай болохоор товлогдсон байсан юм. Гэвч хохирогч ирээгүй тул шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн …
-
17 August
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт хоёр дахь удаагаа болно
Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 19-нд “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулах бөгөөд “Something’s Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцох юм. “Гэрэлтүүл” аяны хүрээнд нээлтийн амьд хөгжмийн тоглолтыг “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатайгаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны …
-
17 August
Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 17-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 10-р хороо Улаанхуарангийн 1, Улиастайн 1-р гудамж, Эн Эф Ти, Аршлаг, Түвшин уянга, Соно өөлд тайхар ХХК-ууд, иргэн Галбадрах, Өлзийтогтох болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 19-р хороо Тахилтын 1, …
-
17 August
Д.Гантулга нарт холбогдох хэргийн шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Улмаар Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн …
-
17 August
Дарь-Эхийн ганц худаг чиглэлийн замыг ес хоног хаана
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэх болсон тул түр хугацаагаар хаахаар болжээ. Тус замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны наймдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл түр хязгаарлахаар болсон байна.
-
17 August
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн …
-
16 August
А.Санжмятав: Багш нарын цалинг нэн даруй нэмэхийг шаардаж байна
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цалинг нэмэх шаардлагыг өнөөдөр Засгийн газарт дахин хүргүүллээ. Уг шаардах бичигт: Засгийн газар, ОУВС-гийн хамтарсан энэ сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн багшийн үндсэн цалинг энэ оны III улиралд 50 хувиар нэмэгдүүлэх Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг хангах, уул уурхай болон архи, тамхины орлогын таван хувийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг болох Салбарын сайдууд, төрийн албаны удирдлагуудын …
-
16 August
Д.Гантулгын шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал наймдугаар сарын 17-нд буюу маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох аж. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.
-
16 August
“Шенгений виз” гаргана гэх зараас болгоомжил
Европын орнуудад ажилд зуучилна, Шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээгээр тараан иргэдийг залилж байгаа асуудал буурахгүй байна. Мөн монгол иргэд Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул иргэдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг Гадаад …
-
16 August
Охидын нүцгэн зургийг авдаг этгээдийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 15-нд фээсбүүкийн хуурамч хаягаар насанд хүрээгүй олон охинтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн, шалгаж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн XIV хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажил, мэргэжилгүй 21 настай эрэгтэй. Уг этгээд нь фээсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай …
-
16 August
Гол, усны ослоос урьдчилан сэргийлье
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, …
-
16 August
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 16-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 6-р хороо Мобиком, Буянт буман СӨХ, Этүгэн дээд сургууль, иргэн Эрдэнэбилэг /ТҮЦ/, Доржбат, Амарбат болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 7, 8-р хороо Хувьсгалчдын Б, В 1-3, Баруун Тасганы 8-10, Дунд …
-
16 August
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр …
-
15 August
1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх заавар
Иргэд 1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгээгүй бол ногдол ашиг хүртэх боломжгүйг албаныхан тайлбарлаж байгаа билээ. Тиймд хэрвээ та хувьцаагаа баталгаажуулж, дансаа нээлгээгүй бол дараах зааврын дагуу бүртгүүлээрэй. Нэгдүгээр алхам: https://net.schcd.mn/ хаягаар регистрийн дугаараа бичиж хайгаад хувьцааны тоо болон данстай эсэхээ шалгана. Хоёрдугаар алхам: www.mse.mn сайтад хандан брокерийн компаниа сонгоно Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх Байршил, техник тоног …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл