Tag Archives: нийгэм

August, 2018

  • 9 August

    Хан-Уул дүүргийн Туул тосгон шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

    Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно ногоон байгууламжтай таван тивийн ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан.

  • 9 August

    Үер,усны аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн …

  • 9 August

    Тарваганы түүхий давсаг залгисан хүүгийн биеийн тогтворжжээ

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт наймдугаар сарын 4-ний өдөр бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ. Уг асуудал дээр Халдварт өвчин судлалын үндэсний төв / ХӨСҮТ/ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/ хамтарсан баг ажилласан байна. Хамтарсан шалгалтаар хүүгийн онош тарваган тахал биш гэж гарчээ. Дээрх хэргийг тодруулбал, найман настай “Х” тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгиснаас болж 38-39 хэм хүрч халуурсан, …

  • 9 August

    “Хурд” группийн барилгын туслах ажилтан амиа алджээ

    Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай “У” толгойдоо цохиулан амиа алджээ. Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна. “Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай …

  • 9 August

    ХБНГУ-ын иргэн Удо Хаазе “Хангарди” одон хүртлээ

    Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ. ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж …

  • 9 August

    Орон нутгийн замд осол гарч нэг иргэн амиа алдлаа

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар энэ сарын7-ний өдөр зам тээврийн осол гарч, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын авто машин, “ХОНДА CРВ” загварын суудлын авто машинтай мөргөлджээ. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг …

  • 9 August

    Б.Бахытгүл давж заалдана

    УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна. Тэрбээр”Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу …

  • 9 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 09-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 20-р хороо УСУГ-ын худгууд 11:00-18:00 цагт: 17-р хороо Шар хадны 61-63-р гудамж, Шүтээн уул ХХК, иргэн Зоригт болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, …

  • 9 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 8 August

    Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн …

  • 8 August

    Зочид буудалд амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлана

    Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.  Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна. …

  • 8 August

    Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

  • 8 August

    Завьт эргүүлийнхэн есөн хүний амийг аварчээ

    НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 9 хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. “Завьт …

  • 8 August

    Д.Муратын шүүх хурал эхэллээ

    УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас  хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд  шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.    

  • 8 August

    Д.Отгонбаяр:Энэ жил самар маш ховор ургасан

    Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа. -Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ? -Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн  Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд  самар түлхүү …